Монголын хамгийн том үзэл санааны фестиваль TEDxUlaanbaatar ээлжит арга хэмжээгээ танилцуулж байна. 2025 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болох TEDxUlaanbaatar “The Greeners” арга хэмжээний тайзнаас тогтвортой, ногоон ирээдүйг зорин алхаж буй салбар бүрийн манлайлагч, түүчээлэгчдийн түүхээр дамжуулан бүх талуудын оролцоо үнэ цэнтэй, чухал болохыг онцлон харуулахыг зорьжээ.
TEDxUlaanbaatar “The Greeners”-т дараах зургаан илтгэгч үнэ цэнтэй үзэл санаагаа хуваалцаж, нийгмийн бүх оролцогч талуудыг уриалан дуудахаар уригдаад байна. Тэдний илтгэлийг сонсохыг хүсвэл энд дарж бүртгүүлэх боломжтой.
Энэ удаагийн арга хэмжээг “Эдийн Засгийн Ногоон Шилжилт” төсөлтэй хамтран зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах Үндэсний стратегитай нийцүүлэн хүнс, ус, ундааны салбарт нөөцийн хэмнэлттэй тойрог эдийн засагт шилжих, улмаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Пийпл Ин Нийд ОУТББ (People In Need), Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Хөгжлийн Шийдэл ТББ болон Каритас Чех Репаблик ОУТББ (Caritas Czech Republic) нар хамтран “Эдийн Засгийн Ногоон Шилжилт” төслийг Европын Холбооны “СВИЧ-Эйшиа” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа билээ.