Өнөө цагийн бидэнд сэтгэлзүйн эрүүл мэнд гэдэг ач холбогдол өндөртэй сэдэв болжээ. Ажлын байр, хувийн харилцаа, дасгал хөдөлгөөн, технологийн хэрэглээ гээд амьдралын бүх л талбараа бид сэтгэлзүйн эрүүл мэндтэйгээ уялдуулж, тайван бөгөөд аз жаргалтай амьдралыг дэмжих зүйлсийг л сонгох болов. Ийм цаг үед уншигч таны анхаарвал зохих, жаргалтай амьдралын чухал нэгэн орцыг сануулъя. Энэ бол хувийн санхүү буюу санхүүгийн боловсрол.
“Илүү их мөнгөтэй болчихвол амьдралынхаа бүх асуудлыг шийднэ дээ” гэж бодож байв уу? Хэрэв тийм бол та ганцаараа биш. Бас таны буруу ч биш. Дэлхийн хамгийн чинээлэг 1,200 эрхмийг хамруулсан, 30 жилийн хугацаатай судалгааны үр дүнд “Мөнгө хүний амьдралын ихэнх асуудлыг шийддэг” гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Тиймээс бид сэтгэлзүйн эрүүл мэндээ тэтгэж, амьдралаа илүү тухтай болгохыг хүсвэл мөнгөтэй зөв бөгөөд ухаалаг харьцах хэрэгтэй. Яагаад гэдгийг энэхүү нийтлэлээр тайлбарлая.
Бага стресс
Дансандаа ямар ч мөнгөгүй байх үеийн болон ойрын хэдэн сардаа хүрэлцэхүйц хэмжээний хадгаламжтай байх үеийн сэтгэлзүйн байдал хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай. Хадгаламж эсвэл харилцах дансандаа өөрт хангалттай мөнгөтэй, орлогын тогтвортой эх үүсвэртэй, ухаалаг зарцуулалттай байна гэдэг амьдралд илүү тайван, яарах зүйлгүй хандаж, холыг харах, ихийг мөрөөдөх боломж олгодог.
Америкийн Сэтгэл судлалын Нийгэмлэгийн нэгэн судалгаа хангалттай мөнгөтэй байхаас гадна санхүүгийн мэдлэгтэй, мөнгөө ухаалаг зохицуулж чаддаг байх нь стрессийн түвшинг бууруулдаг болохыг баталжээ.
Аюулгүй мэдрэмж
Дэлхий дахинд өрнөж буй дайн, улс хоорондын мөргөлдөөн, цар тахал, байгалийн гамшигт үзэгдэл, ойрын хүмүүст тохиох эрүүл мэндийн асуудал гээд бидний сэтгэл санаа, хамгийн гол нь “түрийвчийг” маань түгшээх гэнэтийн үйл явдлууд цөөнгүй. Ийм зүйлс тохиолдоход “гал алдахгүй”, санхүүгийн хувьд аюулгүй байна гэдэг нэн тухтай мэдрэмж билээ.
2020 оны нэгэн судалгаагаар санхүүгийн боловсролтой хүмүүсийн өрөнд орох, дампуурах зэрэг санхүүгийн гацаанд орох магадлал нь бусад хүмүүсээс 23 хувиар бага байдгийг олж тогтоожээ. Тиймээс бид санхүүгийн боловсролоо дээшлүүлж, ухаалаг зарцуулалтад суралцсанаар амьдралд тохиох гэнэтийн үйл явдлуудыг ажрахгүй давах магадлал нэмэгдэх юм.
Сонирхуулахад, Simple-ийн зүгээс ухаалаг зарцуулалтыг дэмжсэн “Simple buy” нэртэй шинэ үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байна. Бид хэдий санхүүгээ зөв төлөвлөж, чадахаараа ухаалаг байсан ч гэнэтийн хэрэглээ гардаг нь бичигдээгүй хууль. Энэ үед өндөр хүүтэй зээл авах, дотнын нэгнээсээ зээл авч харилцаагаа “тухгүй болгох” зэргээс сэргийлэх уг үйлчилгээ нь дараах давуу талуудтай:
- 30 хоногийн дотор төлбөл хүүгүй (50,000-500,000₮)
- 4 эсвэл 6 хуваан төлөх (100,000-2,000,000₮)
- 24 хүртэлх сарын хугацаатай зээлэх
Тулсан газар аминд орох энэхүү үйлчилгээг хэрэгтэй үедээ ухаалаг ашиглаж, сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаараарай.
Эрүүл харилцаа
Сэтгэлзүйн эрүүл мэнд гэдэг ойр дотнын хүмүүс тэр дундаа хамтрагчаас ихээхэн хамааралтай байдаг шүү дээ. Бидний хувьд тун чухал энэхүү харилцааг сүйтгэдэг томоохон хүчин зүйл бол санхүүтэй холбоотой асуудлууд. Хадгаламж, орлого, зарлага зэрэг сэдвүүдийн ялгаатай үзэл бодол, санхүүгийн эрүүл бус үйлдэл, шийдвэр зэрэг нь хэрүүл, үл ойлголцолд хөтлөх нь нийтлэг.
Мөнгөтэй холбоотой маргааны 68 хувь нь тухайн харилцаанд хор уршиг учруулдаг гэсэн баримт бий. Түүнчлэн, АНУ-ын Канзасын Их сургуулийн судалгаагаар долоо хоног бүр санхүүгийн асуудлаас болж маргалддаг хосуудын салах магадлал нь бусад хосуудаас 30 хувиар өндөр байдаг аж. Тиймээс бид хосын харилцаагаа эрүүл байлгаж, улмаар амар тайван амьдаръя гэвэл хувийн санхүүдээ анхаарч, санхүүгийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй байх нь.
Сэтгэгдэл бичих