Зун дуусаж, намар айлчлахад ердөө 15 хоног л үлджээ. Есдүгээр сарын нэгнээс хичээл, сургууль эхэлж, завгүй амьдралын хэв маягт уусан бужигнах нь ч ойлгомжтой. Түүнээс өмнө гэр бүл, найз нөхөд, хайртай хүнтэйгээ мартагдашгүй дурсамж үлдээх арга хэмжээг зориход тань туслах жагсаалтыг хүргэж байна. Энэ жагсаалтад ууланд авирах, амьд хөгжим сонсох гээд намрын хөг эгшиг, эрч хүч, амар тайван байдлыг мэдрүүлэх төрөл бүрийн арга хэмжээнүүд бий. Харин М банктай хамтран уншигчдадаа барьж буй нэгэн гэнэтийн бэлгийг энэ жагсаалтын эхэнд танилцуулъя.
M BASIC КАРТ = 20 ХУВИЙН БУЦААН ОЛГОЛТ
2023 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал Shoppy.mn-ийн тасалбар цэсээр худалдаалагдаж байгаа тоглолт, оркестр, музей, үндэсний дээд лигийн тэмцээний тасалбарыг M basic картаар захиалаад 20 хувийн буцаан олголт авах боломжтой боллоо. Хөтөлбөрийн хүрээнд авах буцаан олголтын дээд хэмжээ нь 50,000₮ шүү. М-ийн карттай болон картгүй найзууддаа заавал дуулгаарай. Картгүй бол М банк аппаас хялбархан захиалж авах боломжтой.
Stay classy, sassy and bit bad-assy: Barbie land
Хаана: Зайсан хилл, Z-Terrace ресторан Хэзээ: 2023/08/18
Цаг: 19:00
Тасалбарын үнэ: 79,999₮
Барби (2023) бүрэн хэмжээний кино цацагдаж, ягаан энэ зуны трэнд өнгө болов. Бүсгүй та Барбиг үзэхдээ авсан тод ягаан топ, теннисийн цагаан юбка, жижигхэн цүнхээ шүүгээнийхээ мухарт хадгалсаар намрыг угтах гэж байгаа бол түр азнаарай. Энэ сарын 18-ны өдөр Зайсан хиллийн гуравдугаар давхарт 19:00 цагаас ягаан өнгөөр хувцасласан Барбинуудтай нэг оройг цуг өнгөрөөх боломж танд байна.
Энэ орой Барбины ертөнцөд очсон мэт ягаан өнгийн орчин засалт, зураг авах булангууд, цэцгээр бүтсэн ханан дунд хөгжилдөх боломжтой. Дуучин Ука, Маралжингоо, Mrs.M, Nene нар хүрэлцэн ирж, дуу хоолойгоо эгшиглүүлэх ба хөтлөгчөөр комедиан Батаа ажиллах юм.
Тасалбар худалдан авах бол энд дараарай.
Mongolian Mountain Festival: Climbing
Хаана: Тэрэлж Хэзээ: 2023/08/18-20
Цаг: 15:00
Тасалбарын үнэ: 110,000₮ (Энгийн), 552,000₮ (Эртэч шувуухай багц 5+1)
Хоёр өдрийг Горхи Тэрэлжийн үзэсгэлэнт ногоон байгаль, цэвэр тунгалаг агаарт Уулын спорт болон амьд хөгжимтэй өнгөрөөнө гэвэл ямар сонсогдож байна вэ? Уг фестивалийг хаданд авиралт, спорт авиралтын төрлийг хөгжүүлэх зорилготой, арван жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Улаанбаатар аялагч” клубтэй хамтран Mongolian Mountain Festival-аас зохион байгуулж буй.
Тус фестиваль наймдугаар сарын 18-наас 20-ны хооронд хоёр өдрийн турш Redrock ресортоос таван километрын зайд зохион байгуулагдана. Хаданд авирах тэмцээний дараа салса бүжгээр эхлэх амьд хөгжмийн тоглолтод Нисванис, Айзам, Аясын салхи, Лемонс, A Sound, Bulsara, Aravt, Morningstar, Lord, Vagabond хамтлагууд хүрэлцэн ирэх юм. Түүнчлэн DJ Bilguudei, Anudol нар хөгжмийн сэтээ хүргэхээр хүлээж байна.
