КОВИД-19 цар тахал жижиг байгууллага байтугай томоохон корпорацуудын үйл ажиллагааг донсолгосныг хэн хүнгүй мэдэх биз ээ. Магадгүй таны ойр дотнын хувиараа бизнес эрхлэгчид үйлдвэрээ хааж, бизнесээ зогсоох болсон түүхээ эчнээ ярьсан ч байж магадгүй.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас хийсэн судалгаагаар цар тахлын үед дотоодын бизнес эрхлэгчдийн 60 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бөгөөд зөвхөн 10 хувь нь л онлайн горимд шилжиж чадсан аж. Мөн ихэнх бизнес эрхлэгчид ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрчээ. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 41 хувь нь огт цалин олгох боломжгүй байсан бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 72 хувь нь ямар ч орлогогүй болсон байна.
Санхүүгийн нөхцөл байдал ч туйлын хүндрэлтэй байсан нь судалгаагаар илэрсэн юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 72 хувь нь зээлтэй байсан бөгөөд тэдний гуравны нэг орчим нь 101-500 сая төгрөгийн зээлийн өртэй байжээ. Гэвч цар тахлын улмаас олонхынх нь орлого буурч, зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь хийх боломжгүй болсон байна.
Ийм хүндхэн цаг үед бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлсэн төслүүдийн нэг нь "Рио Тинто Монгол" групп болон "Инвескор ББСБ" ХК-ийн хамтарсан жижиг, дунд бизнесийг дэмжих төсөл байлаа. Энэхүү төсөл ямар байгууллагуудад чиглэсэн, хэрхэн хэрэгжсэн, ямар үр дүн авчирсныг өнгөрсөн долоо хоногт болсон төслийн хаалтын арга хэмжээнээс онцлон хүргэе.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас хийсэн судалгаагаар цар тахлын үед дотоодын бизнес эрхлэгчдийн 60 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бөгөөд зөвхөн 10 хувь нь л онлайн горимд шилжиж чадсан аж. Мөн ихэнх бизнес эрхлэгчид ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрчээ. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 41 хувь нь огт цалин олгох боломжгүй байсан бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 72 хувь нь ямар ч орлогогүй болсон байна.
Төслийн хураангуй
Төсөл нийт гурван жил үргэлжисэн бөгөөд энэ хугацаанд ямар жижиг дунд бизнесийн үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөв? гэдгийг энэ хэсгээр хураангуйлъя. Хөтөлбөр гурван удаагийн сонгон шалгаруулалттай явагдсан бөгөөд нийт 38 жижиг, дунд бизнесийг шалгаруулж, хөнгөлөлттэй зээлд хамруулснаар хэрэгжиж эхэлжээ. Шалгаруулалт нь зөвхөн санхүүгийн хэрэгцээг бус, бизнесийн нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг ч харгалзан үзсэнд оршсноороо онцлогтой. Тухайлбал, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлдэг, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, өрх толгойлсон эцэг, эх болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд онцгойлон анхаарсан байна.
Төсөлд хамрагдсан үүсгэн байгуулагчдын түүхээс:
“BIAGALAM” брэндийн үүсгэн байгуулагч Б.Даваажаргал
Даваажаргал гучин мянган төгрөгөөр бизнесээ эхлүүлж байсан бизнесээ оффис, ажлын байр худалдан авах хэмжээнд хүртэлээ өргөжүүлжээ. Гэтэл яг энэ үед цар тахал гарч харилцагч нарын худалдан авах чадамж муудаж эргэлтийн хөрөнгө, түрээсийн мөнгөний хувьд гацалт үүссэн аж.
Харин уг хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд түүхий эдээ хангалттай хэмжээнд татаж, туршилт судалгаагаа хийх боломжтой болж, улмаар шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан нь нөхцөл байдлыг өөрөөр эргүүлж чадсан аж. Шинэ гаргасан бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн санаанд ч нийцэж, өдийг хүртэл бизнесээ тогтвортой авч явах үндсийг тавьж өгчээ.
“Жожо Фелт” брэндийн үүсгэн байгуулагч Г.Золзаяа
Цар тахлын үед хотоос гарч, лагер дээр амьдрах болсон нь энэхүү бизнесийн эхлэл байжээ. Хүүхдийнхээ хөлийг дааруулахгүй гэж өөрийн гараар эсгий гутал хийж байсан нь улмаар өрхийн үйлдвэрлэл болон өргөжиж, өдгөө дөрвөн тогтмол ажилтантай, сард 250 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болсон аж.
