Шинэ зууны, шинэ асуудал үүсгэгч “пластик” хөрсийг бохирдуулж буйг бид мэдэхийн дээдээр мэдэх боловч өөрсдийн маань биед хэдий хэмжээний пластик, ямар хор уршиг үүсгэдгийг бид яг таг мэддэггүй гэвэл итгэх үү? Яг энэ асуудлыг дэлхий дахины анхааралд авчирсан нэгэн судалгаа энэ сарын эхээр хэвлэгдсэн нь одоо бидний унших гэж буй эл судалгаа. Пластик хүний биед ороод яг ямар хор хохирол учруулаад буйг судлаачид яг таг мэдэхгүй боловч тархи, бөөр, элэгний эд дээр хийсэн судалгаагаар тархинд гайхмаар их хэмжээтэй олдсон нь судлаачдыг цочирдуулсан юм.
Пластик олон янзын хэлбэр, хэмжээ, химийн бүрдэлтэй, тийм ч учраас энэ нь цаашдын өөр асуудлуудыг үүсгээд буй. Учир нь энэ олон төрлийн пластик яг яаж цааш бидний биед нөлөөлөхийг мэдэхгүй. Нэг ёсондоо дэлхий энэ төрлийн “дата”-аар цангаж буй. Тиймээс энэ нийтлэлээрээ бидэнд аюулын дохиог маш тодоор дугаргаж сонсгосон энэ судалгааны ажлыг ойлгож, асуудал ямар түвшинд байгааг ойлгож авъя.
Өгүүлэл хэвлэгдсэн огноо: 2025.02.03, “Nature” сэтгүүл
Өгүүллийн нэр: Bioaccumulation of microplastics in decedent human brains
Түлхүүр үгс: микропластик, нанопластик, pyrolysis gas chromatography–mass spectrometry (Py-GC/MS)
Туршилтыг гүйцэтгэсэн баг: АНУ-ын Нью-Мексико Их сургуулийн, эм зүйн шинжлэх ухааны тэнхимийн Мэтью Ж. Кэмпен болон түүний баг хамт олон
Гол санааг ганцхан өгүүлбэрт: 2024 оны тархины дээжид агуулагдах микропластикийн хэмжээ 2016 оны дээжтэй харьцуулахад дунджаар 50 хувиар их гарсан бөгөөд элэг, бөөрний дээжтэй харьцуулахад тархины дээж дэх микропластикийн хэмжээ 30 дахин их байсан нь тогтоогдлоо.
Ач холбогдол: микропластиктай холбоотой өмнөх судалгаанууд ихэвчлэн байгаль орчин, амьтдад үзүүлэх нөлөө талаас судалдаг байсан бол энэ судалгаа нь анх удаа хүний эд дээр туршилт хийж хүний биеийн аль хэсэгт, хэдий хэмжээний микропластик агуулж буйг судлав.
Ерөнхий мэдээлэл
Далайн гүнээс эхлээд агаар мандалд хүртэл тархсан пластик одоо бидний биеийн нэг хэсэг болох гээд байна уу? Хариулт нь одоог хүртэл тодорхойгүй. Гэвч хүний тархинд ойролцоогоор 10 грамм микропластик агуулагдаж байж болзошгүй хэмээх тооцоолол энэ судалгаа бидэнд хэлж өгсөн нь уншаад өнгөрөх мэдээ биш болов уу.
Юун түрүүнд микропластик гэж юу вэ? гэдгийг ойлгоё. Микропластик нь 5 миллиметрээс бага хэмжээтэй хуванцарын хэлтэрхийг хэлдэг бол нанопластик нь үүнээс ч жижиг, ихэвчлэн 1 микрометрээс бага хэмжээтэй пластикуудыг хэлдэг. Эдгээр пластик нь пластик сав баглаа боодлын элэгдэл, задрал, даавуун бүтээгдэхүүнээс ялгарах нийлэг, гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагдах бичил мөхлөг зэрэг олон эх үүсвэрээс гаралтай.
