Хүсэн хүлээсэн зуны налгар цаг айсуй. Зун цаг бол хүн бүр эрч хүчээ сэлбэж, бүтэн жилийн алжаал ядаргаагаа тайлан, хамгийн хайртай хүмүүстэйгээ хамтдаа дурсамж бүтээдэг онцгой улирал. Чухам энэ үеийг хоног тоолон, нарийн төлөвлөн хүлээж, бүтэн жилийн ачаалал дүүрэн ажлаа завсарлан, амралт зугаалгандаа гарахдаа бэлддэг билээ.

Тэгвэл хүн бүр амралт аяллын төлөвлөгөөгөө гаргаж буй энэ үед танд хэрэг болох зөвлөгөөг бид хүргэх гэж байна. Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэхээ төлөвлөж амжаагүй, хаагуур аялахаа шийдээгүй, хэзээ гарахаа товлоогүй байгаа хүмүүст энэхүү нийтлэлээ зориуллаа.

Гэхдээ хаашаа ч, хэзээ ч явсан таны амьдралын нэгэн хэсэг болсон ухаалаг амьдралын хэв маягийг бүтээгч дата тань хангалттай байх ёстойг санаарай. Амьдралын хамгийн амттай хором мөч, хэзээ ч мартахааргүй дурсамжуудаа хадгалж, хайртай дотнын найзууд, гэрийнхэнтэйгээ хуваалцахад тань 4G LTE сүлжээ тусална. Юнител Групп Монгол орны бүх аймаг, сум, алслагдмал суурин, баг, өртөө, амралт, аялал жуулчлалын зам дагуу нийт 392 төв цэгээс 4G LTE сүлжээг хамгийн өргөн хүрээнд цацдаг. Ингэхдээ тэд өндөр хурд, чанартай цацалтыг эрхэмлэж, дижитал ертөнцийн дата хэрэглээнд ихэд анхаардаг.

Энэ бол зуны амралтыг тань гайхамшигтай болгох, бусдад хуваалцах түүх бүтээх сэдэл болох, улам өөд урагш тэмүүлэх эрчийг бэлэглэх учиртай хамгийн эрэлттэй аяллын төрлүүд

1. Экстрим аялАЛ

Шинэ содон зүйлд тэмүүлэгч, эрсдэлд дурлагчдын хувьд экстрим аялал энэ зуны хамгийн эрэлттэй сонголтуудын нэг байх болно. Олсноос зүүгдэх, өндрөөс үсрэх, хэт холын зайд алхах, элсэн цөлд давхих бол ердөө л нэг жишээ. Завгүй амьдралын хэв маяг зонхилох болсон энэ үед ажлын стрессээ тайлж, эрч хүч мэдрүүлэх эрэмгий шийдвэр гаргах нь орчин цагийн залуу мэргэжилтнүүдийн амьдралын хэв маягийн нэг хэсэг нэгэнт болжээ. Хүн бүрийн хийхээс зүрхшээж цааргалдаг, хойшоо суудаг зүйлсийг турших нь таны аяллыг мартагдашгүй болгох нь гарцаагүй.

Экстрим аялагч Ш.Энхжаргал

Мото экстрим аялал бол ерөөсөө л миний хобби. Үүгээрээ би “ундаалдаг.”

Би багаасаа л эмнэг сургаж, морин дэл дээр өссөн хүүхэд. Тэр үед адуучин болно гэж их мөрөөддөг байж. Хүмүүс сонсоод “Юу ярьж байгаа юм, сургуульд яв” гээд л (инээв). Тэгээд 2006 оноос мотоцикл унаж эхэлсэн. Тухайн үед Пүүжээ гэдэг залуутай танилцаж, хамт мото экстрим аялал зохиож, тэмцээн уралдаанд оролцож явлаа. Анхны уралдааныхаа дөнгөж эхний тойрог дээр гар бадайрч, ямар ч хүчгүй болсон мэт санагдаж байсан ч даваад гарсныхаа дараа улам хорхойсож билээ. Мото экстрим аялал бол ерөөсөө л миний хобби. Үүнийгээ би үргэлж баталгаажуулж, Юнителийн 4G сүлжээг байнга ашигладаг. Хаана ч явсан хамт байж чаддаг хамгийн өргөн сүлжээ.

2. МОРИН АЯЛАЛ

Монголынхоо үзэсгэлэнт байгалийн тогтцыг морин дэл дээрээс бишрэн шогших юутай сайхан мэдрэмж гээч? Эх орныг маань зорин ирсэн гаднын жуулчид монгол адууг унаж, цэлгэр тал дээгүүр эрх чөлөөгөө мэдрэн давхихыг хамгийн гайхалтай мөч байсан хэмээн дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Морин аялал таныг огт өөр цоо шинэ ертөнц рүү хөтөлж, өөрийгөө шинээр нээж, урам зоригоор сэлбэж, шинэлэг мэдрэмжүүдийг олж авахад туслах болно.

