Хуримтлал ямар чухал болохыг бид хэрэг болсон үед нь л үнэнхүү мэдэрдэг билээ. Тэгвэл хүн бүрийг хэрэг гарсан үедээ л бус бүх цаг үед хуримтлуулж байхыг сануулах, уриалах зорилготой өдөр бол 10-р сарын 31-нд тохиох “Дэлхийн хуримтлалын өдөр”.
Энэ жил уг өдрийн 100 жилийн ой тохиох гэж байгаа бөгөөд эл үеэр санхүүгийн байгууллагууд тэр дундаа арилжааны банкнууд санхүүгийн боловсрол нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн хуримтлалын зан төлөвийг идэвхжүүлэх олон төрлийн санаачилга гаргадаг уламжлалтай. Нийтлэлээрээ заавал сонирхоод үзэх нэгэн хөтөлбөрийг танилцуулъя.
Дэлхийн хуримтлалын өдөр
Юун түрүүнд дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү өдрийн товчхон түүхийг хуваалцъя. World Savings Day (өөрөөр World Thrift Day) буюу Дэлхийн хуримтлалын өдрийг 1924 оны 10-р сарын 31-ний өдрийг Италийн Милан хотноо болсон Олон улсын хуримтлалын банкнуудын анхдугаар чуулганы үеэр санаачлан эхлүүлж байжээ. Үүнээс хойш хадгаламжийн үйлчилгээ санал болгодог банкнууд хуримтлалын ач холбогдлыг таниулж, төрөл бүрийн урамшуулалт хөтөлбөр, арга хэмжээ зарласаар ирсэн түүхтэй.
Өндөр хүүний үзэгдэл
Эдгээр олон төрлийн арга хэмжээ, урамшуулалт хөтөлбөрөөс онцлох хөтөлбөр бол М банкны “Өндөр хүүний үзэгдэл”. Өнгөрсөн есдүгээр сард зарлагдаж байсан энэхүү хөтөлбөр нь энэ удаад 10/30-11/01-ний хооронд ердөө гуравхан өдөр үзэгдээд өнгөрнө.
Та энэ гурван хоногийн хугацаанд 200,000 төгрөгөөс 9,999,999 төгрөг хүртэлх дүнгээр хадгаламжаа нээгээд түүнээс хойш хадгаламжийн дүн 10,000,000 төгрөг хүрсэн үеэс эхлэн 20%-ийн хүү бодогдох гэнэ. Урамшууллын гурван хоногийн хугацаанд бага дүнгээр нээн өндөр хүүний эрхээ аваад дараа нь өөрийн хадгаламжаа хүссэн дүнгээрээ нэмэгдүүлж болох бөгөөд хадгаламжийн дээд дүн 20,000,000 төгрөг байна.
Оролцохын тулд М банкны апп доторх "Өндөр хүүний үзэгдэл" баннер дээр даран хадгаламжаа нээхэд л хангалттай. Хэрэв та өмнөх Өндөр хүүний үзэгдлийн үеэр хадгаламж нээсэн бол дахин нээх боломжгүй юм шүү. М банкны харилцагч хараахан болоогүй байгаа бол аппаа татаад хадгаламжаа нээхдээ бэлдээрэй.
Дэлхийн хуримтлалын өдөр Монголд
Дэлхийн хуримтлалын өдөр Монголд
Монгол Улсын зарим банкууд 2012 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бол 2017 онд Монголбанк арилжааны банкнуудтай хамтран нэгдсэн байдлаар жил бүрийн 10-р сарыг “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн хүрээнд аян байдлаар тэмдэглэх болжээ.
Сонирхуулахад, энэ жил зөвхөн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн 100 жилийн ой тохиогоод зогсохгүй Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой болж буй. “Дэлхийн хуримтлалын өдөр -2024” аяны нээлтийг 10-р сарын 1-ний өдөр Налайх дүүрэгт зохион байгуулсан бол хаалтын үйл ажиллагаа нь 10-р сарын 31-ний өдөр Эрдэнэт хотод зохион байгуулагдана. “Зорилготой хуримтлуулъя” уриатай уг аяны хүрээнд Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпорац, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, арилжааны банкнууд, банк бус санхүүгийн байгууллагууд хамтран хүүхэд, залуус болон олон нийтэд санхүүгийн мэдлэг олгох сургалт арга хэмжээг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл бичих