Хөгжмийн урлагийнхан төгөлдөр хуурыг хөгжмийн хаан гэдэгт санал нэгддэг. 88 даралтаар хөгжмийн бүхий л хөг аялгууг бүрэн эгшиглүүлэх боломжтой гэдэг утгаар нь бодвол хаан хэмээн тодорхойлж болмоор. Гэхдээ мэргэжил үл хамааран хүн бүрд ойр байдаг хөгжим бол гитар шүү дээ.
Энэ удаа бид Тотал Мюзикээс дөрөвдэх жилдээ зохион байгуулж буй “Гитарын өдөрлөг”-т түр саатаж, гитарчдын ертөнцөөр хэсэгхэн хугацаанд ч болов аялахын сацуу дэлхийд цор ганц бүтээгдсэн нэгэн сонирхолтой гитартай танилцах завшаан тохиосон юм. Та бүхэн ч бас тэрхүү гитар хэрхэн бүтсэн түүхийг нийтлэлээс мэдэх боломжтой.
дэлхийд цор ганц гитар монголд
Амьд хөгжмийн ертөнцөд нэрээ домог болгон үлдээсэн The Beatles, The Rolling Stones, Pink Floyd, Nirvana, Metallica, The Red Hot Chili Peppers зэрэг хамтлаг, уран бүтээлчид Fender брэндийн гитараар тайзнаа тоглож, уран бүтээлээ туурвисан байдаг. Үе үеийн шилдэг хөгжмийн зүтгэлтнүүдийн сонголт болсон Fender брэнд 1946 оноос хойш дэлхийн гитар хөгжмийн салбарт ноён оргил байр сууриа хадгалсаар байна.
Fender брэндийг Монголд албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг Тотал Мюзик хөгжмийн дэлгүүрийн энэ удаад онцолж буй гитар нь Fender брэндийн Ерөнхийлөгч Энди Мунийн санаачлан гаргасан "Stamp Collection" буюу шуудангийн маркийн цуглуулгаар бүтээсэн коллекцийн гитар юм. Уг коллекцийг дэлхийн 195 оронд тус бүр нэг онцгой хувийг зориулан бүтээснээрээ онцлог ба нийт 20,000 ширхэг шуудангийн марк ашиглажээ.
Энэхүү гитарын коллекцийг дэлхийн энх тайвныг бэлгэдэж бүтээсэн. Магадгүй 25 жилийн дараа энэхүү гитарын эзэд цугалбал эв нэгдэлтэй байх болно гэдэгт итгэж байна.
Энди Муни
гитарыг ойроос харвал
195 орноос Монгол Улсад зориулан бүтээсэн гитартай ойроос танилцъя. Монголын шуудангийн маркаар урласан энэхүү гитар нь цор ганц хувь бөгөөд хөгжмийн соёлд үнэтэй хувь нэмэр оруулах өвөрмөц бүтээл юм. Гитар дээрх маркуудаас Монголын түүх, соёлыг илэрхийлсэн уран нарийн хэв маягуудыг харж болно.
Энэхүү гитарыг Тотал Мюзик хөгжмийн дэлгүүр Монголын хөгжмийн соёлд авчирсан бөгөөд хөгжим сонирхогчдод зориулсан "Гитарын өдөрлөг"-ийн үеэр танилцуулж, шинэ салбарынхаа үзэсгэлэнгийн танхимд байршууллаа.
хүн бүрд хөгжмийн боловсрол
Тотал Мюзик компани 1994 оноос хойш дэлхийн шилдэг хөгжмийн брэндүүдийг Монголд албан ёсоор төлөөлж, Fender, Yamaha, Shure, JBL зэрэг алдартай брэндүүдийг Монголын хөгжим сонирхогчдод хүргэж, хүүхэд залуусыг чанартай зэмсэг хэрэглэх боломжийг бүрдүүлсээр ирсэн.
Гэхдээ Тотал Мюзикийн эрхэм зорилго зөвхөн худалдаа биш юм. Тэд Монголын хөгжмийн боловсролыг дэмжих, соёл урлагийг хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж, бага насны сонирхогчдоос эхлээд мэргэжлийн уран бүтээлчид хүртэлх бүх насныханд зориулсан, хөгжмийн боловсролыг дэмжих олон төсөл хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулсаар байна.
Хүмүүс бид хөгжмөөр дамжуулж мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Тиймдээ ч хөгжим нь хүн төрөлхтнийг холбох дэлхийн нийтлэг хэл гэгддэг. Хөгжим сурахад оройтно гэж үгүй тул хөгжмийн зэмсгийн хөг аялгуугаар амьдралын өнгөө нэмээрэй.
Хөгжим Бидний Хэл
Тотал Мюзик