Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 3-нд VOO Home үйлчилгээг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа. Телевизийн суваг болон үндэсний кино контентууд шимтэн үзэх дуртай уншигчид Мобикомын VOO үйлчилгээг 2020 оноос эчнээ таних ба хүссэн багцуудаа сонгож, өөрт тохирсон үйлчилгээг цогцлоох боломжийг бүрдүүлж буй. Арга хэмжээг тоймлодог цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт бид тус арга хэмжээний эргэн тойронд болсон онцлох үйл явдал болон шинэ үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

арга хэмжээний тухай

VOO Home үйлчилгээ гэж юу вэ?

Гэр бүлийн гишүүн бүр үзэхэд тохиромжтой, гадаад, дотоодын кино контентуудыг хүссэн газраасаа, дурын төхөөрөмжөөсөө үзэх боломжтой VOO үйлчилгээ өдгөө 200 гаруй мянган хэрэглэгчтэй. Тэд өмнө нь хувь хэрэглэгч рүү түлхүү чиглэсэн үйлчилгээ санал болгодог байсан бол энэ удаа шинэчлэгдсэн VOO Home үйлчилгээгээрээ дамжуулан бэлэн багцуудаас хязгаарлагдмал сонголт хийх бус өрхийн гишүүн бүрийн хүсэл сонирхолд нийцэх багц үйлчилгээг өөрөө угсраад 3-28 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгожээ. Үйлчилгээнд мэдээж VOO тв суваг, өрхийн өндөр хурдны интернэт, зөөврийн интернэт, суурин утас гэх сонголтууд багтана.


онцлох үйл явдал

Анхаараарай, VOO Home: Энэхүү арга хэмжээ Мобикомын Тэди салбарт зохион байгуулагдсан бөгөөд хэрэглэгчдэд VOO Home үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, дэвшилтэт технологийг ашигласан байдал, багцуудын сонголт зэргийн талаар мэдээлэл өгч, шинэ хэрэглэгч болох заавар зөвлөгөөг өгөв.

Асуултад хариулаад азтан болоорой: Хүрэлцэн ирсэн хэрэглэгчдийг урамшуулах үүднээс асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, гурван азтан шалгарууллаа. Шалгарсан оролцогч тус бүр VOO үйлчилгээний хэрэглэгчид байсан бөгөөд хоёр оролцогч ZTE Buds 2 загварын утасгүй чихэвч, харин нэг оролцогч хүссэн газраасаа VOO Home үйлчилгээн дэх кино контентыг үзэх боломжтой Pocket TV ухаалаг нүдний шилний эзэн боллоо.

Б.Намуунцэцэг

2021 оноос VOO үйлчилгээг хэрэглэж эхэлсэн бөгөөд бүх насныханд тохирсон кино, контентын өргөн сонголттойн дээр хаанаас ч үзэх боломжтой гэдгээрээ давуу талтай санагддаг. VOO Originals цэснээс үзсэн кинонуудтай холбоотой асуултууд байсан болохоор хариулахад хялбар байлаа.

уран бүтээлчид

VOO Originals сангийн бүтээл болох “Амьдрал” олон ангит киноны албан ёсны дууг дуулсан “MC Collection” хамтлаг хүрэлцэн ирэв.

Мобинет компанийн Хэрэглэгчийн бизнесийн албаны захирал Э.Янжинлхам

Бидний гол ялгарал бол VOO Originals сангийн кино, контентууд. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид кино уран бүтээлчидтэй хамтран 28 бүтээл хийсэн байна. Таван жилийнхээ ойн хүрээнд үйлчилгээгээ илүү өргөжүүлж, олон шинэ боломжийг бий болгохоор хичээсэн. Тухайлбал, өнгөрсөн жил VOO-ийн платформ бүрэн шинэчлэгдсэнээс гадна хэрэглэгчид хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэг дор сонгож, сонгосон багцаасаа хамааран хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Мөн үйлчилгээ авахын тулд салбар дээр ирэх эсвэл лавлах төвтэй холбогддог байсан бол одоо гар утсаараа дамжууулан бүхий л үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон нь хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх томоохон боломж гэж бодож байна.

Мобиком корпорацийн Группийн бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг

Бидний эрхэм зорилго бол технологийн дэвшлийг хэрэглэгчдэд бодитоор мэдрүүлэх явдал. Амьдралд тохиох өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг уян хатан, амар хялбар, хямд төсөр болгоход технологи бидэнд тусална.

Бид VOO үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээс өмнө уламжлалт кабелийн телевиз, IPTV-г хэрэглэдэг байлаа. Харин таван жилийн өмнөөс бид OTT (Over The Top) технологи бүхий VOO үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээр хэрэглэгчид интернэт, тв сувгууд, суурин утас зэрэг үйлчилгээг нэг дороос, багц хэлбэрээр, хүссэнээрээ сонголт хийж ашиглах боломжтой болсон нь хамгийн том онцлог. Тухайлбал, зөвхөн интернэт үйлчилгээнээс гэхэд л шилэн кабель, утасгүй интернэтээс хүссэн сонголтоо хийх боломжтой. Дээр дурдсанчлан OTT технологийн тусламжтайгаар зөвхөн зурагтаар гэлтгүй интернэтэд холбогдсон л бол хаанаас ч, ямар ч төхөөрөмжөөс VOO Home үйлчилгээг авах боломжтой. Мөн манайх технологийн компани гэдэг утгаараа ухаалаг гэрэл, автомат хөшиг, хөдөлгөөн мэдрэгч бүхий хяналтын камер, ус, утаа мэдрэгч гэх мэт ухаалаг удирдлагын системүүдийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эдгээрээс ч мөн заавал бүгдийг биш өөрт хэрэгтэй гэснээ сонгох боломжтой.


Мобинет компанийн Гүйцэтгэх захирал Ц.Идэрмөнх

Бидний ойрын зорилго бол технологийн төрөлжсөн үйлчилгээ үзүүлэгч компани болох. Одоогоор бид Монголд анх удаа 1Gbps хурдтай интернэтийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Оны өмнө бид VOO Home үйлчилгээг шинэ өнгө төрхөөр зах зээлд дахин байршуулж, үзүүлэлт үйлчилгээний онцлогийг шингээн, хэрэглэхэд илүү хялбар, илүү олон платформ дээр ажиллах боломжоор хангасан нь уг үйлчилгээнд нэвтэрсэн технологийн шинэчлэлийн зөвхөн эхлэл юм. Бидний санал болгож буй VOO Dongle төхөөрөмж нь ирээдүйд айл өрхүүдэд олон төрлийн технологийн үйлчилгээ үзүүлэх дэд бүтэц нь болж буй. Энэ тавдугаар сардаа багтаан бид гэрийн аюулгүй байдлын удирдлагын системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүний дараа агаарын чанар шалгагч, хөдөлгөөн мэдрэгч зэрэг бусад төрлийн ухаалаг төхөөрөмжүүдийг шат дараатайгаар зах зээлд нэвтрүүлнэ.

VOO Home үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй эндээс танилцаарай