Дэлхий нийтээр чих тавин анхаарч буй томоохон үйл явдлуудын нэг бол хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпын наадам билээ. Франц Улсад зохион байгуулагдах “Парис - 2024” олимпод чөлөөт бөх, бокс, байт харваа, дугуй, буудлага, хөнгөн атлетикийн төрөлд одоогоор 16 монгол тамирчин оролцох эрхээ баталгаажуулаад байна.
Энэ удаагийн нийтлэлээрээ бид дэлхийн их баяр цэнгэлийн наадмыг угтан зохион байгуулж буй Youth Conference 2024: “To The World” арга хэмжээг танилцуулахаар бэлтгэлээ.
арга хэмжээний тухай
“ЦойлогсоZ” залуусын нэгдлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Youth Conference” арга хэмжээг гурав дахь жилдээ тавдугаар сарын 19-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн тухайд “Монголын үндэсний Олимпын хороотой” хамтран, Олимпын тамирчдаа алдаршуулж, тэдний хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэх, мэдлэг туршлагаас нь хуваалцах, олон улсын зах зээлд үнэ цэн бүтээж буй залуусаас суралцах зорилгоор “To The World” буюу “Монголоос дэлхийд” сэдвийн дор зохион байгуулж буйгаараа онцлог билээ.
Хэзээ: Тавдугаар сарын 19-нд 15:00-21:00
Хаана: UG Arena-ийн үндсэн заал
арга хэмжээний үеэр
- Спортын төрлөөр тууштай хичээллэж, цаашид амжилт үзүүлэх зорилготой хүүхэд залуусд зориулан Олимпод оролцох баг тамирчдын төлөөлөл өөрсдийн туршлагаас хуваалцах үнэ цэнтэй илтгэлүүд
- Зах зээлээ тэлэн олон улсад гарах зорилготой залуу бизнес эрхлэгчдэд зориулан олон улсын зах зээлд хэрхэн байр сууриа эзлэх, бизнесийн ертөнцийн давуу болон сул талын талаар хуваалцах илтгэлүүд
- “Парис 2024” олимпын нээлтийн үйл ажиллагаанд монгол тамирчдын өмсөх ёслолын хувцсыг Michel & Amazonka брэнд хоёр дахь жилдээ урлаж буй бөгөөд тус арга хэмжээний үеэр анх удаа олон нийтэд нээлттэй танилцуулахаар болжээ. Тус ёслолын хувцаснууд нь төрийн их есөн хөлт цагаан туг, олимпын бамбар, “Парис - 2024” олимпын бэлгэдэл, нар сарны дүрслэл, гоо марал зэрэг дүрслэх хэрэглүүрүүдийг алтан утсаар хатгаж урласнаараа онцлог билээ.
зочин уран бүтээлчид
- Дуучин Ука
- Жазз дуучин Жожо
- Дуучин Magnet
- Реппер Nene
- Реппер Mo’G
- Хөтлөгч, комедиан У.Содхүү, М.Баяржаргал
хэрхэн оролцох вэ?
Залуус, залуустаа зориулан зохион байгуулж буй гэх утгаараа энэхүү арга хэмжээ нь үнэ төлбөргүй бөгөөд үндэсний соёл, нэгдмэл байдлыг эрхэмлэгч хэн бүхэнд нээлттэй. Харин бүртгэлийн тоо хязгаартай гэдгийг санаарай.
Арга хэмжээнд бүртгүүлэх бол энд дарна уу.