Хөрөнгө оруулалтын сэдэв ихээр яригдаж, хүн бүр нэмэлтээр орлого олж, түүнийгээ өгөөжтэй зүйлд хөрөнгө оруулахыг зорих болов. Криптовалют, бонд, хувьцаа, орон сууц, алт гээд хөрөнгө оруулах асар олон зүйл бий. Тэгвэл та автомашиныг хөрөнгө оруулалт гэж харж байсан уу? 

Энэ хөрөнгө оруулалт нь биднийг нэг цэгээс нөгөөд хүргээд зогсохгүй, санхүүгийн хувьд бодит хэмнэлтүүд гаргах олон давуу талтай. Тэдгээртэй энэхүү нийтлэлээр танилцъя. 


Цахилгаан автомашин

Дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинаас ялгардаг нүүрсхүчлийн хий нь дэлхийн дулаарал болон агаарын бохирдлыг нэмэгдүүлж, дэлхий нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй юм. Үүний эсрэг дэлхийн эрчим хүчний агентлагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг арилгаж, дэлхийн температурын өсөлтийг 1,5 хэм хүртэл хязгаарлах зорилтуудыг тавин, улс орнууд агаарын бохирдлыг бууруулах, ногоон эрчим хүчний салбараа хөгжүүлэх зэрэгт анхаарал хандуулж байна. Үүний хүрээнд зарим улс орнууд цахилгаан автомашины үйлдвэрлэлтийг дэмжих, дотоод шаталтын хөдөлгүүрт автомашинаас татгалзах зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Харин манай улсын хувьд мөн адил цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд засгийн газраас бодлогоор дэмжихээс гадна MSM групп нь дэлхийд борлуулалтаараа тэргүүлж буй цахилгаан автомашиныг албан ёсны эрхтэйгээр борлуулж буй юм.

2022 оны байдлаар дэлхийн хамгийн их борлуулалттай цахилгаан автомашины брэндээр BYD тодорчээ. Цахилгаан автомашины чухал үзүүлэлтүүдийн нэг нь зай хураагуур буюу батарей. BYD брэнд хамгийн аюулгүйд тооцогддог Blade нэртэй зай хураагуурын технологийг эзэмшдэг нь ийнхүү борлуулалтаараа тэргүүлэх нэгэн шалтгаан болжээ.

Туулах замын өртөг

Дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин сард ойролцоогоор 700-800 мянган төгрөгийг шатахуун болон бусад шаардлагатай зүйлсэд зарцуулдаг бол цахилгаан автомашиныг дунджаар 10,000 төгрөгөөр бүтэн цэнэглээд 420-500 км замыг туулах боломжтой.

Засвар үйлчилгээ

Цахилгаан автомашинд хөдөлгөөнт эд ангиуд харьцангуй цөөн байдаг учраас тос солих, эвдрэл гэмтэл үүсэх, элэгдэх, эд анги солих шаардлага тэр чинээгээрээ бага буюу дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад засвар үйлчилгээний зардал тав дахин бага гардаг байна. Түүнчлэн дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашиныг засвар үйлчилгээнд нэг жилд дунджаар хоёр удаа оруулдаг бол цахилгаан автомашин хоёр жилд нэг удаа үзлэг оношилгоонд ороход хангалттай гэнэ.

Байгальд ээлтэй

Дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин жилд дунджаар 4.6 тонн нүүрстөрөгчийн давхар исэл буюу утаа ялгаруулдаг бол цахилгаан машин утаа ялгаруулдаггүй гэдгээрээ байгальд хамгийн ээлтэй тээврийн хэрэгсэл. Үүнийг дагаад холбогдох татвар, торгууль зэргийг төлөх шаардлагагүй.


Машинаа гэртээ цэнэглэх боломж

Цахилгаан автомашинтай болсноор үүсэх хамгийн чухал давуу талуудын нэг бол гэртээ цэнэглэж болох хялбар шийдэл юм.
Жишээлбэл, BYD цахилгаан автомашинуудад зөөврийн болон ханын гэсэн хоёр төрлийн цэнэглэгч дагалдах бөгөөд зөөврийн цэнэглэгчээр өдөр тутамдаа хэрэглэдэг 220 вольтын залгуурт залган цэнэглэж болох бол ханын цэнэглэгчийг зогсоолдоо суурилуулан илүү өндөр хүчээр найман цагийн дотор бүрэн цэнэглэж болно. Мөн Улаанбаатар хотод байршиж эхэлсэн хурдан цэнэглэгчүүдийг ашиглан 30-45 минутын дотор автомашинаа бүрэн цэнэглэх боломжтой.

Цаг хугацаа

Цаг хугацаа бол хамгийн том хөрөнгө. Тиймээс цаг хугацааг хэмнэнэ гэдэг нь угтаа санхүүгээ хэмнэж буй хэрэг юм. Улаанбаатар хотод тулгамдсан, цаг хугацааг хамгийн ихээр хороодог асуудал бол замын түгжрэл. Харин цахилгаан автомашинтай бол дугаарын хязгаарлалтад хамрагдахгүй мөн нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчин цаг хугацаагаа хэмнэх боломжтой. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын зүгээс цахилгаан автомашиныг зогсоолд төлбөргүй байршуулах, шөнийн цагаар цэнэглэхэд үнэ төлбөргүй болгох зэрэг давуу талуудыг бий болгохоор ажиллаж байна.