Зургаадугаар сарын сүүл, нар буцахын өмнөх өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Улаанбаатар хотод маань цас бударсан онцгой үзэгдэл тохиосныг уншигч та санаж буй нь лавтай. Байгаль, цаг уурын уг сонирхолтой үйл явдалтай зэрэгцэн арьс арчилгаа сонирхогчдын эчнээ танил болсон Cloudnine брэнд “Glow on the Go” арга хэмжээг зохион байгуулсан юм.

“Өөрийгөө улам их хайрлаж, үүлэн дээр хөвж байгаа мэт аз жаргалтай бай” хэмээх уриатай Cloudnine дэлгүүр нь өдгөө Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг хотуудад найман салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж, 21 брэндийн Монгол дахь албан ёсны, цор ганц дистрибьютерээр ажиллаж буй.

Тэдний хувьд өнгөрөгч долоо хоногт Солонгосын Round Lab брэндийн төлөөлөгчид, Солонгосын гоо сайхны ертөнцийн хамгийн нэр хүнд бүхий инфлюнсерүүд болох Euni Unni, Soo Beauty нарыг эх орондоо авчирч, Шангрилла-Малл дэлгүүрт Round Lab брэндийн поп- ап дэлгүүрийг нээсэн билээ.

Уг үйл явдлын хүрээнд Cloudnine-ийн хамт олон “Glow on the Go” арга хэмжээг зохион байгуулж, арьс арчилгааны контент бүтээдэг, арьс арчилгаанд дуртай салбар салбарын төлөөлөл болсон бүсгүйчүүдийг урин хамтдаа оройн зоог барьж, халуун дулаан, хөгжилтэй оройг өнгөрүүллээ.



эхлэхийн өмнө: k beauty зах зээлийн тухай 

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын соёлын нөлөөгөөр Солонгосын гоо сайхан тэр дундаа арьс арчилгааны зах зээл огцом тэлж, энэ оны төгсгөлд борлуулалтын орлого нь 14.84 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа юм. Мэдээж энэхүү огцом өсөлтөд цахим ертөнц, тэр дундаа арьс арчилгааны контент бүтээдэг инфлюнсерүүдийн нөлөө чамгүй өндөр.

Influencer Marketing Hub судалгааны фирмийн мэдээлснээр дэлхийн нөлөөлөгч маркетингийн зах зээл 2016 онд 1,7 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 16,4 тэрбум ам.доллар болж, бараг арав дахин тэлсэн бөгөөд энэ онд 21,1 тэрбум доллар болж өсөх төлөвтэй байгаа аж. Тиймээс ч гоо сайхны брэндүүдийн хувьд өөрсдийнх нь үнэт зүйл, бүтээгдэхүүнийх нь үнэ цэнийг бусдад зөвөөр таниулж, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх инфлюнсерүүдтэй хамтран ажиллах нь маркетингийн чухал “зэвсгүүдийн нэг” болсон.

Тиймээс ч Cloudnine-аас зохион байгуулсан “Glow on the Go” арга хэмжээндээ Солонгос дахь хамгийн нэр хүндтэй, бодит сэтгэгдлээ бусадтай хуваалцдаг гэдгээрээ хүмүүсийн итгэлийг олсон инфлюнсерүүдийн нэг болох Euni Unni болон Soo Beauty нарыг урьсан аж.

Round Lab брэндийн поп-ап дэлгүүрээр хамтдаа зочилцгооё

Round lab брэндийн тухай товчхон 

2017 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш сошиал ертөнцийг байлдан дагуулж байгаа Round Lab брэндийн тухайд бүхий л бүтээгдэхүүндээ байгалийн цэвэр орц найрлагыг ашигладаг гэдгээрээ хэрэглэгчдийнхээ дунд алдартай.

Мөн Round Lab нь зөвхөн дотооддоо олддог буюу Солонгосын хойг дээрх ховор ургамлууд, далайн гүний ус, модны шүүс гээд хамгийн нандин бөгөөд цэвэр байгалийн орцуудыг шинэхэн дээр нь ашиглаж үйлчлүүлэгчдийн гарт хүргэдгээрээ онцгой бусад брэндээс онцгой юм.

