Та өдөрт буйдан дээрээ хэдэн цагийг өнгөрүүлдэг вэ?
Зочны өрөөний гуравны нэгийг эзлэх уг тавилгад гэр бүлийн гишүүн бүр өдөр тутамдаа хамгийн ойрхон байдаг. Тэр хэмжээгээрээ хамгийн хурдан элэгдэж, хуучирдаг тавилга билээ.
Тиймдээ ч гэрийнхээ буйданг сонгохдоо хөнгөн хуумгай хандаж үл болно. Олон жилийн насжилт, хийц чанар, хэлбэр дизайнаас гадна гэр бүлийн гишүүдийн тань эрүүл мэнд, амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлөх, тэр ч бүү хэл байгаль орчинд ээлтэй, тогтвортой эсэх нь хүртэл зайлшгүй бодолцох учиртай чухал үзүүлэлтүүд юм.
Иймээс бид энэхүү нийтлэлдээ чанартай бөгөөд байгальд ээлтэй буйданг хэрхэн таних болон тавилгын салбарт шинэ бүтээгдэхүүн, шинэлэг загварыг санал болгож буй M Design дэлгүүрийг онцолж байна.
ЯАГААД БУЙДАН ЧУХАЛ СОНГОЛТ БАЙХ ЁСТОЙ ВЭ?
1. Танай гэрийн дотоод засал, загвар үзэмжийг үлэмж хэмжээгээр тодорхойлох чадалтай тавилга бол гарцаагүй буйдан. Зочны өрөөнд багагүй зай эзлэн байрладаг тул хүний нүдэнд хамгийн түрүүнд тусахын зэрэгцээ зорин ирсэн зочдод гэрийн тань анхны сэтгэгдлийг эл тавилга өгөх нь лавтай. Мөн буйдангийн хэмжээнээс шалтгаалж, гэр доторх зай уужим эсвэл давчуу санагдах эсэхийг ч тодорхойлж болно.
2. Буйдан бол нийгмийн харилцааны чухал орон зай. Гаднаас ирсэн зочид ч бай, гэр бүлийн гишүүд ч бай, буйдан дээр сууж ойр зуурын сонин сайхнаа хуваалцах, хамтдаа телевиз үзэх, ном унших зэрэг нь амьдралын чанарт эерэгээр нөлөөлөх олон сайхан мөчийг бүтээдэг билээ. Нэгэн сонирхолтой баримт хуваалцахад, АНУ-д ажиллаж, амьдардаг хоёр мянган хүний дунд явуулсан судалгаагаар тэдний 35 хувь нь Netflix үзэхдээ, 32 хувь нь ном уншихдаа буйдан дээрээ тухлах дуртай хэмээн хариулжээ.
3. Амрах, нойр авах басхүү эморч суухад буйдангийн тав тух тун чухал нөлөөтэй. Заримдаа хийж дуусгаагүй ажлаа амжуулах тохиолдол ч гарах нь бий. Өөр нэгэн судалгаагаар арван хүн тутмын долоо нь өөрсдийнх нь хувьд хамгийн төгс орой буйдан дээр өнгөрдөг хэмээн хариулсан ба уншигч та ч бас буйдан дээр хэр олон цагийг өнгөрүүлж буйгаа анзаараад нэг үзээрэй.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ТУХЛАГ БУЙДАН
Тогтвортой хөгжил, тэр дундаа хүлэмжийн хийн ялгарал гэдэг үйлдвэрлэлийн салбарт нэн тэргүүнд яригдах болсон чухал асуудлуудын нэг. Тэр тусмаа тавилга үйлдвэрлэлийн талбарт байгаль дэлхийд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор нөлөө багатай байх нь нэн тэргүүнд тавигдах шаардлага болж буй. Буйдан үйлдвэрлэхэд голчлон ашигладаг түүхий эд нь мод, металл, хуванцар, даавуу зэрэг бөгөөд эдгээр түүхий эд нь үйлдвэрлэлийн явцад болон байгальд задран шингэх үедээ тодорхой хэмжээний сөрөг нөлөөг хүрээлэн буй орчинд үзүүлдэг.
Үйлдвэрлэлийн талаас бодоод үзвэл хүн төрөлхтөн жилдээ дөрвөн тэрбум м.куб мод бэлтгэж байгаа бөгөөд 2022 онд зөвхөн модон бүтээгдэхүүний зах зээлийн үнэлгээ 450 тэрбум ам.долларт хүрчээ. Эдийн засгийн хувьд эрэлт хэрэгцээ өндөр хэдий ч бид өөрсдийн хэрэгцээндээ зориулан жилд дунджаар 10 сая га талбай ой модыг устгаж буй нь харамсалтай. Гэтэл ой мод нь агаар мандал дахь дөрвөн тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар ислийг (CO2) өөртөө шингээх чадалтай, дэлхий дээрх хамгийн том агаар цэвэршүүлэгч шүү дээ.