Тасалбар худалдан авах бол энд дараарай.
Татар 20 жилийн ой: БОРОО
Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
Хэзээ: 2023/08/19 Цаг: 17:00 Тасалбарын үнэ: 59,000₮ (Энгийн), 450,000₮ (VIP 1 хүн), 295,000₮ (4+1 багц)
“Бороо” дуу цацагдаад хэдийнээ 10 жил өнгөрсөн бол Татар хамтлаг байгуулагдаж, тэдний дуунууд хүн бүрийн зүрхэнд эгшиглэсээр 20 жилийг үджээ. Монголын хип хоп хөгжмийн түүхийг Татар хамтлаггүй төсөөлөмгүй тул энэ тоглолт зуныг үдэж, намрыг угтах хамгийн том арга хэмжээ болох нь гарцаагүй. Арван жилийн ширээний ард Татарыг сонсон утгаар нь биширч байсан ангийн найзууд эргэн цуглаж, хуучин дурсамжаа сэргээх боломж гэхэд буруудахгүй.
Өнөөдрөс гурав хоногийн дараа буюу Бямба гарагийн цаг агаар хэт халуун эсвэл хүйтэн биш учир хайртай хамтлагаа сонсох төгс цаг агаар юмТэднээс гадна зочин уран бүтээлчдээр Мөнхийн рэп, 4 зүг, Flash, Noname, Ука, Намуунаа, Маралжингоо, Мишээл, Оргил, Сүмэнхуар, реппер Гинжин, Mrs.M, Roockie, MO’G, DJ Bayaraa, Gori нар оролцож долоо цагийн турш үзэгч таныг баясгах юм.
Тасалбар худалдан авах бол энд дараарай.
Superheroes in Concert: Fantasia
Хаана: Corporate convention centre Хэзээ: 2023/08/25,26
Цаг: 19:30
Тасалбарын үнэ: 80,000₮ (Бельэтаж), 120,000₮ (Төв)
Комик номын хуудсууд жирэлзэн солигдож The Avengers, Black Panter, Doctor Strange-ийн зураглалууд ээлжлэн гарсаар MARVEL STUDIOS гэх лого гарч ирэх магадгүй бидний цаг үеийн хамгийн шилдэг киноны эхлэл байх. Энэ эхлэлийг гайхалтай мэт санагдуулдаг нэгэн нууц жор бол хөгжим гэдэгтэй хүн бүр санал нийлнэ.
Тэрхүү гайхамшигт аялгуунуудыг сонгодог хөгжмийн яруу хэмнэлээр дамжуулан сонсох боломжийг Fantasia студи олгож байна. Тэд оюуны өмчийн онцгой эрхтэйгээр тоглож буй бөгөөд энэ удаагийн тоглолтын хувьд хамгийн том оркестртой хүргэж буйгаараа онцлог юм. Сонгодог хөгжмийн энэ тоглолтыг Marvel болон DC-г хамтдаа үздэг хосуудын болзоонд тусгайлан санал болгохыг хүслээ.
Тасалбар худалдан авах бол энд дараарай.
TRIPLE X MUSIC FESTIVAL 2023
Хаана: 2023/08/26
Цаг: 16:00
Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
Тасалбарын үнэ: 33,000₮ (Энгийн), 350,000₮ (VIP 1 хүн), 99,000₮ (3 хүний багц)
Өдгөө тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй TRIPLE X хөгжмийн фестиваль бол энд санал болгож буй тоглолтуудаас хамгийн олон уран бүтээлчдийг нэгтгэнэ гэдгээрээ онцлог юм. Хип хоп, R&B хөгжмийн төлөөлөл болсон уран бүтээлчид болон сүүлийн үед хит болоод буй репперүүд бүгд цуглан хөгжимд хайртай залуустай нэгэн үдшийг өнгөрөөнө. Ирэх уран бүтээлчдийг жагсаавал төгсгөл нь харагдахааргүй урт нэрс хөрвөх тул тэднээс цухас дурдахад AM-C, Wolfizm, Ratabuzz, Noubold, Gvnsor, Sash., Uri mae, Sekstsagaanbogd, Big gee, Foux, Vandebo нар юм.
