Хүүхдийн боловсрол, төлөвшил гэдэг бидний санааг чилээдэг томоохон асуудлуудын нэгт зүй ёсоор ордог. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд завгүй амьдралын хэв маягаас болоод хүүхдийнхээ боловсролд хүссэн хэмжээндээ санаа тавьж чадах нь ховор. Ийм ч учраас боловсролын байгууллага бол хамгийн зөв сонголт юм. 

 

Сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдээ бүрэн даатгахаар хүртээмжтэй, чанартай, шинжлэх ухаанд суурилсан сургалтын эрэл хайгуулыг хийсээр буй бол цэцэрлэгийн насныханд зориулсан хөтөлбөрийг танилцуулах "Life Tree Land" гэр бүлийн VIP арга хэмжээнд оролцохыг санал болгож байна.  



Life Tree сургалтын цогц үйлчилгээний тухай 

"Элф Верс Хөтөлбөр’' ХХК цэцэрлэг, бага, дунд, ахлах ангиудад сургалтын арга зүй болон багш нарт зориулсан мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг билээ. Тус байгууллагын бий болгосон Life Tree сургалтын цогц шийдэл нь цэцэрлэгийн насныхны бие физилоги, оюун санаа, сэтгэл зүйн ур чадварыг шат дараатайгаар хөгжүүлэх зорилго бүхий арван модуль хичээлийг санал болгодог. Тус модуль бүр нь дотроо:

- Гурван төрлийн үлгэрийн ном, гарын авлага, үнэлгээний хуудас
- Анимейшн, арт сет, STEM сет, SEL, нийгэм сэтгэл хөдлөлийн сет тоглоом, хэрэглэгдэхүүн
- Тикток бүжиг, дуу хөгжим, хэл ярианы дижитал хичээлүүдтэй.

Хичээл бүрийн агуулгад хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, санаа бодлоо оновчтой тайлбарлах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, хүрээлэлдээ нөлөөлөх чадваруудыг 2-5 настайгаас нь эхлээд шат дараатайгаар суулгах бүхий л арга зүйг багтааснаараа онцлогтой.



Life Tree хөтөлбөрийг 2015 оноос эхлэн ЭкоГэр цэцэрлэг, Элф Некст Доор дундын оффис болон цэцэрлэг, Хүмүүн Өргөө цэцэрлэгт хэрэгжүүлснээр хүүхдийн биеэ даах чадвар эрс сайжирсан үр дүн гарсан байна. Түүнчлэн уг хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд нийслэл болон хөдөө орон нутгийн нийт найман цэцэрлэгт амжилттай хэрэгжүүлсэн ба цаашид цар хүрээгээ тэлж илүү олон хүүхдийн боловсролд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж буй.

Life Tree Land арга хэмжээ

Тавдугаар сарын 27-нд Зайсан Хилл цогцолборт зохион байгуулагдах энэхүү арга хэмжээн дээр сургуулийн өмнөх насныханд зориулсан Life Tree хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оролцогчдод танилцуулахаас гадна сургалтын орчинг өөрийн биеэр мэдрэх жишиг өрөөг бэлджээ.

Мөн арга хэмжээний хүрээнд Элф Эдүкэшний Үүсгэн байгуулагч, Life Tree төслийг санаачлагч Б.Солонго “Хүүхдийн хөгжилд 0-5 нас яагаад чухал вэ?” хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хүүхдийнхээ бие дааж сурах, багаар ажиллах, сониуч байдлыг сайжруулах, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх олон сонирхолтой хичээл, тоглоомыг гэр бүлээрээ туршиж, мартагдашгүй дурсамж үлдээхийг хүссэн эцэг эх, асран хамгаалагчид болон тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй цэцэрлэгүүд энэ арга хэмжээг зорин очих хэрэгтэй. Энэ холбоос дээр дарж бүртгүүлээрэй.