Хэлж ирдэггүй, хийсэж ирдэг хэцүү нэртээс болоод дэлхий даяар асар олон хүн хөл хорионд орж, амьдралын хэмнэл нь алдагдав. Манайд бүх л заал, фитнесүүд хаагдаад байгаа энэ үед биеэ эрүүл, дархлаа сайтай болгох нь чухал байна. Тиймээс байгаа нөөц бололцоогоо ашиглан гэрийн нөхцөлд дасгал хөдөлгөөн хийх нь зүйтэй юм. Үүнд маш сайн дасгал, зааварчилгаанууд бүхий Youtube сувгууд бидэнд туслах болно. Өнөөдөр бид Youtube дэх үй олон сувгаас хамгийн сайн, хамгийн шалгарсан сувгуудыг нь онцлон танилцуулж байна. Дасгалыг нэг хэсэг тууштай хийгээд дадал болгоод авбал аяндаа "донтчихдог" юм шүү.

ALLBLANC TV

Фитнесээр хичээллэдэг, сонирхдог байсан 4 залуу 2016 онд “Men’s Health Korea” сэтгүүлийн шалгаруулалт дээр танилцаж хамтдаа нийлж “ALLBLANC TV” YouTube сувгийг үүсгэн байгуулжээ. Тэд эрүүл хүн аз жаргалтай байдаг гэх уриан дор “K-Fitness” буюу Korean Fitness-ийг (K-Pop гэдэг шиг) дэлхийд таниулах зорилготой. Тийм учраас видеоны зураг авалтын байршлууд нь Өмнөд Солонгосын түүх, соёл, өнгө төрхийг илтгэх газруудад, түүнчлэн оффис, гэр гэх мэт янз бүрийн газрууд байдаг. YouTube суваг нь одоогоор 1 сая гаруй дагагчтай.

Та уг сувагт subscribe дарж нэгдээрэй.

BLOGILATES 

Дасгалжуулагч Касси Хогийн 2009 онд нээсэн Blogilates нь 4.83 сая дагагчтай, YouTube дээрх эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн алдартай сувгуудын нэг. Касси нь Good Morning America, Dr.Oz, The Steve Harvey Show, People Magazine, Cosmopolitan, Seventeen, The New York Times, Health Magazine зэрэг олон тв шоунуудад оролцдог маш алдартай дасгалжуулагч юм.

Та уг сувагт subscribe дарж нэгдээрэй.

JOANNA SOH OFFICIAL 

Малайзад амьдардаг Жоанна Со нь телевизийн продюсер, сурвалжлагч, хувийн дасгалжуулагч, зөв хооллолт ба эмэгтэйчүүдийн фитнес багш юм. Тэрээр Малайз улсаас анх удаа “YouTube Gold Creator Award”-ийг (1 сая дагагчтай Youtube сувагт өгдөг) хүртсэн. Түүний уриа нь өөрийгөө үнэлж хайрла, тэгээд түүнийгээ бусдад түгээ. YouTube суваг нь одоогоор 1.7 сая дагагчтай.

Та уг сувагт subscribe дарж нэгдээрэй.

JORDAN YEOH FITNESS 

Жирийн нэг өөртөө итгэлгүй, илүүдэл жинтэй, амьдралын буруу зуршилтай нэгэн байснаа өөрийгөө өөрчлөхөөр шийдэн долоо хоногийн таван өдөр дасгал хийдэг болсон нь амьдралыг нь өөрчилсөн хэмээн Жордан дурссан байдаг. Малайз улсын иргэн түүний YouTube суваг нь 2.09 сая дагагчтай.

Та уг сувагт subscribe дарж нэгдээрэй.

POPSUGAR FITNESS 

2010 онд нээгдсэн YouTube суваг бөгөөд одоогийн байдлаар 3.59 сая дагагчтай. Эрүүл амьдрах, жингээ хасах, стрессээ тайлах дасгал, зөвлөгөөнүүдийг Холливүүдийн оддын дасгалжуулагч алдартай багш нар заадаг.

Та уг сувагт subscribe дарж нэгдээрэй.

yoga with adriene

Иог сонирхдог бүх насныхны бүх түвшний хичээлүүдийг энэ сувгаас үзэж болно. 2012 онд нээгдсэнээс хойш одоогоор нийт 6.19 сая дагагчтай болжээ. Багш Адриене Мишлер нь жүжигчин, зохиолч, амжилттай бизнес эрхлэгч бүсгүй.

Та уг сувагт subscribe дарж нэгдээрэй.

NATEBOWERFITNESS 

Энэ YouTube сувгийн бусдаас ялгарах онцлог нь фитнес хичээлээс гадна боксын хичээлийг заадаг. Одоогоор 171 мянган дагагчтай.

Та уг сувагт subscribe дарж нэгдээрэй.

HASfit 

Эрүүл чийрэг байхад туслах 1000 гаруй дасгал хөдөлгөөнийг заасан энэ суваг нь 1.22 сая дагагчтай. Ямар дасгалыг хэдий хугацаанд хийхийг, мөн хоолны зөвлөгөө зэргийг заадаг. Дасгалын хөтөлбөрүүд нь 30 хоногийнх, анхан шатныханд, тураах гэх мэт олон төрлүүдтэй.

Та уг сувагт subscribe дарж нэгдээрэй.

HEALTHY MONGOLIANS 

Мөн монгол хэл дээрх заавартай хичээлийг YouTube-с үзэж болно. Тэдний нэг нь 2008 онд нээгдсэн Healthy Mongolians суваг. Одоогийн байдлаар 3000 гаруй дагагчтай бөгөөд эрүүл хооллолт, зааланд болон гэртээ хийж болох дасгал зөвлөгөөнүүдийг тогтмол хүргэдэг.

Та уг сувагт subscribe дарж нэгдээрэй.