Мэдээлэл технологийн чиглэлээр гарааны бизнес эрхэлдэг, түүнийгээ дараагийн түвшинд хүргэхийг хүсдэг хэн бүхэнд "Мэдээлэл технологийн үндэсний парк"-ын Инкубаторын хөтөлбөр нэн тохиромжтой. Энэхүү хөтөлбөр нь мэдээллийн технологийн салбарт шинэлэг санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бизнесийн орчныг бүрдүүлэх зорилготой юм.
яагаад энэ хөтөлбөрт элсэх ёстой вэ?
Инкубаторын хөтөлбөрт хамрагдсанаар дараах таван онцгой давуу талыг эдлэх болно.
1. Гарааны бизнесээ эхлүүлэхэд тохиромжтой байршил
Оффис хайх, тоног төхөөрөмжөө базаах гэж санаа зовох шаардлагагүй хөтөлбөрт хамрагдсанаар МТҮП-ын хотын төв дэх тохилог оффис, хурал, уулзалтын өрөө зэргийг ашиглах боломжтой.
2. Бизнес хөгжүүлэлтийн зөвлөгөө, менторшип
Гарааны бизнесээ хэрхэн амжилттай удирдах вэ? Бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэх вэ? Үнийн бодлого, маркетингийн стратегиа яаж тодорхойлох вэ? эдгээр асуултад салбарын шилдэг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид зөвлөгөө өгч, бодит туршлагаасаа хуваалцана. Мөн стартапуудад хамгийн их тохиолддог патент, лиценз авах, татварын асуудал зэргээр хууль зүйн зөвлөгөөг үнэгүй авах боломжтой.
3. Хөрөнгө оруулалт татах боломж
Инкубаторын хөтөлбөрөөр бизнесээ хөгжүүлээд зогсохгүй, гадаадын болон дотоодын зах зээлээс шаардлагатай хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох томоохон боломжууд таныг хүлээж байна.
4. Сургалт, тасралтгүй хөгжих боломж
ITPARK-д болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй бизнес, технологи, санхүү гэх мэт төрөл бүрийн сургалт, экспод тогтмол хамрагдаж, тасралтгүй хөгжих, бизнесээ тэлэх боломж ямагт нээлттэй.
5. Хамтын ажиллагаа, түнш сүлжээ
Зөвхөн бизнесээ хөгжүүлээд зогсохгүй, томоохон компаниуд, Их дээд сургуулиуд, салбарын тэргүүлэгчид болон яамдтай хамтран ажиллах боломжтой. Энэхүү өргөн хүрээний түнш сүлжээ нь таны стартапыг илүү хурдтай өсөхөд тусална.
бүртгэлийн мэдээлэл
Бүртгэл эхлэх огноо: 2025 оны 1-р сарын 27
Хаалтын хугацаа: 2025 оны 2-р сарын 23
Бүртгүүлэх линк: incubator.itpark.mn
Холбоо барих: МТБДХ-ийн ахлах мэргэжилтэн С.Номин (88840028)
тавигдах шаардлага
- Технологийн шинэ, шинэлэг санаатай байх
- Инкубаторт дэмжлэг авах хугацаанд хагас жил тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий бизнес төлөвлөгөөтэй байх
- Хиймэл оюун ухаан, IoT, боловсрол технологи, тоглоом, ХАА-н технологи зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол давуу талтай болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.