Өнөө цагт автомашин гэдэг зөвхөн нэг цэгээс нөгөө цэг рүү хүргэх унаа байхаа больж, амьдралын хэв маягийг илэрхийлэгч, тав тух, аюулгүй байдал, нэр хүндийн нэгэн чухал хэмжүүр болжээ. Зөвхөн хурд хүчээр бус, чанар, дотоод засал, технологийн дэвшлээр хэрэглэгчийн сэтгэлд хүрэх нь энэ цагийн автомашинуудад жинхэнэ шалгуур болсон гэлтэй. 

Гагцхүү дээрх бүгд шалгуурыг өөртөө багтааж, Lexus брэндийн үндсэн философи болсон “Omotenashi” буюу зочломтгой зан, хэрэглэгчийн хэрэгцээг урьдчилан таамаглаж, хүлээлтээс давсан туршлага хүргэх шалгуурыг хангасан шинэ загварын автомашиныг энэхүү нийтлэлдээ онцолж байна. Энэ бол Luxury Mover хэмээх тодотголтой Lexus LM загвар.

Ингээд Монголын зах зээлд нээлтээ хийж буй уг автомашины талаар таны мэдэх ёстой бүх зүйлийг багцлан хүргэе.


ЭХЛЭХИЙН ӨМНӨ: LEXUS ЯАГААД ОНЦГОЙ ВЭ?

Шинэ загвараа танилцуулахаас урьтаад Lexus брэндийн үнэ цэн, үзэл санааны тухай дурдах нь зүйтэй болов уу.

1980-аад оны эхээр Toyota компани АНУ-ын тансаг автомашины зах зээлд өрсөлдөх цоо шинэ дээд зэрэглэлийн брэнд бий болгохоор шийдсэн нь Lexus-ийн эхлэл болжээ. Mercedes-Benz, BMW зэрэг Европын брэндүүд давамгайлж байсан тэр үед япон чанарыг тансаг хэрэглээтэй хослуулах зорилго тэдэнд байсан юм. Тийнхүү 1983 онд Toyota-г удирдаж байсан Eiji Toyoda “Flagship One (F1)” нэртэй нууц төслийг эхлүүлж, дэлхийд өрсөлдөх машиныг зохион бүтээх даалгавар өгөхөд уг төсөлд 60 гаруй инженер, 1400 техникч, 2300 дизайнер, 450 прототип машин оролцсон гэдэг. Үр дүнд нь Lexus LS 400 загвар 1989 онд АНУ-ын зах зээлд танилцуулагджээ.

Тэгвэл энэхүү брэндийг юу онцгой болгож, 2024 онд гэхэд л дэлхийн хэмжээнд 851,214 автомашин борлуулахад хүргэв? Шалтгаан нь ердөө брэндийн философи буюу Японы уламжлалт "Omotenashi" буюу зочломтгой зангаас эхтэй. Жолооч болон зорчигчийн хэрэгцээг урьдчилан мэдэрч, бүхий л аяллыг сэтгэл ханамжтай болгох нь Lexus-ийн гол зорилго. Суудалд тухлан суух мөчөөс эхлээд бүх зүйл яг л танд зориулсан мэт мэдрэгдэх нь тэдний хэрэглэгчдэдээ өгөхийг хүсдэг гол үнэ цэн. Харин үүнийг бодит болгож буй нь Takumi ур чадвар. Машины эд анги бүрийг олон арван жилийн туршлагатай гар урчууд бүтээдэг нь Lexus брэндийн автомашиныг зүгээр нэг угсармал бүтээгдэхүүн бус урлагийн бүтээл лугаа болгодог аж.


МОНГОЛЫН ХӨРСӨНД МӨРӨӨ ҮЛДЭЭХ LEXUS LM

LM нь Toyota-гийн алдарт Alphard загварт суурилан, Lexus-ийн хэрэглэгчдэд тохируулан шинэ түвшинд бүтээсэн загвар юм. 1-р үеийн Lexus LM загвар нь анх 2020 онд зах зээлд танилцуулагдсан ба Хятад тэргүүтэй Азийн бүс нутгуудад худалдаагдаж эхэлсэн юм. Үүний араас 2023 онд 2-р үеийн LM танилцуулагдсан бөгөөд илүү сайжруулсан дуу чимээ тусгаарлалт, тансаг дотоод засал, ухаалаг технологи нь олон улсын зах зээлд өндөр үнэлгээ авсан аж. Ийнхүү манай Монголын зах зээлд 2025 оны зургаадугаар сараас эхлэн албан ёсоор худалдаалагдахад бэлэн болоод байна.



