Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдсөөр, техник технологийн дэвшилтэй зэрэгцэн өсөж буй хүүхдүүд үлгэрийн номноос авдаг асан хүмүүжил төлөвшил, мэдлэг оюуныг одоо гар утасны тоглоомоос ч авах боломжтой болоод байна. Технологийн дэвшлийн сөрөг нөлөөллийн сиймхийгээр хүүхдийн тархины хөгжил, сэтгэн бодох чадварт эерэгээр нөлөөлж, мэдлэг олгох агуулга бүхий гар утасны тоглоомууд олширч буй нь сайшаалтай.

Гэхдээ мэдээж хүүхдүүдэд дэлгэц зөвшөөрөх цаг нь хязгаарлалттай ба дэлгэрүүлбэл, 0-2 насны хүүхдэд утас, дэлгэцний төрлийн зүйл огт хэрэглүүлэхгүй ба 3-6 настай хүүхдэд хоногт 35 - 60 минут дэлгэц хэрэглэхийг зөвлөдөг. Ингэхдээ сэтгэцэд нөлөөлөх тоглоом, зар сурталчилгаа үзүүлэхгүй байх, нүдээ заавал амраах, утсаа хэт ойр барьж тоглохгүй байх зэргийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Тэгвэл хүүхдүүдэд зөвшөөрөгдөж буй уг богино хугацаанд тэдний өсөлт хөгжилд сөрөг нөлөөгүй, басхүү зугаатай, сэтгэлгээ хөгжүүлэх дараах тоглоомнуудыг зөвлөмж болгон хүргэж байна.


2048

Ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэхээс гадна ялангуяа бага насны хүүхдийг түргэн бодож сурахад нэн тустай.

Тоглоомын дүрэм:

Хавтангуудыг бүх чиглэлд хөдөлгөх боломжтой бөгөөд хөдөлгөх үед зэргэлдээ орших ижил тоотой хавтангууд нийлнэ. Жишээлбэл хоёр 4 гэсэн тоотой хавтанг нийлүүлэхэд шинээр 8 гэсэн тоотой хавтан үүснэ. Энэ мэтээр хавтангуудыг нийлүүлж 2, 4, 8, 16 ... 1024, 2048 гэсэн тоонуудыг үүсгэх ёстой. Тоглоомын зорилго нь хөдөлгөх нүүдэлгүй болохгүйгээр хамгийн өндөр тоонуудыг үүсгэх юм.



flags of all world countries

Дэлхийн улсуудын далбаа болон тэдгээрийн бэлгэдлийг мэдэж, мэдлэгийн хүрээгээ тэлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү тоглоом тохирно.

Тоглоомын дүрэм:

Төрөл бүрийн улсын далбаанууд гарч ирэх ба тэдгээрийг ээлж дараалан таана.



4 in Row king

Бидний сайн мэдэх "X,O" тоглоомтой төстэй уг тоглоом нь анхаарал төвлөрөх чадвар болон гүйлгээ ухаан сайжруулна.

Тоглоомын дүрэм:

Ижил өнгийн дөрвөн цэгийг босоо, хэвтээ, ташуу чиглэлд холбож байршуулснаар ялагч болно. Уг тоглоомыг хиймэл оюун ухааны эсрэг, найзтайгаа нэгийн эсрэг нэг, санамсаргүй байдлаар таарсан тоглогчтой нэгийн эсрэг нэг гэсэн гурван төрлөөр тоглох боломжтой.



English Vocabulary Pop Quiz

Энэ тоглоомыг тоглон төрөл бүрийн дүрс, үйл явдлыг Англи хэл дээр тааж, үсгүүдийг зөв дараалалд оруулан Англи хэлний мэдлэгээ зузаатгах боломжтой.

Тоглоомын дүрэм:

Түвшин бүр 20 гаруй үгтэй. Зөв хариулах бүрд дараагийн асуулт руу шилжинэ. Тоглогч гурван зүрхтэй бөгөөд буруу хариулах бүрд нэг зүрх хасагдаж, бүх зүрх хасагдсан тохиолдолд ялагдал хүлээж, тоглоомыг эхнээс нь эхлэх хэрэгтэй болох юм.


toki - game on


Бичлэг үзэх : www.facebook.com


Toki аппын Game On нь дээрх дөрвөн тоглоомоос гадна мэдлэг олгох, танин мэдэхүйн агуулгатай 1400 гаруй тоглоомоос бүрдэнэ. Эдгээр тоглоомуудыг мэргэжлийн сурган хүмүүжүүлэгчид сонгосон тул хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөгүй, ёс бус агуулгагүйгээс гадна албан ёсны эрхтэй учир гар утсыг вирустүүлэхгүй. Түүнчлэн Play Store болон App Store-д үнэтэй байдаг эсвэл Монголоос татаж авах боломжгүй шилдэг тоглоомууд багтсанаараа онцлогтой. Game On багцийг үнэ төлбөргүйгээр 7 хоног туршиж үзэх боломж ч мөн нээлттэй.

Адал явдал, танин мэдэхүйн ертөнцөөр 7 өдрийн турш үнэгүй аялахыг хүсвэл ЭНД дарна уу.


Дэлгэрэнгүй help.unitel.mn