Амьдрах байраа авна гэдэг хүний амьдралдаа хийх хамгийн чухал бөгөөд үнэ цэнтэй шийдвэрүүдийн нэг. Байршил, орчин, нөхцөл, чанараас гадна үнэ төлбөр нь тэр чухал шийдвэрээ гаргах хамгийн гол хөшүүргүүдийн нэг болдог. Тэгвэл бид энэ удаад танд хэр их хэмжээний хөрөнгө байхад өөрийн гэсэн байртай болох боломжтойг олон улсын жишээн дээр мэдүүлэхийг хүслээ. Энэ нийтлэлээс та мөн дэлхийн хамгийн үнэтэй бас хямд орон сууцтай газруудын тухай мэдэж аваарай. 

Хэрэв танд 1 сая ам.доллар байвал...

Баяр хүргэе! Хэрвээ та аль хэдийнэ сая ам.доллартай болсон бол хүссэн газартаа байр худалдаж авах боломжтой. Гэхдээ энэ нь та дэлхийн хамгийн үнэтэй үл хөдлөхтэй Хонконгт ч амьдрах чадалтай байгааг илтгэнэ. Тэнд хотын төвд байрлалтай, 2 өрөө байр буюу 60 ам метр талбайтай байрны үнэ 1 сая ам.доллар давдаг нь өөр хаана ч байхгүй үнэ аж. Энэ нь дэлхийн дунджаас 9 дахин үнэтэйд тооцогддог гэнэ шүү.



ХЭРВЭЭ ТАНд 500 МЯНГАН ЕВРО БАЙВАЛ...

Альпийн нуруу даган орших, төгс гэмээр тогтоц, байгалийн үзэсгэлэн бүхий Швейцар, Францын жижиг тосгодын хаана нь ч амьдрах боломжтой. Хэдий амьдрах өртөг өндөр байж болох ч сэтгэл ханамжийн баталгаа, амьдралын чанарын тал дээр санаа зовох хэрэггүй болно гэсэн үг. Жимс ногоо тарих багахан эдлэн газар ч дагалдаж ирэх аж. Сонирхуулахад, Европын иргэд нийт орлогынхоо 40 хувийг байр, орон сууцад зарцуулдаг гэнэ.



ХЭРВЭЭ ТАНД 30 МЯНГАН ФУНТ БАЙВАЛ...

30 мянган фунттэй байхад Латин Америкийн бараг аль ч улсад далайн эрэг дээрх хос тагттай хауснаас сонголтоо хийж, зуны зугаатай мөчүүдийг өдөр бүр мэдрэх нөхцөл бүрдэнэ. Ялангуяа Колумби, Эквадорт та 100 сая төгрөгтэй тэнцэх мөнгөтэй байхад л мөрөөдлийн байшингаа өөрийн болгож, орой бүр үдэшлэгийн хаан/хатан болох боломжтой. Хамгийн өндөр өртөгтэйд тооцогдох Бразилд, Риогийн алдарт наран шарлагын газруудын ойролцоо ч үл хөдлөхийн үнэ 50 мянган доллараар үнэлэгддэг нь олон улсын жишгээр бол хямддаа тооцогдоно. Ташрамд дурдахад, энэ бүс нутагт ирэх арван жилд үл хөдлөхийн үнэ цэн хамгийн ихээр өсөх магадлалтай байгаа учир сайн хөрөнгө оруулалт ч болж мэднэ гэнэ шүү.



Хэрвээ танд 200 Ам.доллар байвал

Та сарын цалингаараа өөрийн гэсэн авсаархан зуны байшинтай болж байна гээд төсөөл дөө. Хэрвээ та Болгарт байвал энэ бол боломжгүй зүйл биш. Ялангуяа нийслэл Софигийн цаахна орших зарим хотод 200 долларт фермийн аж ахуй эрхэлчих хэмжээний байшин худалдаж авах боломж энд бий. Гол нь татвар багатай, өртөг хямд гэдгээрээ үл хөдлөх ойролцоо үнэтэй, Зүүн Европын бусад улсаас ялгардаг. Гэхдээ оршин суугчдын дундаж нас өндөр, хулгай зэлгий ихтэй гэдэг шалтгаанууд үнэ буурахад голлон нөлөөлжээ.



Хэрвээ танд 1 ЕВРО байвал...

Яг тийм. Та буруу уншаагүй. Хэрвээ танд 1 евро байвал та яг одоо Италид өөрийн гэсэн байшинтай болох боломжтой. Байгалийн үзэсгэлэнт тогтцоороо алдартай Сардинийн арлууд орчим байр хамгийн хямд. Оллолай хэмээх хотын захирагч 200 орчим байрыг 1 еврогоор зарж, хотдоо шилжилт хөдөлгөөнийг нэмэх санаачилга гаргасан нь олон нийтийн анхаарлыг татсан билээ. 11 мянган хүн оршин суудаг Сицилийн хот Муссомели ч 1 еврогоор үнэлж, гэр бүлээрээ ирвэл нэмэлт урамшуулал өгнө хэмээн зарлажээ. Залуучууд том хотууд руу амьдралын шаардлагаар нүүсэнтэй холбоотой ийм арга хэмжээ авсан нь энэ гэнэ шүү.



Хэрвээ танд 8000 төгрөг байвал...

"Тэнхлэг зууч" компанийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод хуучин 2 өрөө байрны дундаж үнэ 80 сая төгрөг бол шинэ байрны 1 ам метрийн дундаж үнэ 2.4 сая гэнэ. Мэдээж байр бус хаус сонгож болно. Сүүлийн жилүүдэд хүмүүс зуслангийн байшингаа дулаалаад өвөл ч суух болсон.

Зундаа ч, өвөлдөө ч, хавартаа бас намартаа дулаахан байшинтай байвал гоё биз? Тэр нь бүр 8000 төгрөгийн бөөн бэлэгтэй картаар дансаа цэнэглэхэд л таных болно гэвэл бүр гоё биш гэж үү? Тэгвэл танд “Юнител” Группийн эхлүүлсэн дулаахан байшинтай картын урамшууллыг санал болгоё. 10 дугаар сарын 17-нд тодрох бэлгийн эзэн "Зебра Хаус" компанитай гэрээ хийж, Евро стандартын SIP технологиор баригдах дөрвөн улирлын байшингаа өөрийн хүссэн газартаа, чанарын өндөр түвшинд бариулах боломжтой болох гэнэ.