Манай редакц өнгөрсөн долоо хоногт болсон Lexus Media Day арга хэмжээгээр тус загвартай илүү ойроос танилцсан төдийгүй өөрсдийн туршлагад үндэслэн уг автомашиныг танилцуулж байна. Энэхүү нээлтэд Япон Улсаас Lexus International-ийн LS, LM, ES загварын автомашинуудыг хариуцсан Ерөнхий Инженер Мүто Ясүши хүрэлцэн ирснийг энэ ташрамд онцлууштай.


“Lexus нь автомашин болон брэндээр дамжуулан үйлчлүүлэгчийн цаг хугацаа болон орон зайг ганцхан тэдэнд зориулагдсан гайхамшигт туршлага болгон хувиргах зорилготой. “Хүлээлтээс давсан гайхалтай туршлага, сэтгэл хөдлөл”-ийг бий болгох итгэл үнэмшлээр Lexus үргэлж шинэчлэл, сорилт руу тэмүүлсээр байна. "Experience Amazing" буюу “Гайхамшгийг Мэдэр” гэх уриа нь ч үүнийг илэрхийлдэг. Тансаг амьдралын хэв маяг бүхий брэндийн хувьд Lexus нь үйлчлүүлэгчийн хэрэгцээ болон цаг үеийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлж, тэднийг сэтгэл ханамжтай, баяр хөөртэй байлгах автомашин бүтээх зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх болно.”

Lexus International-ийн LS, LM, ES загварын автомашинуудыг хариуцсан Ерөнхий Инженер Мүто Ясүши

ГАДААД ЗАГВАР, ХИЙЦ

Монгол Улсад дөрвөн хүний суудалтай хувилбар нь худалдаалагдах ба Sonic Titanium (1j7), Sonic Quartz (085), Graphite Black Gf (223), Sonic Agate (3u3) гэсэн дөрвөн өнгө бүхий сонголттой. Бидэнд танилцуулсан хувилбар нь Graphite Black Gf (223) байсан ба гадна харагдац нь хэрэглэгчдэд шууд тансаг, дээд зэрэглэлийн мэдрэмж өгч байв.

Мөн урд, хойд хэсгийн аль аль нь зай талбай ихтэй, хөдөлгөөнд саад учруулахгүй нь таатай мэдрэмж төрүүлж байсан юм. Сонирхуулахад, LM-ийн өмнөх үеийнхтэй харьцуулахад ерөнхий хатуулаг нь 200 хувиар өссөн ба та бидний мэдэх Alphard загвартай харьцуулахад урт болон өргөний хувьд илүү том хэмжээтэй юм билээ.



LM – Урт:5130, Өндөр:1945, Өргөн:1890

Alphard – Урт:5010, Өндөр:1945 x Өргөн:1850

ДОТООД ЗАГВАР, ХИЙЦ

Дотоод салоны тухайд цайвар эсвэл хар өнгийн сонголттой. Бидний туршиж үзсэн хувилбар нь хар өнгийн салонтой байв. 17 инчийн дугуй, 2.5 литрийн бензин хөдөлгүүр, E-Four буюу ямар ч замын нөхцөлд тогтвортой жолоодлого, зөөлөн явдлыг мэдрүүлэх бүх дугуйн хөтлөгчтэй нь тун онцгой санагдсан. Үүний зэрэгцээ тоормослох үед урд болон хойд дугуйнд очих хүч нь жолоочийн даралт болон амортизаторын хөдөлгөөнөөс шалтгаалан өөрчлөгддөг бөгөөд тус автомашины байрлал хянах систем нь хүчийг арын дугуйнд илүү чиглүүлж байгаа гэнэ. Ингэснээр өндөр хурд авах үед хойш гэдийх, хүчтэй тоормослох үед урагш хойш савлах зэрэг тухгүй мэдрэмжийг үлэмж бууруулах ач холбогдолтой.