Бизнесээ өргөжүүлэхийн хэрээр зөвхөн эсгий гутал бус, малгай, хантааз, жижиг декор зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлээ тэлсэн байна. Тухайн үед банкны зээлийн нөхцөлүүдийг харьцуулж үзэхэд энэ хөтөлбөрийн зээл харьцангуй уян хатан байсан бөгөөд түүний бизнесийн онцлогтой нийцэж байв. Энэ нь санхүүгийн тогтвортой байдлаа хадгалж, бизнесээ өсгөхөд чухал нөлөө үзүүлсэн байна.
“Тэргүүн Кашмер” брэндийн үүсгэн байгуулагч Г.Түвшинжаргал
Ноос ноолуурын салбарт ажиллаж байсан туршлагатай тэрээр өөрийн брэндийг хөгжүүлж, цар тахлын өмнө хоёр салбар дэлгүүрээ нээж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан юм. Гэвч цар тахлын улмаас бизнес нь санхүүгийн дарамтад орж, ажилчдынхаа тоог цөөлөх шаардлага тулгарсан ч дэлгүүрүүдээ хаахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулахыг зорьжээ. Энэ үед уг зээл түүнд бодит дэмжлэг болж, санхүүгийн хүндрэлээ даван гарахад тусалсан байна.
Зээлийн тусламжтайгаар тэд бизнесээ зөвхөн дотоодод бус, олон улсад тэлэх боломжтой болж, Казахстан болон Өмнөд Солонгост салбар дэлгүүрээ амжилттай нээжээ.
Өнөөгийн зах зээлд зээлийн сарын хүү хамгийн багадаа 1.3 хувь, жилийн хүү ойролцоогоор 25 хувьтай байдаг нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн томоохон дарамт болдог нь нууц биш. Энэхүү хүүгийн дарамт бараг л нэг зээлийг дарахын тулд нөгөөг нь авч нөхөхтэй адил байдалд хүргэдэг. Харин энэхүү хөтөлбөрийн хүрээнд жилийн 4.8 хувийн хүүтэй зээл олгосон нь бизнесээ өргөжүүлэхэд маш таатай нөхцөл бүрдүүлсэн байна. Үүний үр дүнд тэд 30 сая төгрөгийн зээлээ төлж дуусгаж, санхүүгийн хувьд илүү тогтвортой болжээ.
Оролцогч бүрийн төслөөс онцолж буй чадавхжуулах сургалтаас цухас дурдахад:
2021 оноос 2024 он хүртэл нийт таван удаагийн сургалт, уулзалт, менторинг байдлаар “хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн. Харин сургалтуудын агуулгын хувьд
- Засаглалын үнэлгээ хийх,
- Хэрэглэгч, өрсөлдөгчдийн судалгаа хийх,
- Бүтээгдэхүүний хөгжүүлэлт, дижитал маркетинг, санхүүгий үр ашгийн төлөвлөгөө хийх
- Бүтээгдэхүүний өртөг, хугарлын цэгийн тооцооолол хийх
- Бизнесийн үнэлгээ хийх
- Үнэ цэнээ тодорхойлох зэрэг сургалтуудыг зохион байгуулсан аж.
Үүн дээр нэмээд “Сүү” ХК, “Сэцэн Фэйшн” ХХК, “Газар шим” ХХК, “Рио Тинто Монгол” ХХК зэрэг Монголын томоохон компаниудаар туршлага судлах хөтөлбөр зохион байгуулсан нь хувиараа бизнес эрхлэгчдэд тэр бүр олдохгүй боломжийг олгосноороо онцлог байсныг дуу нэгтэйгээр ярилцлага бүртээ дурдаж байсан юм.
Төслийн бодит үр дүн
Төслийн хүрээнд нийт 183 бизнесийг санхүүгийн дэмжлэгээр хангажээ. Үүнээс 63 хувь нь хувиараа бизнес эрхлэгчид байсан бол 37 хувь нь аж ахуйн нэгжүүд байв.
Зээлийн багцыг авч үзвэл, хамгийн өндөр хувийг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэл эзэлж, нийт 77 хувийг бүрдүүлсэн байна. Үүнээс гадна, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд 57 хувийг, үлдсэн хэсгийг байгальд ээлтэй үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхийн бизнесүүдэд олгосон нь онцлог байлаа.
Гурван жилийн хугацаанд хэрэгжсэн уг төслийн үр дүнд:
-840 гаруй ажлын байр хадгалагдсан
-3,700 гаруй хүнд дам нөлөө үзүүлсэн
-45 гаруй шинэ ажлын байр бий болсныг онцлууштай.