Бизнесийн салбар дахь томоохон шилжилт хөдөлгөөн, технологийн шинэ ололт, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон хувийн санхүүгээ удирдахад туслах санхүүгийн суурь мэдээллийг багтаасан "Lemon Press" долоо хоног бүрийн цахим товхимлыг орчин цагийн залуус хэдийн андахгүй болсон биз ээ.

Хөрөнгийн бирж дээрх хувьцааны уналт, өсөлтийг ойлгох нь битгий хэл хувийн санхүүгээ ч хэрхэн зөв зохицуулахаа мэдэхгүй будилж яваа над шиг жирийн уншигчдад толгой эргэм олон тоон мэдээллийг тун ойлгомжтой бөгөөд энгийн байдлаар хүргэж чаддагаараа тус цахим товхимол уламжлалт хэвлэл мэдээллийн сувгуудаас онцлог.



Харин санхүү, бизнесийн тойм мэдээллийг шинэ долоо хоногийнхоо халуун кофегоор хачирлан унших дуртай танд дуулгах нэгэн таатай мэдээ бидэнд байна шүү.

Энэ сарын 18-нд "Unread Media", "Lemon Press"-ийн залуус хамтран ”Market Press 2021" цахим арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Өнөө цагийн санхүүгийн зах зээлийн хөгжлийг салбарын мэргэжилтнүүд хамтран хэлэлцэх тус эвент бусад энгийн форум, хэлэлцүүлгээс юугаараа онцлог гээч?

"Market Press 2021" гэж юу вэ? 


"Market Press 2021" бол дотоодын санхүү, бизнес, хөрөнгийн зах зээлийн тоглогчдын цуглах газар. Тус цахим арга хэмжээгээр салбар салбарын манлайлагчид цуглан, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл, ирээдүйн хөгжлийн төлөвийг нээлттэй хэлэлцэх болно.

Юугаараа онцлог гэж? 


Бүтэн өдрийн турш зохиогдох энэхүү арга хэмжээ FIRE, Market Situation, FinTech, The Rise of Crypto хэмээх үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд явагдах юм.

1. F.I.R.E - Орчин үеийн санхүүгийн боловсрол

Хэлэлцүүлгийн зочид санхүүгийн боловсролтой иргэн гэж хэнийг хэлэх вэ, орчин цагийн монгол залуусын санхүүгийн боловсрол аль түвшинд яваа бол, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхийн тулд юу хийвэл үр дүнтэй вэ гэх мэт асуултуудын хүрээнд ярилцана. Олсон орлогоо хадгаламжид хийх үү, аль эсхүл хөрөнгө оруулалт болгох уу гэхчлэн мөнгөтэй холбоотойгоор бидэнд өдөр тутам тулгардаг олон асуултын хариуг та тус хэлэлцүүлгээс авах боломжтой.

2. FinTech - Финтек салбарын өөрчлөлт, шинэчлэлт, хөгжүүлэлтүүд

Сүүлийн жилүүдэд манай улсад хурдацтай хөгжиж буй финтек салбарын хөгжил, ирээдүйн төлөвийн талаар салбарын мэргэжилтнүүд хэлэлцэнэ.

3. Market Situation - Өнөөгийн зах зээлийн нөхцөл байдал, шинэ бүтээгдэхүүнүүд

Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хөгжлийн түвшин, банкнуудын IPO-д Монголын ХЗЗ бэлэн эсэх, жирийн иргэд ХЗЗ дээр хэрхэн идэвхтэй тоглогч болох гээд тус салбарын одоо болон ирээдүйн талаар яриа өрнөх болно.

4. The Rise of Crypto - Крипто зах зээлийн хөгжил дэвшил, боломжууд

Яг одоо дэлхий даяар трэнд болж буй дижитал мөнгө тойрсон олон асуудлыг сүүлийн хэлэлцүүлэгт хөндөх юм. Хэрэв та крипто зах зээлийн талаар сонирхон судалж буй бол тус хэлэлцүүлэг олон эргэлзээтэй асуултад тань тайлал болно гэдэгт итгэлтэй байна.


Мөн түүнчлэн санхүүгийн салбартай холбоотой сонирхолтой сургалт болон салбарын түүчээлэгч компаниуд, стартапуудын бүтээгдэхүүний танилцуулга энэ үеэр явагдана гэдгийг дуулгая. Та Монголын хамгийн бүтээлч, шинийг санаачлагч компаниуд хаана, юу хийж явааг Market Press-ээс нэг дор сонирхох боломжтой.
Хамгийн таатай нь гэвэл бүтэн өдрийн турш үргэлжлэх тус эвент ямар ч үнэ төлбөргүй. Та ердөө өөрийн имэйл хаягаа урьдчилан бүртгүүлж, интернэт холболт, аяга кофегоо бэлдэхэд л хангалттай.

Хэрхэн бүртгүүлэх вэ гэж үү? 


Та 18-ны өдрөөс өмнө www.lemonpress.mn хаягаар нэвтрэн орж өөрийн имэйл хаягийг бүртгүүлснээр арга хэмжээнд оролцох эрхтэй болох бөгөөд цахим хэлэлцүүлгийн платформ AirMeet дээр зохиогдоно. Хэрэв та AirMeet-ээр холбогдох боломжгүй бол VTV телевизийн эфир болон фэйсбүүк хуудсаар бүх хэлэлцүүлгүүд 08:45-13:45 цаг хүртэл давхар цацагдана гэдгийг дуулгая.

Мөн хэлэлцүүлгийн дараа зохиогдох сургалтуудад та 13:45-17:00 цагийн хооронд AirMeet болон фейсбүүк Live бичлэгээр хамрагдах боломжтой.

Арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.