Гэр бүл, албан байгууллага, гудамж талбайд хүртэл шинэ жилийн уур амьсгал орж, сүлд мод, өвлийн өвгөнийг санагдуулам оны сүүлчийн сар хэдийн талдаа оржээ. Хүүхэд багачуудын хувьд шинэ жилийн баярыг амттанаар дүүрэн бэлэг, адал явдалт хүүхэлдэйн баатруудыг харах боломж хэмээн ойлгодог байж мэдэх юм. Гэхдээ шинэ жил зөвхөн бэлэг солилцохоос илүү сэтгэлээ хуваалцаж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийн үнэ цэнийг бидэнд эргэн сануулдаг онцгой үе юмсанж. Тиймдээ ч хайртай хүмүүстэйгээ бүтэн өдрийг үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрүүлэх нь нэг удаагийн бэлгээс илүү үнэ цэнтэй дурсамж, халуун дулаан сэтгэгдэл үлдээх нь бий.
Иймд баярын өдрүүдээр хүүхэд багачуудаа баярлуулах илүү утга учиртай бэлэг болох “Санта бидэнтэй хамт” энтертайнмент арга хэмжээг бид энэ удаа онцолж байна.
хүүхдэдээ "завгүй" биш "за" гэж хэлэх нь
Та хэзээ хамгийн сүүлд хүүхэдтэйгээ хамт тухтай гадуур гарч, ангид нь болсон сонин хачин үйл явдлын тухай, урлагийн үзлэгээр ямар дуу дуулсан тухай нь ярилцаж, чанартай цагийг өнгөрүүлсэн бэ?
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ өдөрт дор хаяж нэг цагийг бүтээлч байдлаар өнгөрүүлснээр тэдний өөртөө итгэх итгэл, бүтээлч сэтгэлгээ, зан төлөвт эерэг нөлөө үзүүлдэг болохыг гэр бүл судлаачид онцолсон байдаг. Гэтэл монголчуудын цаг ашиглалтын 2023 оны судалгаагаар 25-39 насны хүн ам хамгийн их илүү цагаар ажилладаг буюу тэдний 15.1 хувь нь өдөрт 10-12 цаг, 10.8 хувь нь 12 цагаас дээш цагийг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зориулжээ. Мөн өдөрт дунджаар 1 цаг 58 минутыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглахад зарцуулдаг бол үүнээс 4.9 дахин бага буюу өдөрт 24 минутыг хүмүүстэй харилцах, олон нийтийн арга хэмжээнд зарцуулдаг гэв. Дээрх судалгаанаас дүгнэвэл, гэр бүлийн бүх гишүүд хамтдаа чанартай цагийг өнгөрүүлэх нь том жижиггүй анхаарвал зохих сэдэв нэгэнт болжээ.
чанартай цаг, часхийсэн бэлгийн хослол
Өнгөрсөн жилийн энэ үеэр үеэл дүүгээ баярлуулахаар Zaisan Hill-ийг зорьж, “Санта бидэнтэй хамт” энтертайнмент арга хэмжээг үзэж сонирхлоо. Арванхоёрдугаар сард төрсөн өдөр нь болдгийг ч хэлэх үү, чихэр, бялуу, амттанаас бүр залхсан шинжтэй байхаар нь шинэ жилээр ч бас ууттай бэлэг өгч, сахараар “угжаад” яахав гэж бодоод шинэ жилийн уур амьсгал мэдрүүлэх арай өөр арга сэдсэн нь энэ юм.
“Zaisan Hill Complex”-ийн хамт олон шинэ жилийг угтан амралтын өдрүүдээр уг арга хэмжээг зохион байгуулж байсан бөгөөд өдрийн турш сонирхолтой хөтөлбөрүүдийг үзэж сонирхохын зэрэгцээ хүссэн тоглоомоо тоглож, адал явдлаар дүүрэн нэг өдрийг өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн нь ийш зүглэх шийдвэрт нөлөөлсөн хэрэг.
Дээр дурдсанчлан хүүхэд багачуудад өгөх шинэ жилийн бэлгийг илүү утга учиртай, дурсамжтай сонголтоор солонгоруулах, улмаар гэр бүлийн чанартай цаг өнгөрүүлэлтийг дэмжих зорилгоор энэхүү энтертайнмент арга хэмжээг эхлүүлжээ. Бид хамгийн түрүүнд хүүхэд бүртэй найрсгаар мэндчилэх Сантатай хамт дурсгалын зураг татууллаа. Өдрийн турш Пороро ба түүний найзууд, “Ноён талхны үсчний газар”-ын дүрүүдтэй уулзаж, илбийн гайхамшгийг мэдрэн алмайрч, түүгээр ч зогсохгүй хүрд эргүүлэн Кока Кола компанийн гарын бэлгээр азаа сориод амжлаа.
Өдрийн төгсгөлд бид өнөөдрийг дүгнэн ярилцахад, миний хувьд хамгийн их таалагдсан нь чөлөөт үсрэлт болон боулингийн газар байсан бол дүүгийн хувьд дээрх хүүхэлдэйн баатрууд, Food Court-ийн олон орны хоол, автомат тоглоомуудаас гадна Сантатай уулзаж дурсгалын зураг авахуулсан нь хамгийн их таалагдсан хэмээн онцолж байв.
Зочилж болох газрууд:
- Шинэ жилийн уур амьсгалыг киноноос мэдрэх дуртай бол "Prime Cineplex" кино театр
- Бооцоот боулингаар өрсөлдөхийг хүсвэл UB bowling
- Хүүхдүүдийн хамгийн их зорин ирдэг тоглоомын хэсэг болох Jump trampoline park
- Автомат тоглоомын дэлгүүрээр үйлчлүүлж, аз овсгоогоо сорихыг хүсвэл Гайхамшигт ертөнц, Happy Duck автомат тоглоомын төв
- Сониуч зан төлвийг хөгжүүлж, танин мэдэхүйн мэдлэг олгох Dudu Childrens Museum
- Дэлхийн стандартад нийцсэн цахим спортын төв ACE e-sport
- Орон орны хоолыг амтлах бол Food Court
- Монголын анхны йогурт хаусаар зочлох бол Yogurt House
- Амттаны хэсгээр зочлох бол Tom N Toms, The alley bubble tea, Yoba snack house, DL Manjo
Бүтэн жилийн дараа ч эргээд дурсахад, тэр үеийн хөгжил хөөртэй, аз жаргалтай үе санаанд тодхон үлджээ. Тэгвэл та ч мөн энэ мэдрэмжийг хүүхдэдээ өгөх боломжтой бөгөөд "Санта бидэнтэй хамт" энтертайнмент арга хэмжээ энэ жил дахин зохион байгуулагдахаар болжээ. Хэрэв та урьдаас төлөвлөсөн ажлаас шалтгаалан бүтэн өдрийг зарцуулах боломжгүй бол энэ сарын 21, 22, 28, 29-ний бямба, ням гаргуудад 14:00-17:00 цагийн хооронд үнэ төлбөргүй зохион байгуулахаар болсон гэнэ шүү. Хөтөлбөрийн тухайд, хүүхэлдэйн киноны дүрүүдтэй зургаа авхуулж, Санта, Элф, цасан охид, дуучид, алиалагч, илбийн болон циркийн үзүүлбэрүүд үзэж сонирхохын зэрэгцээ азын хүрд эргүүлэн, азтан болох ч боломжтой.