“Дуудлага худалдаа” гэх үгийг сонсоод таны санаанд хамгийн түрүүнд ямар зураглал бууж байна? Томоо гэгчийн цэмцгэр танхимд ганган хувцастай хүмүүс өөр хоорондоо үнэ хаялцах уламжлалт дуудлага худалдааг бид бишгүй олон удаа Холливудын киноноос үзсэн. Харин технологи хөгжсөн орчин цагт  үнэ хаялцуулах худалдаа хүртэл олон янз хэв маягтай болжээ. 

Хүссэн бүтээгдэхүүнээ өөрийн болгохын тулд хэрэглэгчид бусадтай уралдан, хамгийн бага үнийн дүн илгээх сонирхолтой дуудлага худалдаа зах зээл дээр нэвтэрсэн байх жишээтэй. Өндөр үнэ хэлсэн нь бус харин эсрэгээрээ бага дүн санал болгож чадсан нь ялагч болох тус өрсөлдөөнд хэрхэн оролцох тухай сонирхож байвал энэхүү нийтлэлийг дуустал нь уншаарай. 


Эмийн сангаас хэрэгцээт эмээ авах, супермаркетаас хүнсээ цуглуулах, кофешопоор үйлчлүүлэх үед үйлчилгээний ажилтнуудын уламжлал болгон асуух “Та U-Point карттай юу?” хэмээх асуулт хэдийн бидэнд дотно санагдах болж. Апп ашиглан хормын төдийд лояалти оноогоо нэмүүлэх, хэрэв ухаалаг утас интернэтгүй бол картаа уншуулаад л хүссэн үйлчилгээгээ авч болох тус нэгдсэн хөтөлбөрийг мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ.

Зах зээл дээрх ижил төрлийн лояалти хөтөлбөрүүдээс хэрэглэгчдийн өргөнөөр үйлчлүүлдэг олон байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, оноогоо ашиглах боломж арвин гэдгээрээ ялгарч, хүмүүсийн талархлыг хэдийнээ хүлээсэн U-Point апп “Давхцал үгүй доод үнэ” урамшууллыг энэ сарын 7-ноос зарлаад буй юм.

"Давхцал үгүй доод үнэ" гэж юу вэ? 

Товчхондоо бол та өөрийн хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өөрийн болгохын төлөө U-Point апп дээр бусадтай өрсөлдөж, давтагдашгүй доод үнэ санал болгоно гэсэн үг. Жишээлбэл, зах зээл дээр 4,200,000 төгрөгөөр зарагдаж байгаа IPhone 12 Pro Max ухаалаг утас авахыг хүсэж байвал заасан хугацааны дотор бусдын санал болгоогүй байх магадлалтай хамгийн доод үнэ илгээнэ. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний төлөө яг одоогийн байдлаар хэдэн хүн үнэ илгээж, хоорондоо өрсөлдөж байгаа нь апп дээр ил харагддаг нь хэрэглэгчдэд тодорхой хэмжээний шипи өгч буй мэт санагдсан шүү.

ҮНЭ ИЛГЭЭХ ЗААВАР:

Урамшуулалд оролцохын тулд та U-Point аппын "Промо" хэсэгт нэвтрэн орж, доорх зурагт үзүүлсэн зааврын дагуу өөрийн санал болгох үнээ илгээнэ. Та өөрт байгаа эрхээ ашиглан хүссэн бүтээгдэхүүндээ хэдэн ч удаа үнийн санал илгээх боломжтой. Заасан хугацаанд бусадтай давхцаагүй бөгөөд хамгийн бага үнийн дүн илгээсэн оролцогч ялагч болно. Тун амархан дүрэмтэй байгаа биз.


ЯАЖ ЭРХ АВАХ ВЭ? 


Урамшуулалд оролцохын тулд та юун түрүүнд үнийн санал илгээх эрх авсан байх ёстой. Эрх авах хэд хэдэн арга бий.

-U-Point аппд бүртгэлтэй үйлчилгээний байгууллагуудаас нэг удаагийн худалдан авалтаар 500 оноо цуглуулах тутамд 1 эрх

-Номин сүлжээ дэлгүүр, Эко экспресс, Баясах супермаркет болон бусад U-Point-д нэгдсэн найман нэрийн дэлгүүрээс U-Point-той бүтээгдэхүүн (Ice Mark, Милко, Ариун, НВЦ гэх мэт ) худалдан авч цуглуулсан 50 оноо тутамд 1 эрх

-Мөн U-Point аппаас шууд нэг үнийн санал илгээх эрхийг өөрийн дансанд цугларсан 200 оноогоор худалдан авах боломжтой.

Худалдан авалтын нийт үнийн дүнгээс гадна таны сагсан дунд U-Point-той бүтээгдэхүүн байвал урамшууллын эрх дахин нэмэгдэх боломжтой гэдгийг анзаарч харсан биз дээ. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг худалдан аваад л та урамшуулалд оролцох эрхээ өсгөчихнө гэсэн үг.



Урамшуулал нийт дөрвөн үе үргэлжлэнэ. Үе болгонд нэг супер бүтээгдэхүүн, өдөр бүр тав буюу нэгдүгээр үеийн турш нийт 36 азтай хэрэглэгч давхцаагүй доод үнэ илгээж ялагч болох юм.

Шалгаруулалтын хугацаа:

5-р сарын 13-ны 19:00 цаг (IPhone 12 Pro Max )
5-р сарын 20-ны 19:00 цаг (Ipad Pro)
5-р сарын 27-ны 19:00 цаг (Macbook Air)
6-р сарын 03-ны 19:00 цаг (Imac)

Reebok брэндээс бүтээгдэхүүн худалдан авах, Cafe Bene кофе шопоор бүтэн сар үйлчлүүлэх гээд өдөр бүр зарлагдах таван бүтээгдэхүүн, үйлчилгээ нь ч хэрэглэгчдэд тун хэрэгцээтэй бэлгүүд байна лээ шүү.

Хөтөлбөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл U-Point фейсбүүк хуудсанд хандаарай. Танд амжилт хүсье.

АПП ТАТАХ 

IOS: U-POINT

ANDROID: U-POINT

UPoint