Тасалбар худалдан авсан үзэгч бүр QR-аа хадгалаад Animax.mn-ээс долоо хоногоос нэг жил хүртэлх хугацаанд үнэгүй контент үзэх эрхийг авах боломжтой. Цэнгэлдэхийг доргиох энэхүү цэнгүүнд 16-аас дээш насны хүн бүрд нээлттэй.
Тасалбар худалдан авах бол энд дараарай.
Хамгийн сайхан нь: OPOZIT
Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн Хэзээ: 2023/09/02
Цаг: 15:00
Тасалбарын үнэ: 49,000₮ (Энгийн), 390,000₮ (VIP 1 хүний) 78,000₮(Эртэч шувуухай 2 найзын багц )
‘”Метроны буудлын утасны бүхээг”, “Дандаа дэндүү даам”, “Хурим”, “1R70”, “Нээх тийм гоё байдаг даа тэ”-г чихэвчээ зүүн утсандаа тоглуулчихаад үг бүрийг нь сэтгэлдээ мэдрэн оюун санаанд хоногштол сонсон суудаг байжээ. Опозит эргэн нэгдэж, дуу хоолойгоо хүргэхийг хүлээн хуучин дуунуудыг нь одоо ч сонсож, “Хамгийн сайхан нь” киног нь дахин үзсээр суудаг сонсогчид олон бий.
Хуур хөгжмийн фестивалиас ээлжит хичээлийн шинэ жилийг угтан зохион байгуулж буй Опозит хамтлагийн анхны, магад сүүлчийн ч байж болох “Хамгийн сайхан нь” тоглолтыг есдүгээр сарын 2 буюу Бямба гарагт хийх гэж байна. Энэ тоглолт бол тэдний үг, эгшгийг өөрийн чихээр сонсож, хуучин дурсамжаа буцааж сэргээн хамтдаа дуулан сэтгэл хөдлөлөө тултал гарган илэрхийлэх боломж буй за. Опозитоос гадна зочин уран бүтээлчдээр реппер Roockie, Speedy, Tsoe, Choidog, Punk and Rap хамтлаг ирэхээр болжээ.
Тасалбар худалдан авах бол энд дараарай.
Нэг л өдөр: ThunderZ
Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн Хэзээ: 2023/09/09
Цаг: 18:00
Тасалбарын үнэ: 30,000₮ (Энгийн), 300,000₮(VIP 1 хүн)
Баргил хоолой, эвлэгхэн үгсээрээ сүүлийн арван жил сонсогчдынхоо сонорыг мялаасан нэгэн бол ThunderZ. Тэрээр 2012 онд "Реп дэмбээ" наадмаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн бол өдгөө анхны бие даасан тоглолтоо хийхээр зэхээд байна. YouTube хуудаснаа ThunderZ-ийн уран бүтээлүүд болох “Чамтай байя” 16 сая үзэлт, “Гэрэлт хот” 13 сая үзэлт, “Ноён эмэгтэй” 9,7 сая үзэлт аваад буй нь түүнийг олон сая хүний чихэнд үгээ хүргэж, хөг эгшгээ цуурайтуулсныг батлах мэт. Түүний тоглолтод хамтран уран бүтээлээ цацсан Хишигдалай, Jason, Erka зэрэг Тоонот рекордсынхон болон бусад олон уран бүтээлч ирэх нь гарцаагүй.
Тасалбар худалдан авах бол энд дараарай.
Эдгээрээс гадна он дуустал Shoppy.mn-ээр худалдаалагдах олон сонирхолтой тоглолтын тасалбар бий тул M basic картаа эртхэн захиалбал илүү ашигтай гэдгийг сонордуулъя.
Unread