Дахин нэг сонирхолтой тоон баримт дурдвал, жил бүр дунджаар долоон сая га ой модыг зөвхөн тавилга үйлдвэрлэхэд ашигладаг гэвэл та итгэх үү? Энэ хэмжээ нь Тайвань улсын газар нутгийг хоёр дахин нийлүүлсэнтэй тэнцэнэ. Тэгвэл нэг буйдан үйлдвэрлэхэд гарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ хэд гээч?
Нэг буйдан үйлдвэрлэхэд ойролцоогоор 47 кг нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг нь 20 литр бензин шатаахтай тэнцэнэ. Мөн модноос гадна даавуу үйлдвэрлэлд ашигладаг их хэмжээний ус, химийн бодисыг дурдахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, буйдангийн гол материал болсон хөвөн даавууг үйлдвэрлэхэд 20 мянган литр ус зарцуулдаг аж.
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БУЙДАНГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
Forest Stewardship Council®
Хэрэв таны худалдан авахаар шийдсэн буйдангийн шошго дээр FSC хэмээх тэмдэглээ харагдвал энэ нь Олон Улсын ойн тогтвортой хөгжлийн гэрчилгээгээр баталгаажсан буйдан болохыг илтгэж буй юм. Энэхүү гэрчилгээ нь үйлдвэрлэгчдийг бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн явцад модыг хэт их тайрч, ойн нөөцийг хомсдуулан, экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд зөвхөн тавилга үйлдвэрлэлд зориулан тусгайлан тарьж, бэлтгэсэн модыг ашиглаж буй үйлдвэрлэгчдэд олгодог гэдгээрээ онцлог.
Ийм төрлийн шошготой буйдан худалдан авснаар та амьтдын амьдрах орчныг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах, олон жилийн настай моддыг хэвээр нь авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн ойлгож болно. Сонирхуулахад, энэ оны байдлаар дэлхий даяар 160 сая га ой мод дээрх гэрчилгээний эзэн болоод буй.
OEKO-TEX® STANDARD 100
Буйдангийн чухал материал болох даавууг шалгахдаа дээрх тэмдэглэгээг анзааран хараарай. Энэхүү стандарт нь буйдангийн материалд хорт бодис байгаа үгүйг шалгадаг бөгөөд илүү тодруулбал, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хор учруулж болзошгүй 1000 гаруй бодисыг нэг ширхэг утаснаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх хэсгээс дээж аван шинжилдэг аж.
CertiPUR-US
Их бие болсон мод, чухал орц болсон даавууны дараа парлонд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Зарим буйдан хүн хамгийн их суудаг хэсгээр амархан хонхойчихдог шүү дээ. Энэ бол гарцаагүй парлоны даац, чанартай холбоотой. Тухайлбал, Sinomax өндөр зэрэглэлийн технологи бүхий сунадаг даацын парлон нь хүний эрүүл мэндэд хоргүй гэдгээрээ давуу талтай ба хамгийн гол баталгаа нь CertiPUR-US сертификат юм. Уг үзүүлэлт нь парлон үйлдвэрлэхэд ашиглагдсан химийн бодисыг нягталж, урт хугацаандаа биед сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх зорилготой аж.
ТЭГВЭЛ ЭДГЭЭР ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БУЙДАНГ ХААНААС СОНГОХ ВЭ?
ENC Brands-ийн шинээр зах зээлд танилцуулж буй M Design дэлгүүрээс дээрх стандартыг хангасан буйданг авах боломжтой. Тэд “Гэр бүлээ халамжлах нь сайн тавилга сонгохоос эхэлдэг” уриан дор хямдралтай, бэлэгтэй, урамшуулалтай худалдаа зарлаад буй. Хэрэв уншигч та тав тухтай, эрүүл мэндэд ээлтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй буйдан хайж байгаа бол ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Хаяг: ХУД, Мишээл тавилгын их дэлгүүр
Салбар-1 | А6 тасаг 9020-6528
Салбар-2 | B1 тасаг 9688-6093
Салбар-3 | B6 тасаг 9688-6091
Z Zochin 2024.09.05 139.5.216.101
Sain baina uu, medeelel ogsond bayrllaa. Ta bugdin ajild amjilt husiye. Bayrlalaa zaluusaa, amjilt amjilt
Z Zochin 2024.09.05 139.5.216.101
Sain baina uu, medeelel ogsond bayrllaa. Ta bugdin ajild amjilt husiye. Bayrlalaa zaluusaa, amjilt amjilt