Дэлхийн технологийн тэргүүлэх компаниудын нэг Huawei апп хөгжүүлэгчдийн дунд 1 сая долларын шагналын сантай тэмцээн зарласныг бид өнөөдөр онцолж байна. Дэлхий даяарх хүн бүрд нээлттэй уг тэмцээнд хөгжүүлэгчид HMS Core-ийг ашиглан шинэ апп бүтээж, түүнийгээ 650 сая хэрэглэгчтэй Huawei-ийн экосистемд нэвтрүүлэх боломжтой ажээ.

Тэмцээний тухай

Уг уралдааны даалгавар маш энгийн. Энэ бол хүний өдөр тутмын амьдралыг илүү хялбар, илүү таатай болгон сайжруулахад чиглэсэн шинэ апп үүсгэн хөгжүүлэх. Apps UP уралдаанд оролцогсод Европ, Ази Номхон Далай, Ойрхи Дорнод ба Африк, Латин Америк, Хятад гэсэн таван бүсэн хуваагдан өөрсдийн ур чадвар, шинийг санаачлах оюун санаагаа уралдуулан өрсөлдөх юм.

Тэмцээний нээлтийг тэмдэглэн Huawei хөгжүүлэгчдэд юу бэлдэж, ямар боломжуудыг олгож байгааг танилцуулсан эвентийг зохион байгуулж, шууд дамжуулан хүргэжээ. Нээлтийн үйл ажиллагаа нь Huawei компанийн хэрэглэгчийн клоуд үйлчилгээний ерөнхийлөгч Zhang Ping'an болон хэрэглэгчийн бизнес групп, HMS Core-ийн экспертүүд, шилдэг апп хөгжүүлэгчдийг оролцуулан, тэдний яриа, өнцийг багтаасан томоохон цар хүрээтэй арга хэмжээ болсон юм.

Нээлтийн үеэр Huawei хөгжүүлэгчдэд зориулан HMS Core-той нэгтгэсэн жишээ апп-уудыг танилцуулсан юм. Эдгээрийн нэг нь Sketch AR хэмээх арт апп. Уг апп бол Huawei HiAI-ийг ашиглан виртуал орчинд урлагийн бүтээл туурвихад зориулсан ухаалаг апп бүтээдэг талбар болжээ. Мөн Machine Learning Kit-ийг ашиглан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд уншиж сурахад нь тусладаг StorySign апп-ийг гаргажээ. Энэ апп нь Huawei HiAI Optical Character Recognition (OCR)-ийг ашиглаж, дэлхийд алдартай хүүхдийн номуудыг дохионы хэл дээр хөрвүүлдгээрээ онцлогтой.

Тэмцээний шагналын тухай

Тэмцээний шагналыг Huawei өнгөрсөн онд хөгжүүлэгчдэд зориулан зарласан Shining Star хөтөлбөрөөс санхүүжүүлнэ. Нэг сая долларын шагналын сантай уг тэмцээн дараах ангиллуудад ялагчдаа тодруулах ажээ.

1. Шилдэг апп

2. Шилдэг тоглоом

3. Шилдэг сошиал нөлөөлөл хүртсэн апп

4. Хамгийн их хэрэглэгдсэн апп

5. Тусгай апп

Үүнээс гадна тэмцээнд оролцогсдод Huawei-ийн AppGallery-д апп-аа байршуулах, HMS Core-ийг ашиглан дэлхийн тавцанд өрсөлдөж ур чадвараа харуулах, салбарын мэргэжилтнүүд болон Apps UP-ийн шүүгчдийн бүрэлдэхүүнтэй мэдлэг солилцож, хэлэлцүүлэг хийх, Huawei хөгжүүлэгчдийн арга хэмжээ, сертификаттай сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах давхар боломжууд олгогдоно.

HMS CORE-ийн тухай

HMS Core бол Huawei-ийн экосистемд апп хөгжүүлэх боломжийг хөгжүүлэгч, инженерүүдэд олгосон цогц платформ билээ. Huawei-ийн гол давуу талууд болох Chipset-Device-Cloud-ийг нэгтгэсэн HMS Core нь хөгжүүлэгчдэд сүүлийн үеийн дэвшилтэт технологийн чиглэлүүд болох Machine Learning Kit, HiAI, AR хөдөлгүүрийг бүтээгдэхүүндээ нэвтрүүлэх үндсэн сууриар хангаж байгаа юм. Хөгжүүлэгчид апп-аа HMS Core-той холбож маш хялбар байдлаар дэлхий даяарх Huawei-ийн ухаалаг төхөөрөмжүүдийн апп санд нэвтэрч, түгээлт хийх боломжтой болно.

Харин AppGallery бол 650 сая хэрэглэгчтэй, дэлхийд эхний гуравт эрэмблэгдэх апп сан. Тэмцээний ялагчид нь зах зээлд тасралтгүй шинэлэг үйлчилгээ, нэмэлтүүдийг санал болгосоор ирсэн AppGallery-ийн 170 орны хэрэглэгчддэ бүтээгдэхүүнээ байршуулж, сурталчлах боломжтой юм.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Тэмцээнд оролцохыг хүсвэл дараах алхамууд, анхаарах зүйлсийг тэмдэглэн аваарай.

1. 2020 оны 8-р сарын 30 хүртэл ганцаарчилсан эсвэл гурван гишүүнтэй баг болж, дараах сайтад бүртгүүлэх

· https://developer.huawei.com/consumer/en/digix/appsup.

2. Уралдаанд оролцох апп-ийг HMS Core-той холбон хөгжүүлсэн байх

3. Апп-ийг 2020 оны 8-р сарын 30-ны 18:00 цагаас өмнө уралдааны албан ёсны веб хуудаст оруулсан байх

Бүтээлүүдийг бүс нутгийн салбарын экспертүүд нийгмийн үнэ цэн, бизнесийн үнэ цэн болон хэрэглэгчдийн туршлага зэргийг харгалзан шүүнэ. Улмаар бүс бүрээс 20 шилдэг апп тунаж үлдэх бөгөөд эдгээрийг Huawei AppGallery-аас 9-р сарын 21-ээс эхлэн нээлттэйгээр татах боломжтой болох юм. Улмаар 10-р сард финалын шалгаруулалт явагдана.

Монгол улсын хувьд Төв Азийн бүс нутагт харьяалагдан өрсөлдөх учиртай.

Huawei-тай хамт аппликэйшний төгсгөлгүй ертөнцөөр аялахад бэлэн үү?

ТЭМЦЭЭНД БҮРТГҮҮЛЭХ

Huawei