Хүн төрөлхтөн хоол хүнс, ундны ус, агаар гэх мэт орчин тойрноосоо микропластикт байнга өртдөг бөгөөд тэдгээр нь хоол боловсруулах зам, амьсгалын зам, арьс зэрэг олон сувгаар биед нэвтэрч болзошгүй. Үүний зэрэгцээ, тархийг хамгаалах үүрэгтэй цус-тархины баррьер (Blood-Brain Barrier, BBB) хэмээх бүтэц нь ямар нэгэн хорт бодисыг хүний тархинд нэвтрэхээс сэргийлдэг маш нарийн шүүлтүүртэй мембран. Харин микропластик энэ барьерийг давж тархинд нэвтрэх боломжтой байж магадгүй хэмээх баримт нь судлаачдын анхаарлыг татаж, тэдгээр нь мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх вий гэх айдсыг төрүүлээд байгаа юм.
Туршилтыг товчоор
Судлаачид 2016–2024 оны хооронд нас барсан хүмүүсийн элэг, бөөр, тархины дээжийг ашиглан микро болон нанопластик (MNP)-ийн агууламжийг хэмжсэн. Судалгаагаар тархины эд, ялангуяа тархины frontal cortex хэсэгт пластикийн агууламж нь элэг эсвэл бөөртэй харьцуулахад хамаагүй өндөр байгааг тогтоосон бөгөөд илэрсэн пластик дун дунд полиэтилен (PE) төрлийн пластик давамгайлж байв. Түүнчлэн, деменцийн өвчний үед пластикийн түвшин илүү өндөр байгаа нь нэлээд сонирхолтой. Учир нь энэ альтцгеймер болон деменцийн өвчлөлтэй хүмүүсийн үрэвслийн эс болон судасны ханы орчимд 1 микрометрээс жижиг пластикийн хэлтэрхий ажиглагдсан юм.
Эдгээр пластик тархинд хэрхэн нэвтэрч ордог нь одоогоор тодорхойгүй байгаа ба судлаачдын таамаглаж буйгаар “клафрин уургаас хамааралтай эндоцитоз” процессын үр дүнд тархинд нэвтэрдэг байж болзошгүй хэмээн үзэж буй. Уг процесс нь эсүүд мембранаа нугалж цэврүү мэт бүтэц үүсгэж аливаа молекулыг шингээдэг үйл явц. Хүний ходоодонд шим тэжээл хэрхэн шимэгддэг яг тэр механизмыг пластик дуурайх байдлаар шимэгдсэн байж болзошгүй гэсэн үг. Түүнчлэн 0.4 микрометрээс бага хэмжээтэй пластикийн хэлтэрхий дээжид илэрсэн бөгөөд энэ төрлийн пластик нь эд эрхтэнд хуримтлагддаг байж болзошгүй нь аюултай.
Сонирхолтой нь, хүний нас болон тархинд агуулагдаж буй хуванцрын хэмжээг хооронд нь холбоотой гэдгийг тогтоогоогүй боловч тархины хуванцрын түвшин сүүлийн найман жилийн хугацаанд 50 орчим хувиар нэмэгдсэнийг уг судалгаа баталсан юм. Энэ нь
хүрээлэн буй орчны бохирдол нэмэгдэж буйтай мэдээж шууд холбоотой байх магадлалтай.
Онцлог, дэвшилт
Өөр өнцгөөс
Микропластиктай холбоотой судалгааг сүүлийн 10 жилд байгаль орчин болон амьтдад үзүүлэх нөлөө талаас нь судалж байсан бол одоо хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө талаас нь судлах шатанд иржээ.
