Та зээлтэй юу? Бид байр сууц, автомашин, гар утас, тоос сорогч, дэлгүүр гээд том жижиг бүх л худалдан авалтаа ямар нэгэн байдлаар зээлээр шийддэг дадалтай болжээ. Өнгөрсөн оны байдлаар Монголчуудын 50 гаруй хувь нь банкны зээлтэй байв. Нийт дүн нь 15 их наяд төгрөг буюу нэгд хүнд 5 сая төгрөгийн зээл ноогдож буй. 

Зээлийн үйлчилгээний хүртээмжийг үлэмж нэмэгдүүлсэн нэгэн хүчин зүйл бол мэдээж финтек. Санхүүгийн салбарт орж ирсэн технологийн дэвшлийн нөлөөгөөр ихэнх ББСБ-ууд дэргэдээ зээлийн апптай болж, өнгөрсөн оны байдлаар л гэхэд 55 аж ахуйн нэгж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байв. Хамгийн их таталттай аппаар зээлийн аппууд шил дараалан шалгарч, зээл аваагүй хүн бараг л үгүй болж буй энэ үед зээлийн шинэ соёл буюу зээлийн оноог уншигч таныг танилцуулъя. 

Асуудал

Юун түрүүнд, зээлдэгчдийн тоо болон зээлийн хэмжээ нэмэгдэж, бүх зүйл болоод байгаа мэт харагдах энэ үед юун зээлийн оноо вэ гэж бодож байж магадгүй юм. Иймд юун түрүүнд яагаад зээлийн оноо чухал болохыг маш энгийнээр тайлбарлаж өгье.

“Таны зээлийг судалж байна” гэх өгүүлбэр танил сонсогдож байгаа биз? Товчхондоо, зээл олгох гэж буй санхүүгийн байгууллага бүр таны зээлийг судалж, таныг зээлээ хугацаанд нь эргүүлэн төлөхүйц хүн үү гэдгийг тогтоож байдаг. Зарим нь сэтгэлзүйд суурилж, зарим нь зөвхөн НДШ төлөлт дээр үндэслэж, зарим нь Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл авах зэргээр бүгд өөрсдийн аргаар зээлдэгч таныг судалдаг гэсэн үг.

Ийм ч учраас өндөр дүнтэй зээлийг илүү удаан судалж, заавал хурлаар оруулдаг. Харин бага хэмжээтэй хэрэглээний зээлийн эрсдэлийг төдийлөн нарийвчилж судлалгүй богино хугацаанд олгодог байх нь. Аль ч тохиолдолд зээл судална гэдэг тухайн зээл олгогч компани дээр хүний, технологийн гээд төрөл бүрийн зардал гардаг. Энэхүү зардал нь бизнесийн зарчмаар эцсийн бүтээгдэхүүн буюу зээлдэгч бидэнд зээлийн хүүгээр дамжин ирдэг буюу зээлийн хүү өндөр байх нэгэн шалтгаан болно.

Тэгэхээр хэрвээ бид зээл судлах энэхүү үе шатыг хөнгөвчилж, шинэчилж чадвал санхүүгийн байгууллагуудын зардал багасаж, түүнийг дагаад бидний авч буй зээлийн хүү ч гэсэн буурах давуу талтай.

Шийдэл

Дээрх асуудлын шийдэл бол нэгдсэн зээлийн оноо юм. Товчхондоо та санхүүгийн бүх мэдээлэл дээрээ тулгуурласан нэг оноотой болж, түүнийгээ зээл олгож буй байгууллагуудтай хуваалцана. Ингэснээр байгууллага бүр таны санхүүгийн мэдээллийг судлан зардал гаргаж, цаг хугацаа үрэх шаардлагагүй болно.

Үүнээс гадна зээл олгож буй байгууллага бүрд та өөрийн ажил олгогчийн нэр, цалингийн хэмжээ, гэрийн хаяг, ам бүлийн тоо, гэр бүлийн гишүүдийн дугаар зэрэг мэдээллээ өгөх шаардлагагүй. Зөвхөн оноогоо л өгнө гэсэн үг. Хувийн мэдээллийн аюулгүй байдал хамгаас чухал шүү дээ.

Дээрх шалтгаануудын улмаас дэлхийн олон улс зээлийн оноог ашиглаад хэдэн арваны нүүрийг үзэж байна. Жишээлбэл, АНУ-д та орон сууц, автомашин, сургалт, аялал, эрүүл мэндийн зээл авахдаа зөвхөн зээлийн оноотой (credit score) байхад л хангалттай. Таны амжилттай төлсөн зээл бүр энэхүү зээлийн оноог өсгөнө. Мэдээж өндөр оноотой байх тусам илүү их хэмжээтэй зээлийг бага хүүтэй авч болох юм. Сайхан сонсогдож байгаа биз? Үүнийг л шинэ соёл гээд байгаа хэрэг.


Одоо танд бүр сайхан мэдээ дуулгая. Өнгөрсөн сард АНУ тэргүүтэй дэлхийн 100 гаруй оронд ашигладаг FICO зээлийн оноо монголд нэвтэрчээ. 1989 оноос хойш хэрэглээнд нэвтэрсэн FICO оноо бол энэ чиглэлдээ үнэмлэхгүй аварга бөгөөд уг оноон дээр суурилан жил бүр дэлхийн дахинаа 10 тэрбум зээл гардаг аж.

FICO оноог эх орондоо нутагшуулсан хамт олон бол Sainscore. Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн дагуу тусгай эрхээ 2021 онд авсан тэднийг та томоохон банкны аппуудын зээлийн хэсгээс харж байсан л болов уу. Тэд өдгөө үйл ажиллагаандаа ISO 27001, COBIT 5.0 зэрэг олон улсын стандартыг мөрддөг тул таны мэдээлэл задрах, устах аюулгүй гэдгийг онцгойлон дурдъя.

FICO оноогоо мэдээрэй

Та Sainscore аппыг татан авч бүртгүүлээд ганцхан минутын дотор өөрийн FICO оноогоо тодорхойлох боломжтой. Ингэснээр ирээдүйд зээл судлуулах цагаа хэмнэж, бага хүүтэй, өндөр дүнтэй зээл авах боломж бүрдэж байна.

FICO оноог дараах таван шалгуур үзүүлэлтээр дүгнэж, 300-850 оноогоор илэрхийлдэг.

Онооны тайлбар:

Онцгой сайн: 700-гаас дээш
Маш сайн: 630-699
Сайн: 600-629
Боломжийн: 580-599
Маш муу: 390-579

Түүнчлэн Sainscore таны оноонд хамгийн ихээр нөлөөлж буй дөрвөн хүчил зүйлийг танилцуулдаг учир өөрийн оноогоо хэрхэн ахиулахаа мэдэх бүрэн боломжтой.

Өдгөө Sainscore нь санхүүгийн салбартын 450 гаруй байгууллагад зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд энэхүү тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй тул уншигч та ч гэсэн өөрийн зээлийн оноогоо шалгаад үзэхэд илүүдэхгүй.