Хурлын танхим гэдэг байгууллагын дотоод харилцаа, стратегийн төлөвлөлт, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдгийн сацуу идэвхтэй, бүтээлч санал солилцох боломжтой чухал орон зай юм. 

Энэ удаагийн нийтлэлээр бид албан байгууллага, хамт олны хувьд хурлын танхимын зөв зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн хүртээмж ажлын бүтээмжид хэрхэн эерэг нөлөө үзүүлж, амжилттай, үр дүнтэй ажиллахад ямар ач тустай тухай сонирхолтой мэдээлэл бэлтгэлээ. 

Мөн нийтлэлийн төгсгөлд танай байгууллагын хэрэгцээнд тохирох хурлын танхимыг санал болгосон байгаа шүү. 

“Миннесотагийн их сургуулийн судалгаагаар аливаа орчин нь хүмүүсийн зан байдал, шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.”

ХУРЛЫН танхим ЯАГААД ЧУХАЛ ВЭ? 

Хувийн орон зайг хангадаг 

Хурлын танхим нь ажилчдад элдэв зүйлд анхаарлаа сарниулахгүйгээр төвлөрөх боломж олгодгийн зэрэгцээ санхүү, хувийн асуудал гэх мэт “эмзэг” сэдвүүдийг хэлэлцэх чимээгүй орчин болж чаддаг. Мөн чухал харилцагч, үйлчлүүлэгчдэд төслийн танилцуулга хийх, ажлын явцаа тайлагнах, шинэ хамтын ажиллагаа эхлүүлэхэд хурлын танхим асар чухал үүрэгтэй.

Forbes-ийн судалгаагаар хэн нэгэнтэй уулзсанаас хойш долоохон секундын дотор анхны сэтгэгдэл тогтдог бөгөөд хамгийн сүүлийн үеийн өндөр чанартай технологи, тохижилт бүхий уулзалтын өрөө бизнесийн таатай харилцааг бий болгоход онцгой нөлөө үзүүлдэг аж.

Хамтын ажиллагааг дэмждэг

Аливаа төсөл дээр хамтран ажиллах, арга хэмжээ төлөвлөх, асуудлыг хамтран шийдвэрлэх боломжийг бий болгодог буюу хурлын танхим нь brainstorm хийх төгс орон зай. Дэлхийд тэргүүлэгч зөвлөх компани болох McKinsey-ийн хийсэн судалгаагаар хамтын ажиллагааг дэмждэг байгууллагууд өндөр гүйцэтгэлтэй байх магадлал тав дахин их байдаг гэж үзжээ.



Хөгжиж, суралцах орчин болдог

Байгууллагын зүгээс ажилтнуудынхаа хөгжил, мэргэжлийн ур чадварыг өсөн нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн сургалтыг зохион байгуулах нь нийтлэг үзэгдэл. Өөрөөр хэлбэл, хурлын өрөөнд зөвхөн албан уулзалт хийхээс гадна дотоодод чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах шаардлага компани бүрд гардаг гэсэн үг. Тиймээс сандал ширээнээс эхлээд орчны тав тух, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг харгалзан үзэхээ мартуузай.


ХҮСЭЛД НИЙЦСЭН ХУРЛЫН танхимыг ХЭРХЭН ОЛОХ ВЭ?

Зай талбай: Хэрэв танай байгууллага жижиг зай талбайтай бол тав тухтай уулзалтын өрөөг заавал шинээр барьж байгуулах шаардлагагүй. Хэрэгцээндээ тохирсон хурал, уулзалтын танхимыг гаднаас хайхад л болно. Танхимын хэмжээг сонгохдоо ямар төрлийн уулзалтанд хэдэн хүн оролцохоос хамаарч тохиромжтой талбайг сонгох нь зүйтэй.

Байршил: Үр дүнтэй хурал, уулзалт зохион байгуулах шаардлага гарсан бол зай талбайнаас гадна байршлыг ч бас бодолцох хэрэгтэй. Жишээ нь, хотын төвд байрлалтай бол хэн бүхэнд ашигтай шүү дээ.

Тоног төхөөрөмж: Орчин үеийн хурлын танхимд оролцогчид биечлэн болон цахимаар холбогдох боломжтой байх ёстой тул дэлгэц, аудио хэрэгсэл, өндөр хурдны интернэт зэрэг тоног төхөөрөмжүүд зайлшгүй шаардлагатай.

Түрээсийн үнэ: Өнөө цагт хурал уулзалт, жижиг хэмжээний арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулах боломжтой төрөл бүрийн танхимууд бий болсон. Тэдгээрээс сонголтоо хийхэд зөвхөн түрээсийн үнээс гадна нэмэлт тоног төхөөрөмж ашиглалтын зардлыг тооцох хэрэгтэйн сацуу тухайн төлбөрт нийцэхүйц орчин, тав тухтай байна уу гэдгийг ч харгалзан үзэх нь чухал.

Нэмэлт үйлчилгээ: Олон цагаар үргэлжлэх уулзалт, хуралд зориулж өдрийн хоол, завсарлагааны зууш, уух зүйлс зэрэг нэмэлт үйлчилгээг хөнгөвчилсөн танхим ухаалаг шийдэл болно. Гагцхүү тэдгээрийг нэг дороос авах боломжтой хурлын өрөө, танхимыг сонгох нь зөв.

SAPPHIRE ТАНХИМЫГ САНАЛ БОЛГОХ НЬ

Ramada Ulaanbaatar-ын зүгээс хурал уулзалт болон дунд хэмжээний хүлээн авалт зохион байгуулахад тохиромжтой Sapphire танхимыг ашиглалтад оруулаад байна.



Нийт танхимын хэмжээ нь 168 м.кв хэмжээтэй бөгөөд хүний тооноос хамаарч дундуураа хуваалт хийн засах боломжтой. Тодруулбал, бүтэн танхим нь дан сандлаар 90, ширээтэй засалтаар 50, хүлээн авалтаар 70 хүн багтаж болно.

Харин хуваалт хийвэл том талбайд дан сандлаар 60, ширээтэй засалтаар 40 хүний багтаамжтай бол, жижиг хэсэгт нь дан сандлаар 20, сурагч ширээтэйгээр 15 хүн багтах аж. Мөн лед дэлгэц, орчин үеийн хөгжмийн систем, катеринг болон хоолны үйлчилгээг санал болгож буй.

Үнийн мэдээлэл: 

  • 1 цаг: 300,000₮
  • 4 цаг /хагас өдөр/: 1,000,000₮
  • 8 цаг /бүтэн өдөр/: 1,800,000₮

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.