Морин аялагч Ц.Пүрэвжаргал

Морин аялал надад байгалийн бүх өнгийг нэг дороос харуулдаг

Аялах бүрдээ би амьдралд ямар их хайртайгаа мэдэрдэг. Байгалийн сүр хүч, өнгө жавхааг биширч, эх орноо бүр ч их хайрламаар, тэвэрмээр санагддаг. Яг энэ мэдрэмжийг морин аялал бүр ч утгаар нь мэдрүүлнэ дээ. Ямар ч зааггүйгээр байгалийн бүх өнгийг нэг дороос харж болдог. Нар мандана. Бороо орно. Өвс ногоо дэлгэрнэ. Манан бууж, солонго татна. Энэ бүгдийн үзэсгэлэн гоог үгээр илэрхийлэмгүй. Ер нь аялал гэдэг засмал зам, гэрэл цахилгаан дагаж явахаас илүүтэй адал явдал, энгийн ахуйг эрэлхийлсэн байх нь илүү сонирхолтой, бас амттай. Тэр болгоноо хайртай дотнын хүмүүстээ харуулж, хамт байх боломжийг Юнителийн 4G сүлжээ олгодог.

3. загасчЛАЛ

Тогтуун салхи сэвшин үлээх, урсгал усны шоржигнох чимээгүйгээр зуны амралтыг төсөөлөхгүй байхын аргагүй. Сүүлийн үед тренд болж буй аяллын нэгэн хэлбэр болох засагчлал танд чухам энэ мэдрэмжүүдийг нэгэн зэрэг өгөхөөс гадна өөртөө чанартай цагийг зарцуулж, тархи толгойгоо амраах боломжийг олгоно. Аливаа зүйлсийг эргэцүүлэн, ирээдүйгээ улам өөдрөгөөр төсөөлж, итгэл сэтгэлээ нэмэгдүүлэх сонгодог арга.

Загасчин Д.Тэмүүжин /Rapper MC/

Барьсан загасаа гэмтээхгүйгээр буцааж тавих нь хамгийн чухал

Миний хувьд загасчлаад 20 гаруй жил болж байна. 2007 онд анх нисдэг тэргээр загасанд явж байлаа. Хотоос Мөрөн рүү нисээд, цаашаа Цагааннуур сум руу машинаар очиж, тэндээсээ Жошмын нуур руу мориор явсан юм. Их өндөр цохио, хад асган дунд явж байтал морь маань бүдрээд, би хамт унасан ч хэсэгхэн нов ногоон өвсөн дээр ойчиж билээ. Их азтай. Ер нь анх загас сонирхож эхэлж байсан үе минь хамгийн дурсамжтай санагддаг даа. Сүүлийн үед бол жилд ойролцоогоор 20 орчим удаа загасанд явдаг болж. Хүний хөл хүрээгүй газар очих бүрд Юнителийн 4G сүлжээ “гозойж” л байна. Бусадтайгаа холбоо тогтоох, ядаж л хоолоо ид гэж дуудахдаа интернэт ороод их амар.

4. Гэр бүлИЙН АЯЛАЛ

Хайртай дотно хүмүүсийнхээ инээд цалгисан халуун дулаахан уур амьсгал ямар ч аяллыг хэзээ ч мартагдашгүй болгодог. Хожим дурсах сургамжтай, сэтгэл хөдөлгөсөн, хайр төрүүлсэн хамгийн үнэ цэнтэй мөчүүд чухам гэр бүлийн аяллын үеэр л бий болно. Ийм аялал танд ямар ч асуудал бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээг бэлэглэж, хайртай хүмүүсийнхээ төлөө дэлхийг ч эргүүлэхэд бэлэн мэт болгон цэнэглэнэ шүү.

Гэр бүлээрээ аялагч Б.Бадрахжаргал

Гэр бүлээрээ аялах нь хүүхдүүддээ аливааг зааж сургахаас илүүтэй мэдлэг, туршлага болж өгдөг

Намайг бага байхад аав маань хэчнээн завгүй байсан ч жилдээ нэг удаа гэр бүлийн аялал заавал зохион байгуулж, хүүхдүүддээ шинэ газар үзүүлдэг байлаа. Одоо бодоход бага насны минь сайхан дурсамжууд аялалтай их холбоотой санагддаг юм. Энэ утгаараа миний хувьд аавынхаа уламжлалыг өвлөж, зуны цагт Монгол орноороо, өвлийн цагт боломжтой бол дулаан орон руу гэр бүлээрээ аялахыг хичээдэг. Үр хүүхдэдээ багаас нь улс орон, газар нутгийн ялгааг танин мэдүүлж, элдэв сонин зүйлсийг харуулах нь аливааг зааж сургахаас илүүтэй мэдлэг, туршлага болж өгдөг юм билээ. Бидний хувьд дотоодын аялал бүрдээ Юнителийн датаг авч хэрэглэдэг. Түүгээрээ л холбоо харилцаа тогтоож, гэрэл зураг, аяллын тэмдэглэлүүдээ авч үлддэг дээ.