Өнөөдрийн байдлаар Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт 100 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн нэгэн том жишээ бол 1983 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан, дэлхийн хамгийн том үл хөдлөх хөрөнгийн франчайз болох Keller Williams юм. 2021 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн Keller Williams Mongolia нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд 200 гаруй агент, 15 агентын удирдлагын зөвлөлийн гишүүн, таван мэргэжлийн көүч, 30 гаруй 100 хувь шимтгэл авдаг каппер агент, 500 гаруй тэрбумын борлуулалт бүхий салбарынхаа томоохон тоглогчдын нэг болж чаджээ.
Тус компани жил бүр салбарын шилдэг агентууд, банк санхүү, эдийн засгийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд, байгууллагын нийт агентуудаа нэгэн дээвэр дор цуглуулж сургалт, нетворкинг, зөвлөгөө бүхий арга хэмжээг зохион байгуулдаг нь салбар дундаа “Revision” нэрээрээ танигдаад буй. Энэ удаа гурван жилийн ойгоо тохиолдуулан тус арга хэмжээг өнгөрөгч бямба гарагт зохион байгуулсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбар төдийгүй бусад холбогдох салбаруудын хамтын ажиллагааны боломжуудын талаар танилцуулсныг онцлууштай.
юу болов?
Онцлох илтгэлүүд:
- Монголын оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар - “Thrive for success”
- “Central Commerce” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Бархас - “Charge the storm”
- Эдийн засагч, СЭЗИС-ийн профессор Ж.Дэлгэрсайхан - “Macro economics and real estate”
Үл хөдлөх хөрөнгийн салбарт мэргэшсэн агентуудын хэлэлцүүлэг
Career night
- “Keller Williams” компанитай хамтран ажиллах сонирхолтой, карьерийн шилжилт хийж, үл хөдлөх хөрөнгийн салбарт өөрийн бизнесээ эхлүүлэхээр зорьж буй хэн бүхэнд зориулсан арга хэмжээ
онцлох зочид
Сүүлийн үед Монголын нийгэм шинжлэх ухаанаас асар холдож байна. “Шинжлэх ухаанаас багахан зүйлийг суралцаж, практикаас илүү ихийг суралцдаг. Харин алдаанаасаа үлэмж ихийг суралцдаг” гэх утгатай сошиал пост байхыг олж харлаа. Та бүхэнд захихад, дээрх ойлголтын эсрэг явахыг хичээгээрэй. Миний бодлоор хүн заавал алдах албагүй. Шинжлэх ухааныг гүн гүнзгий суралцаж, эрдэм болгож чадсан хүн практик дээр алдаа гаргахгүй байх бүрэн боломжтой.
Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж буй та бүхэн салбарынхаа талаар тогтмол уншиж, судалдаг байгаарай хэмээн зөвлөе. Мэргэжилтэн гэдэг бол миний бодлоор их сайн мэдэрдэг хүнийг хэлнэ. Мэдрэхийн тулд онол, практикийн хувьд тухайн зах зээлийн эд эс нь болтлоо суралцах учиртай.
Салбарын захирлаар томилогдсон даруйдаа үл хөдлөх хөрөнгийн салбартай хэрхэн уялдаж ажиллах талаар манай хамт олон оновчтой шийдлийн эрэлд гарсан. Эцэст нь бид бодлогын түвшинд яарч шийдвэр гаргахаас илүүтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний нарийн шийдэл, жижиг алхам бүр дээр хамтын ажиллагааг ухаалгаар эхлүүлж, улмаар хуримтлуулсан сайн туршлагууд дээрээ үндэслэн бодлогын түвшний шинэчлэлт хийх шийдвэр гарсан. Уг шийдвэрийнхээ хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацанд оролцогч талуудад (үл хөдлөх хөрөнгийн зээл хүсэгч, агент, банк) харилцан ашигтай бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлж, багагүй туршлага хуримтлуулснаар агентууд руу чиглэсэн нэгдсэн бодлогын шинэчлэлтүүдийг хийж, өнгөрсөн долоо хоногоос хэрэгжүүлж эхэллээ.
Шинэчилсэн бодлогын хүрээнд үл хөдлөх хөрөнгийн зээл хүсэгчид олон давуу тал үүсэж байгаа. Үүнд:
- Зээл хүсэгч худалдан авах үл хөдлөх хөрөнгөө сонгохоосоо өмнө өөрийн нэр дээр гарч болох зээлийн хэмжээг тооцоолуулж, урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой.
- Цалингийн орлоготой харилцагчид ердөө таван төрлийн материал бүрдүүлээд ажлын 2-3 хоногт зээлээ шийдвэрлүүлэх боломжтой. Бүрдүүлэх материал - Худалдан авах гэрээ, лавлагаа, цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, цалингийн дансны хуулга.
- Худалдаа наймаа зэрэг хувийн бизнес эрхлэгчид хариуцсан агентын хамт Худалдаа хөгжлийн банкинд ирснээр ажил эрхлэлт, орлогийн эх үүсвэртээ тохирсон бүрдүүлэх материалын жагсаалтыг авах боломжтой.
Манай компани агентуудынхаа мэргэжлийн хандлага, ёс зүйд онцгой анхаарал хандуулдагийн хүрээнд тус арга хэмжээг гуравдахь жилдээ өөрсдийн болон бусад компанийн агентуудад нээлттэй байдлаар зохион байгуулж байна. Одоогоор манайх 200 гаруй агенттай бөгөөд дотооддоо салбарынхаа томоохон компаниудын тоонд ордог. Цаашид бид чадварлаг хүний нөөцийн өсөлтөө хадгалж чадвал зэх зээлд нөлөөлөхүйц гол тоглогч болох бүрэн бололцоотой.
Keller Williams нь франчайз компани гэдэг утгаараа бизнес систем, загварын хувьд тодорхой бөгөөд тогтвортой. Тиймдээ ч бид үйл ажиллагаагаа өөрсдийн хүсэл сонирхлоор өөрчилж, монголчлолгүйгээр, олон улсын жишгийн дагуу ажиллаж байна.
Миний хувьд банк, санхүүгийн салбараас үл хөдлөх хөрөнгийн салбар руу хөрвөөд зургаан жил өнгөрсөн байна. Энэ салбарт анхлан хөл тавих үед мэргэжлийн үйлчилгээ, агентууд харьцангуй бага байсан бол өнөөдөр салбарын хөгжлийг харахад дотоодын зах зээл дэлхийн чиг хандлагатай эн зэрэгцэж, манай салбарыг үнэлэх харилцагчдын үнэлэмж ч дээшилсэн санагдаж байна.
Keller Williams компанийн олон улс дахь салбаруудын нэгдсэн чуулган жил бүр зохион байгуулагддаг. Тус чуулган нь дэлхийн өнцөг булан бүрд үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжлийг тодорхойлж буй агентуудын нэгдэх талбар болдог бөгөөд 20 мянга гаруй агент цуглан эдийн засгийн бодлого, чиг хандлагын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцдог билээ. Үүний Монгол дахь хувилбар нь манай өнөөдрийн арга хэмжээ хэмээн харж байна.
Цаашид бид Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт илүү ёс зүйтэй, мэргэжлийн, зарчимч, харилцагчийн итгэлийг хүлээсэн хамт олон байж, улмаар өөрсдийн гэсэн өнгө төрх, алсын хараагаар дамжуулан салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.