Улаанбаатар, 2021 оны тавдугаар сарын 14

2021 он бол хүн бүр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, бүтээлч байдлаа нээх боломжтой болсон гайхалтай цаг үе. Хэн ч гэсэн авьяас чадвараа, хэлэх гэсэн санаагаа технологийн тусламжтайгаар, мэдээллийн дэмжлэгтэйгээр асар олон хүнд хоромхон зуур хүргэж чадах билээ.

Тэгвэл бүтээлч контентийн зах зээлд Unread Media компани Kreativcharisma-тай хамтран ажиллах болсноо зарлалаа. Аль хэдийн өөрийн гэсэн уншигчид, дэмжигчидтэй болсон хоёр брэнд ийн хамтарснаар гайхалтай бүтээлч ажлуудыг сэдэн хийж буй, онцгой хэлбэр ба агуулгаар хэрэглэгчдэд сэтгэлийн цэнгэл эдлүүлж, шинэ санаа, шинэ соёлыг амжилттай түгээж буй хүмүүсийг, багуудыг нээн таниулах илүү өргөн боломж үүсэж буй.

Kreativcharisma-ийн нэрийн хуудас болсон “мэдлэг + бүтээлч байдал” гэсэн консепт бүхий бүх цаг үеийн шилмэл бүтээлч ажлууд ийнхүү сошиал суурьтай форматаас давхар вэб орчинд шилжиж байна.

Энэ хамтралын үр дүнд хэрэглэгчид урам зориг, эрч хүч авах, сэтгэлгээгээ тэлэх шинэ сурвалжтай болох бол бизнесийн салбарынхан, контент бүтээгчид, нөлөөлөгчид, маркетеруудын өмнө нэгэн шинэ гүүр нээгдэх юм.

Дижитал медиа талбарт шинэлэг хэлбэр, даацтай агуулга бүхий контентуудыг гаргасаар ирсэн Unread Media компани; маркетинг, сурталчилгаа, бүтээлч ажлын талбарт тэсрэлт хийж, олны анхаарлыг татан трэнд болж буй Kreativcharisma хоёрын шинийг эрэлхийлэгч, өөрөөр сэтгэгч, урагшаа тэмүүлэгч хамт олны сэтгэл догдлуулах шинэ контентууд айсуй.

Холбогдох:
facebook.com/kreativcharisma
instagram.com/kreativcharisma