Хүн төрөлхтний түүх бол нээлт, дэвшил, шинэ боломжийг нээсэн түүх байдаг. Санхүүгийн ертөнц ч үүнээс ялгаагүй, хэн илүү дэвшилтэт, илүү ойлгомжтой, хэрэглэгчдэд ээлтэй үйлчилгээ санал болгож чадна, тэр л ирээдүйг тодорхойлдог билээ. Энэ замналд Монголын санхүүгийн салбарт өнгөрсөн 30 орчим жил тасралтгүй тэргүүлж ирсэн Голомт банк дахин нэг томоохон шинэчлэлээ олон нийтэд танилцууллаа. Энэ бол Universe.
Universe бол энгийн нэгэн шинэ карт бус, харин хэрэглэгч төвтэй шийдлүүд, ирээдүйг мэдрүүлсэн дизайн, олон улсын стандартад нийцсэн инновацын нийлбэр юм. Товчхондоо, Universe бол таны санхүүгийн ертөнцөд нэвтрэх “шинэ түлхүүр” гэж хэлж болно.
Universe is everything
Инновацын ард буй түүх
Голомт банк 1999 онд Монголд анх удаа Mastercard брэндийн картыг нэвтрүүлснээр бидний санхүүгийн амьдралд бодит өөрчлөлт авчирсан билээ. Тухайн үед бид хилийн чанадад аялахдаа үргэлж бэлэн мөнгө авч явахаас өөр сонголтгүй байсан бол харин энэхүү шинэчлэлээр дамжуулан анх удаа гадаадад картаар төлбөр хийх боломжтой болсон түүхтэй.
Түүний дараа Голомт банк мөн Visa (2000), UnionPay (2010), AMEX (2014) зэрэг дэлхийн шилдэг картын брэндүүдийг Монголд анх удаа танилцуулж, хэрэглэгчдэд хамгийн өргөн сонголтыг санал болгосоор ирсэн байна. Харин өнөөдөр буюу 2025 онд Голомт банк дахин картын системийнхээ цоо шинэ эрин үеийг эхлүүлж, Universe картыг хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ.
Universe карт гэж юу вэ?
Universe бол таны санхүүгийн ертөнцөд нэвтрэх дараагийн хаалга. Та дэлхийн хаана ч явсан, таныг карт тань төлөөлж, төлбөр тооцоог найдвартай, хялбар, мөн илүү эрх чөлөөтэй, ямар ч хязгааргүйгээр хийж гүйцэтгэх сайн туслах байх болно.
Голомт банк картын төрлөө цогцоор нь шинэчилж, илүү ухаалаг, илүү орчин үеийн, илүү хэрэглэгчид төвтэй болгосон ажээ. Гэхдээ энэхүү өөрчлөлт нь зөвхөн картын загвараар хязгаарлагдахгүй.
Санхүүгийн ертөнцийг таны гарт атгуулах Universe карт нь огторгуйн өргөн уудамд тойрон эргэлдэгч дагуул адил дэлхийн хаана ч таны санхүүгийн аяллын хөтөч болж, хил хязгааргүй боломж, дахин давтагдашгүй үнэ цэн, нэр хүндийн баталгааг харилцагч танд олгоно гэсэн үг.
Universe картын гол онцлогууд
1. Ухаалаг тохиргоо
Universe картын хамгийн бодит давуу тал бол таны банкны хэрэглээг 100 хувь цахим болгоход чиглэсэн гүйлгээний лимит, сунгалт, шилжүүлэг зэрэг тохиргоонуудыг та SocialPay болон Интернэт банк ашиглан хүссэн цагтаа, хаанаас ч хийх боломжтой.
2. Дэлхий даяар урамшуулал
Universe карт эзэмшигч та дотоод, гадаад нийлсэн хамгийн өргөн хөнгөлөлтийн сүлжээнээс урамшуулал, хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн хэрэглэж буй брэндээс шалтгаалан Visa, Mastercard, UnionPay, Amex зэргийн тусгай лояалти хөтөлбөрүүдэд ч хамрагдах эрхтэй.