Сонирхуулахад, Round Lab брэндийн бүтээгдэхүүнүүдэд 4,000 метрийн гүнд орших Ulleungdo болон Dokdo тэнгисийн маш цэнгэг бөгөөд байгалийн шим тэжээлээр баялаг гүний ус, 1,500 метрийн өндөрт орших Taebaek уулын ховор ургамлууд, Geomundo арал дээрх мугворт, Inje газар нутгийн хус модны шүүс зэрэг шилдэг орцууд багтдаг юм.



арга хэмжээний тухай

Нийслэл хотын зүрхэн тушаа орших EITOWER-ийн 25 давхарт байрлах Il Fiore ресторанд ормогц Round Lab брэндийн үндсэн өнгө болох цагаан, цэнхэр амьд цэцэгсээр чимэглэсэн гоёмсог ширээ угтсан юм. Хүрэлцэн ирсэн зочид арга хэмжээ эхлэхээс өмнө Round Lab болон BLIV:U брэндийн бүтээгдэхүүнүүдтэй тухтай гэгч нь танилцаж, ширээндээ суумагц Cloudnine-ийн зүгээс бэлдсэн бэлэг зочдыг хүлээж байв. Тэрчлэн Il Fiore рестораны тогоочдын бэлтгэсэн амтат зоогууд зочдод амьд харилцаа үүсгэн, халуун дулаанаар ярилцах тав тухтай орчныг бий болгож байлаа.



Ийнхүү арга хэмжээний үндсэн хөтөлбөр эхэлж, Cloudnine компанийн үүсгэн байгуулагч Б.Бямбажаргал компаниа байгуулсан түүх хийгээд өөрсдийн баримталдаг үнэт зүйлсийн тухай:



“Энэ үдэш та бүхэнд бидний зүгээс бардам хэлж чадах зүйл бол бид дөрвөн жилийн хугацаанд хэрэглэгчдэдээ “Энэ гоё бүтээгдэхүүн шүү, энийг аваарай” хэмээн шууд санал болгож үзсэн удаагүй. Хамгийн анх арьс арчилгааны талаар мэдлэг олгох инстаграм хуудас байсан цагаас өгсүүлээд одоог хүртэл бид арьс арчилгааны соёлыг монголд түгээх үүднээс судалгаатай, баталгаатай мэдээллийг цахим хуудсаараа түгээж ирсэн нь манай хамт олны нэгэн бахархал.

Бид энэ хугацаанд арьс арчилгааг тансаг хэрэглээ бус өдөр тутмын энгийн дадал болгох зорилготойгоор нийт 8 салбар дэлгүүр, 42 ажилтан, 20 гаруй брэндийн онцгой харилцагч нь болж, хамгийн гол нь хэрэглэгч гоо сайхны дэлгүүрт ороод хүссэн бүтээгдэхүүнээ санаа зовох зүйлгүй туршиж үздэг тэрхүү тухтай орон зайг бий болгохын төлөө ажилласан.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.



Түүний дараа энэ үдшийн хүндэт зочдын нэг болох Round Lab брэндийн гадаад худалдааны багийн төлөөлөгч үргэлжлүүлэн брэндийнхээ онцлог болон Монгол дахь хамтын ажиллагааныхаа талаар танилцуулсан билээ.



Арга хэмжээний үндсэн хэсэгт арьс арчилгаа сонирхогч хэн бүхний “дотнын найз” болсон Coco Batbuyan, Anuharchu болон Euni Unni, Soo Beauty хамтдаа арьс арчилгааны талаарх панел хэлэлцүүлэгт оролцож, Ази Европ бүтээгдэхүүний ялгаа хийгээд тус бүрийн давуу тал, уг зах зээлийн өсөлт, өөрт тохирсон бүтээгдэхүүнээ олсноор хэрхэн арьсаа эмчилсэн тухай, арьс арчилгааны бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчдийн дундах буруу ойлголт зэрэг олон сонирхолтой сэдвийн дагуу хөгжилтэй, дотно яриаг өрнүүлсэн юм.

Үргэлжлүүлэн хүрэлцэн ирсэн зочид маань ширээгээрээ хамтдаа шагналт тоглоом тоглож, Kahoot асуулт хариултын тэмцээнээр мэдлэгээ сорьсон бөгөөд The Royal Heartaches хамтлаг уран бүтээлээрээ хүмүүсийн халуун дулаан харилцааг улам бүр амилуулсныг дурдах нь зүй.

Ингээд арга хэмжээний гэрэл зургуудаас хүргэж байна.