Өнгөрөгч баасан гараг буюу энэ сарын 22-нд Land Rover брэндийн шинэхэн үзэсгэлэнгийн танхим нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд тус брэндийн үнэнч хэрэглэгчид хүрэлцэн ирж, харилцагчийн үйлчилгээний дотоод дахь шинэ туршлагыг хуваалцаж, нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Ингээд тус арга хэмжээг тоймлон хүргэе.
нээлт
Арга хэмжээг нээж Монгол Улсын Филармонийн морин хуурын чуулга уран бүтээлийн дээжээсээ сонордуулж, монгол цамын бүжиг хүрэлцэн ирсэн гадны төлөөлөгчдийн сонирхлыг татаж, үндэсний урлагийн нэгээхэн хэсгийг сонирхууллаа.
Wearnes-Starchase Mongolia-ийн Ерөнхий менежер Шон Мерфи
Энэхүү үзэсгэлэнгийн танхимын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Фиона Блайт, Wearnes-Starchase группийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын дарга Яв Чи Минг, Гүйцэтгэх захирал Робби Ниерманн, Бүс хариуцсан захирал Крейг Врайт нар хүрэлцэн ирж, өнөөдрийн арга хэмжээнд оролцож буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг билээ. Мөн та бүхэн Range Rover SV болон Range Rover Sport SV загваруудыг энэ үдэш таалан соёрхох боломжтой.
Английн Элчин сайд Фиона Блайт
Манай орны бүтээлч үйлсийн нэрийн хуудас болсон Land Rover брэндийн Монгол дахь үзэсгэлэнгийн танхимын нээлтийн арга хэмжээг гэрчилж буй нь нэр төрийн хэрэг юм. 76 жилийн турш Land Rover нь Английн инновац, чанар, уран хийцлэлийн бэлгэдэл болсон бөгөөд 1948 онд гарсан анхны загвараасаа эхлээд энэ үдэш бидний харж буй хамгийн сүүлийн үеийн автомашинууд хүртэл гүйцэтгэл, дизайн, стандартаа тогтмол шинэчилж, анхдагч нь байсаар ирсэн.
Land Rover нь Их Британийн хааны гэр бүлийн албан ёсны тээврийн хэрэгсэл бөгөөд бүхий л төрийн арга хэмжээнээс эхлээд хувийн хэрэглээнд ч найдвартай, дэгжин байдлаараа ялгардгийг онцлох нь зүйтэй. Тиймдээ ч яггүй бартаа саадтай Монголын замыг Land Rover хялбархан туулж, өөрийн үнэ цэнийг баталж чадсан төдийгүй энэ улсын гайхалтай байгаль, монголчуудын зоримог шийдэмгий байдалтай төгс зохицох брэнд гэж хувьдаа үзэж байна.
Өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү үзэсгэлэнгийн танхим Land Rover брэнд болон монголчуудын хоорондын холбоог бэхжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Land Rover Jaguar-ийн Ази, Номхон далайн бүс хариуцсан Гүйцэтгэх захирал Алистер Скотт
Өнөөдрийн арга хэмжээнд би тусгай бэлэгтэй ирсэн бөгөөд энд байрлаж буй Range Rover SV болон Range Rover Sport SV загварын автомашинуудаас худалдан авсан хоёр хэрэглэгчийг Англи дахь Land Rover-ийн Special Vehicle (SV) загварын үйлдвэр болон Eastnor Castle-д байрлах Land Rover туршилтын жолоодлогын төвөөр аялах VIP аяллыг бэлэг болгон өгөх болно.
Land Rover-ийн брэнд элементүүдтэй нийцүүлэн, сүүлийн үеийн стандартын дагуу бүтээсэн уг үзэсгэлэнгийн танхим нь орчин үеийн тансаг зэрэглэлийн автомашины худалдааны туршлагыг Монголд анхлан нэвтрүүлж буй нь энэ юм.
Land Rover-ийн брэндинг элементүүдтэй нийцүүлэн, сүүлийн үеийн стандартын дагуу бүтээсэн уг үзэсгэлэнгийн танхим нь орчин үеийн тансаг зэрэглэлийн автомашины худалдааны туршлагыг Монголд анхлан нэвтрүүлж буй нь энэ юм.
Зочдын сэтгэгдэл
Үзэсгэлэнгийн танхимаар үйлчлүүлэхэд тав тухтай, найрсаг харилцаатай байдгийн дээр автомашины чанар, үзүүлэлтийн хувьд өөлөх зүйлгүй санагддаг. Миний хувьд анхны Range Rover-өө аваад л өөр автомашин хөлөглөх хүсэлгүй болсон, одоо гурав дахь загвараа унаж байна.
Миний хувьд Land Rover-ийн үе үеийн загваруудыг хөлөглөж байсан үнэнч хэрэглэгч. Чанар болон тав тухын төгс хослол бол Land Rover үнэт чанар шүү дээ.
Шинэ загвар дизайн бүхий үзэсгэлэнгийн танхимаа нээж буй нь бидэнд гайхалтай туршлага болж байна.
Land Rover бол хэзээд классик машин. Чанар, хүч чадлын хувьд Монголын замд тун нийцсэн хүлэг.
Чанар, тав тух, шинэлэг байдал бол Land Rover-ийн нэрийн хуудас.
Гурван хүүхдийн ээж учраас автомашины тав тух, аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаардаг. Тиймдээ ч Land Rover-ийг хөлөглөхдөө хэзээ ч санаа зовж байгаагүй.
Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Хүүшийн ам, Наадамчдын гудамж 65/1
Сэтгэгдэл бичих