3. Гэр бүлээрээ хамт
Universe картын мөн нэгэн онцлог бол VIP, VVIP зэрэглэлийн кредит карт эзэмшигчид гэр бүлийн гишүүддээ дэд карт захиалж өгөх боломжтой юм. Ингэснээр гэр бүлийн гишүүн бүрд зориулсан карттай болох боломжтойг онцлууштай.
4. Дизайн ба хэрэглээний шинэ стандарт
Universe картууд нь шинэлэг, дахин давтагдашгүй дизайнтай гэдгээрээ онцлогтой. Уншуулах чиг заасан Notch систем, гарт хүрэхэд тодордог интерактив элемент, картын хамгийн сүүлийн үеийн тренд болсон босоо загвар зэрэг нь зөвхөн гоо зүйн бус, мөнхүү хэрэглээний хувьд ч илүү ойлгомжтой, энгийн, хэрэглэхэд таатай болгожээ.
5. Монголын анхны VVIP зэрэглэлийн карт
Universe консепцийн хүрээнд цоо шинээр хэрэглээнд нэвтэрч буй World credit карт нь Монголын анхны VVIP зэрэглэлийн карт болоод буй.
Таны нэр хүнд, найдвартай байдлыг төгс илэрхийлэх VVIP ангиллын World карт нь 22 граммын цэвэр металлаар бүтээгдсэн бөгөөд үл давтагдах алтлаг хийцлэлээр ертөнцийн төвд байрлах дэлхийг илэрхийлсэн өвөрмөц загвартай.
Түүнчлэн World карт нь дээд зэрэглэлийн үйлчилгээ, хил хязгааргүй боломж, нэр хүндийн баталгааг олгож, санхүүгийн ертөнцийг таны гарт атгуулах болно.
Бусад давуу талууд
- Өдрийн бэлэн болон бэлэн бус гүйлгээний лимит, зээлийн эрх хамгийн өндөр.
- Priority Pass буюу олон улсын нисэх онгоцны буудлуудын VIP lounge-оор үйлчлүүлэх эрхтэй. Харилцагч өөрөө төлбөрөө төлнө.
- 4 хүртэлх дэд кредит карт авах боломжтой.
- PREMIER дебит карт үнэ, төлбөргүй дагалдана.
- Дотоодын тансаг зэрэглэлийн VIP худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас 10-20% буцаан олголт авна.
- Дотоодын 3-4 эмнэлэгт урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөхдөө 10-25% хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй.
- Япон, Солонгос, Турк Улсын эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлэхээс гадна, тухайн улсад аялал зохион байгуулах консьерж үйлчилгээг санал болгоно.
- Аяллын иж бүрэн даатгалд хамрагдана.
- Гэнэтийн ослын даатгалд хамрагдана.
Universe картыг хэрхэн захиалах вэ?
Та Universe картуудаа өөрт хамгийн ойр байрлах Голомт банкны салбарт очин эсвэл cards.mn сайтаар дамжуулан цахимаар захиалах боломжтой. Хэрвээ таны одоо ашиглаж буй картын хүчинтэй хугацаа хараахан дуусаагүй байгаа бол үргэлжлүүлэн ашиглаж болох бөгөөд түүнчлэн хүсвэл Universe картаар хөнгөлөлттэй нөхцөлөөр шинэчлэх боломж ч бий.
Хэрвээ та технологи, хэрэглэгчийн туршлагыг дээдэлдэг, илүү ухаалаг, илүү үр дүнтэй санхүүгийн хэрэглээ хүсэж буй бол Голомт банкны Universe картуудаар дэлхий хаана ч төлбөр тооцоогоо саадгүй хийж, өргөн хүрээ бүхий урамшууллын сүлжээнээс хөнгөлөлт эдлэн, санхүүгийн хил хязгааргүй боломж, эрх чөлөөг мэдрээрэй.
Universe is everything — Ертөнц таны гарт.