Харханд микропластиктай ус уулгах үед биед нь ямар өөрчлөлт гарч буйг судалсан нэг судалгаагаар микропластик хархны тархин дахь судсыг бөглөж, тэндээ хуримтлагдаж байгааг тогтоосон юм. Хэд хэдэн далайн амьтад дээр хийсэн судалгаагаар микропластик хоол боловсруулах эрхтнийг бөглөж, нөхөн үржихүйн асуудал үүсгэдгийг тогтоосон гэхчлэн амьтад дээр хийсэн судалгаанд үндэслэн микропластикийг зүрх, бөөр, нөхөн үржихүйн өвчлөл мөн Альцгеймер үүсгэдэг хэмээн судлаачид таамагладаг. Тухайлбал, 2024 оны 3-р сард нийтлэгдсэн нэгэн чухал судалгаагаар зүрхний мэс засалд орсон 250 орчим хүний 60 орчим хувьд нь микропластик илэрсэн байна. Эдгээр хүмүүс энгийн хүмүүстэй харьцуулахад 3 жилийн дараа зүрхний шигдээс болон цус харвалтаар нас барах магадлал 4.5 дахин их байсан юм.
Харж байгаачлан, хүний эд, эрхтэн дээр хийсэн микропластиктай холбоотой судалгаанаас илүү холбоо хамаарал, ажиглалтын байдлаар ийнхүү судалсаар ирсэн. Нэг ёсондоо эдийн шинжилгээгээр микропластик яг энэ эрхтэн дээр очиж, ингэж үйлчилж, үйл ажиллагаанд нь саад учруулдаг учраас микропластик муу юм аа гэсэн судалгаа байхгүй гэсэн үг. Уг судалгаа тэр бүх судалгааны эхлэл болж буй.
Шинэ төхөөрөмж
Түүнчлэн уг судалгаанд ашигласан багаж, тоног төхөөрөмж шинэлэг байсан нь нэлээд том дэвшилт болсон нь гарцаагүй. Өдийг хүртэл microscopic spectroscopy багажийг ашиглан хүний уушги, ходоод, эхэс зэрэг эрхтэн дэх микропластикийн хэмжээг судалдаг байсан юм. Энэ арга нь ихэнхдээ 5 нанометрээс том хэмжээтэй микропластикуудыг өсгөж харах чадвартай байсан тул тэрнээс жижиг микропластикууд ихэвчлэн тодорхойлогдолгүй үлддэг байсан гэсэн үг.
Тэгвэл уг судалгаанд pyrolysis gas chromatography–mass spectrometry (Py-GC/MS) багажийг ашигласнаар өмнө тодорхойлж чадахгүй байсан жижиг хэсгүүдийг оруулж тооцоог илүү нарийн гаргах боломжтой болсон нь уг судалгааны томоохон давуу талын нэг болсон юм. Ийнхүү нарийн тодорхойлох боломжтой болсны үндсэн дээр л ийнхүү цочирдуулам тоо, тооцоолол гаргаж цаашдын судалгааны замналыг тавьсан биз ээ.
З Зочин 2025.03.18 105.119.10.4
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
D Dr. Aditya 2025.02.28 197.211.63.138
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Ц Цэвлээ 2025.02.27 73.190.97.126
Би Ангил хэлний ангид суралцдаг юм багш маань Гэрийн даалгаварт ,Juct Think;Here is Your Brain on Microplastics '' Гэсэн хичээл гэрийн даалгаварт өгөөд уншаад асуултанд хариул гэсэн юм.Би уншиж гэрийн даалгавар хийж байх явцдаа Монгол хэл дээр онлайнаар хайж үзээд зөв сайхан мэдээлэл оруулсан байгаад үнэхээр баярлаллаа. Хуванцарын хор хөнөөл аюулыг мэддэг ч яг ийм байдалтай байгааг хараад үнэхээр цочирдсон. Модон,эсгий даавуун эд эдлэлийг хоол унд хувцар хунар амьдралын бүхий л хэрэгцээнд хэрэглэх шаардлагатай бас гадуур хоол унданд ороод байх хэрэггүй гэдгийг хүмүүс мэдэж ойлгоосой гэж хүсч байна. Миний амьдарч байгаа газар Хоол ундыг хуванцар ууттай нь жигнэх буцалгах гэх мэт аргаар хоол ундандаа хэрэглэж байгаа харсан. Тийм болохоор энэ мэдээг хүн бүхэн үзэж мэдэж аваад өөрсдийгөө бүгдийг хамгаалаасай гэж хүсч байна.