Мэдээж Lexus брэндийн автомашинуудад батарей чухал байр суурь эзэлдэг. LM-ийн хувьд батарейны овор хэмжээ багасаж, хүчин чадал нь илүү нэмэгдсэн буюу хүчин чадал нь 1.6-1.9 кВт.цаг орчим болж, автомашины хойд хэсэгт, их биеийн доод талд суурилуулсан нь салон дотор зай эзлэхгүй байхаар бүтээгджээ.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Автормашинаар зорчих үед анхаарал хандуулах ёстой хамгийн чухал зүйл нь аюулгүй байдал. Мэдээж бид өөрсдөө анхаарал болгоомжтой явах нь чухал ч автомашины зүгээс нэмэлт тохиргоо, аюулгүй байдлын горимууд мөн чухал үүрэгтэй. LM загварын хувьд онцлууштай нь жолоодлогын үед таарах ямар нэг саадыг мэдэрсэн тохиолдолд автоматаар тоормослох, зам дээрх цагаан зураасыг хэтэрсэн үед жолооны хүрд чичирч дохио өгөх, шөнийн нөхцөлд зөрж буй машиныг таньж холын гэрлээ ойрын гэрэл рүү авторматаар шилжүүлэх гэх мэт горимуудтай.



ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГА

Бидний хувьд дотоод салоноос онцлох цөөнгүй хэдэн зүйл байлаа. Эхнийх нь олон үйлдэлт удирдлагын хэсэг. Арын хоёр суудал тус бүр өөрсдийн удирдлагатай ба суудлаа хүссэнээрээ тохируулах, 7 төрлийн массажны горимыг ажиллуулах, өөрийн талын цонхны хаалтыг төрөл бүрээр өөрчлөх зэргээр олон үйлдэл хийж болно.



Хоёрт, өөдөөс харсан 3840 x 1080 харьцаа бүхий дэлгэц, машинд суурилуулсан 23 дуу өсгөгчөөр кино театрт байгаа мэт мэдрэмж авах боломжтой нь их таалагдсан. Мэдээж дэлгэц байгаа учраас түгжрэлтэй үед машинаасаа цахим уулзалтад оролцох, хүссэн зүйлээ үзэх үед хамт яваа хүндээ саад бололгүй дэлгэцээ хоёр хувааж болох нь тун үр дүнтэй байв.



Гурав дахь нь ачааны хэсэг. Том жижиг нийлсэн 4 тээш багтаах боломжтой нь ижил төрлийн автомашинуудад төдийлөн байгаад байдаггүй зай талбай байлаа.

Таалагдсан дөрөв дэх зүйл бол агааржуулалт. Тухайн орон зайд тохирсон агааржуулалтын системийг удирдлагаараа шууд тохируулах боломжтойгоос гадна автомашин өөрөө доторх температурыг мэдэрч, халуун хүйтнээр ажиллана. Тухайлбал, хүн даарсан үедээ хамгийн түрүүнд хөл рүү дулаанаар үлээвэл даарахаа больдог бол халууцсан үед гэдэс хэсэг рүү хүйтнээр үлээхэд хурдан сэрүүцдэг аж. Яг үүний дагуу агааржуулалтын систем автоматаар ажилладаг нь супер.



ТӨГСГӨЛИЙН ОРОНД: LEXUS LM ЗАГВАРЫГ ХААНААС ХУДАЛДАН АВАХ ВЭ?

Монголын зах зээлд шинээр танилцуулагдаж буй автомашиныг хамгийн түрүүнд өөрийн биеэр туршиж үзсэн нь гарцаагүй таатай явдал байлаа. Хэрэв уншигч та бүхэн Lexus LM загварын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх хаягуудаар холбогдоорой. Хөдөлгөөнт амьдралын хэв маяг хэмээх тодотголтой уг автомашин таны амьдралын чанарыг дараагийн шатанд гаргах нь дамжиггүй биз ээ.

Автомашины үнэ болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Үзэсгэлэнгийн танхимаар зочилж автомашинтай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Борлуулалттай холбоотой мэдээллийг : ​
Lexus-Tavan Bogd /Таван Богд ХХК/
Lexus-Munkhada /Мөнххада ХХК/