Жижиг, дунд бизнесийн салбарт хөлөө олно гэдэг наанадаж чанартай бараа бүтээгдэхүүн сонгож, зах зээлд нэвтрүүлэх, цаанадаж үйлчилгээний байршил, орчин нөхцөлөө зөв сонгохтой ихээхэн хамааралтай. Иймд бид энэ удаагийн “мэдүүштэй” нийтлэлээ шинэ бизнес эрхлэгчдэд зориулан, “хотын шинэ суурьшлын бүс” хэмээх тодотголтой Шинэ Яармагт бизнесээ эхлүүлэх таатай гурван нөхцөлийг танилцуулж байна.  

Шинэ Яармаг цогцолбор хороолол нь одоогийн байдлаар 3,000 орчим оршин суугчтай бөгөөд төсөл бүрэн хэрэгжиж дуусмагц 1,600 айлын орон сууц баригдаж, 8,000 орчим хүн амын төвлөрөл бүхий бичил хороолол болж өргөжих юм. Иймд тэд өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах үүднээс бизнес эрхлэгчдийг таатай нөхцөлөөр дэмжин ажиллаж байна.


1. Санхүүгийн эрсдэлд санаа зоволгүй бизнесээ тогтворжуул 

Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр шинэ бизнесүүдийн 40-50 хувь нь эхний хоёроос гурван жилд ашигт ажиллагаандаа хүрдэг. Гэвч эдийн засгийн хямрал, санхүүгийн дэмжлэгийн хязгаарлагдмал байдал зэрэг гадны хүчин зүйлсээс шалтгаалан энэ хугацаа таван жил хүртэл сунгагдах тохиолдол бий. Иймд Шинэ Яармаг цогцолбор хороолол бизнес эрхлэгчдэд төлбөрийн дарамтгүйгээр үл хөдлөх хөрөнгөтэй болоход дэмжлэг үзүүлэх цоо шинэ зээлийн бүтээгдэхүүнийг Худалдаа хөгжлийн банктай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгчдэд санал болгож байна. Тодруулбал, ипотекийн зургаан хувийн зээлийн нөхцөлөөр үйлчилгээний талбай худалдан авах шинэ боломжийг нэвтрүүлсэн бөгөөд худалдан авагч эхний дөрвөн жилдээ зургаан хувийн хүү төлж, бизнесийн үйл ажиллагаа хэдийн тогтворжсоны дараа буюу тав дахь жилээс эхлэн 18 хувийн хүү рүү шилжих юм. Тус зээлийн бүтээгдэхүүн нь 15 жилийн хугацаатай бөгөөд сар бүр түрээсийн төлбөртэй дүйцэх хэмжээний төлөлт хийгээд үйлчилгээний талбайтай болох хамгийн ашигтай шийдэл.

Доорх зээлийн тооцооллоос харвал, нэг сард төлөх дүн нь энгийн бизнесийн зээлтэй харьцуулахад дараах зөрүүтэй.

30.33 м.кв талбайн сард төлөх дүн

2. Шинэ суурьшлын бүсэд шинэ бизнесээ цэцэглүүл  

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан одоогийн байдлаар 3,000 орчим хүн ам энэхүү мини хотод оршин суудаг ба шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаанаас хамааран энэ тоо гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Фитнес, эмийн сан, кофе шоп, супермаркетаас өгсүүлээд цэцэрлэг, дунд сургууль баригдаж, нийтийн зам талбай нэмэгдэж, тээврийн дэд бүтэц байгуулагдах замаар цаашид их хотын төвлөрлийг улам бүр тэлж, амар тайван, ая тухтай амьдралыг хүсэмжлэгч хэн бүхэн Шинэ Яармаг руу шил даран зорих нь гарцаагүй болов уу. Иймд та өргөжин тэлэх нь нэгэнт тодорхой болсон шинэ суурьшлын бүсэд ажлын байраа нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлэх боломжтой.


3. Ажил дээрээ арай цэвэр агаараар амьсгал  

Тал хээр нутагт мал малладаггүй л юм бол цэнгэг агаарт ажиллаж, амьдарна гэдэг бараг боломжгүй. Иймд ядаж л агаарын бохирдол хамгийн багатай орчинд ажиллах нь уушгиа баярлуулах цор ганц арга гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, Шинэ Яармаг цогцолбор хороолол нь агаарын чөлөөт урсгалын бүсэд байршдаг тул жилийн дөрвөн улиралд агаарын чанар эерэг үзүүлэлттэй байдаг. Агаарын чанарын индексээс харахад Зайсан, Яармаг, Нисэх орчимд PM 2.5 тоосонцорын хэмжээ хамгийн бага буюу 50-90 мкг/м3 байдаг бол азотын давхар исэл Хайлааст, Зайсан, Яармаг хэсэгт дунджаас доош буюу 50-65 мкг/м3 байна. Мөн хорооллын дунд барилгуудыг төлөвлөхдөө агаарын урсгалын коридор үүсгэсэн тул агаар сэлгэлт сайн байхаас гадна тоос шороо, утаа агаарт удаан хугацаанд тогтдоггүй онцлогтой. Хэрэв цэв цэнгэг агаарт гарахыг хүсвэл ямар нэгэн хаалт, хашлаганд хоригдохгүйгээр уул руу гарах боломжтойн дээр хотхон дотроос ногоон байгууламжийг мэдрэх, дасгал хийх, бүр цахилгаан машинаа цэнэглэж ч болох юм.

Сүүлийн хэдэн жил Улаанбаатарчуудыг хаширтал нь хал үзүүлсэн байгалийн хүчин зүйл бол яах аргагүй үер. Гэхдээ Шинэ Яармагт бизнесээ эхлүүлсэн бол уг асуудлыг бүрэн мартсан ч болно. Учир нь Яармаг орчим нь газарзүйн хувьд гүдгэр тогтоцтойгоос гадна аливаа байгалийн хүчин зүйлийг харгалзан үзэж, замчилсан шийдлийг нэвтрүүлсэн юм.


Нийтлэлийн төгсгөлд та бизнесээ хаана эхлүүлэх эсвэл өргөжүүлэхээ нэгэнт шийдсэн бол дараах шаардлагуудыг хангасан байхад ердөө 7-14 хоногийн дотор зээлээ шийдүүлэх боломжтой.

Зээлийн ерөнхий нөхцөл:

Зээлийн хэмжээ: Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дүнгийн 70 хувь
Зээлийн хугацаа: 180 сар
Урьдчилгаа төлбөр: 30 хувь
Зээлийн хүү (жилийн): Эхний дөрвөн жилийн хүү зургаан хувь, тав дахь жилээс 18 хувь руу шилжинэ.
Талбайн сонголтууд: 30-511 м.кв
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7712-3456, Шинэ Яармаг Цогцолбор Хороолол

Үйлчилгээний талбайн танилцуулга татах бол энд дарна уу.