Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй хамтатган үздэг, утга учрыг нь дүйцүүлэн ойлгодог “Эрчүүдийн баяр” бол бидний хэлж заншсанаар Монгол цэргийн өдөр билээ. Бидний дунд тархсан Цэргийн баяр нэрээс нь үүдэн тус баярыг зөвхөн цэргийн алба хаасан эсвэл салбарын хүмүүстэй нь л холбоотой баяр хэмээн ойлгох нь түгээмэл.
Гэтэл дийлэнх эмэгтэйчүүд аав, ах, дүү, нөхөр, хайртай хүмүүсээ баярлуулдаг сонирхолтой ёс манайд бий. Яг л Япон Улсад Гэгээн Валентины баяраар эмэгтэйчүүд эрчүүддээ шоколад бэлэглэж, тус өдрөөс нэг сарын дараа буюу гуравдугаар сарын 14-ний өдөр эрчүүд нь буцаан шоколад өгөх уламжлалын адил бид ч бас Цэргийн баяр болон Мартын 8-наар бэлгийн буухиаг тасалдаггүй. Иймд энэ удаагийн нийтлэлээрээ хүн бүрийн мэдэх Цэргийн баярын тухай дэлгэрэнгүй өгүүлэхээр, тэгэхдээ эрчүүд бидний хамгийн их “санаа чилээдэг” асуултад хариулт олохоор бэлтгэлээ. Цэргийн алба хаагаагүй хүн Цэргийн баяр тэмдэглэж болох уу?
Цэргийн баярын үүсэл
Энэ баярын үүсэл гарлын тухай ярихын тулд эхлээд түүхийн хуудсыг сөхөх шаардлагатай. Тодруулбал, өнгөрсөн зууны эхний хагас руу буцах хэрэг гарна.
1921 оны гуравдугаар сар. Хоёр өдрийн турш үргэлжилсэн Ардын намын Төв Хороо болон Цэргийн штабын хамтарсан хурлаас Хиагт (өдгөө ОХУ, БНБУ) хотыг чөлөөлөх шийдвэр гарлаа. Жанжин Д.Сүхбаатар тус сарын 14-ний өдөр Цэргийн штабаас байлдааны төлөвлөгөөг боловсруулах, цэргийг шилжүүлэн байрлуулах, байлдааны болон сэтгэл зүйн бэлтгэлийг хангах ажлыг шуурхайлан гүйцэтгэж, бэлтгэл бүрэн хангагдсан тухай Ардын түр засгийн газарт мэдээлсэн байна. Тус хотыг байлдалгүй орхин гарахыг шаардсан бичигт Хятадын талаас хариу өгөөгүй тул 18-ны өглөө жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Л.Сумъяа нар хотыг дайлаар орох тушаалын дагуу байлдааны районд ирж байрлалаа эзэлжээ.
Хиагт болон хотын ойр орчимд байсан 12 пулемёт, 7 их буу бүхий 2000 орчим хятад цэргийн эсрэг 2 их буу, 4-5 пулемёт бүхий 400 орчим хүнтэй ардын журамт цэргийн довтолгоо өглөөний 09.00 цагийн үед эхлэв. Байлдаан дундаа завсарлагатайгаар өрнөн, үдэш болтол үргэлжилж, хятад цэргүүд эсэргүүцэж чадалгүй хотоос гаран Ивцэг, Бөхлөөг чиглэн зугтсанаар Хиагтын байлдаан өндөрлөсөн түүхтэй.
Тус байлдаанаар гаднын цэргийг эсэргүүцэн тэмцэх зэвсэгт хүчин Монгол оронд буй болсныг нийтэд илтгэн харуулж, Ардын түр засгийн газар нутаг орондоо төвхнөн, эрх үүргээ хэрэгжүүлэх бололцоотой болсон тул эл байлдаан нь Монгол Улсын түүхэнд нэн чухал ач холбогдолтой үйл явдал болон үлдсэн юм.
Энэ үйл явдлаас хойш 25 жилийн дараа Маршал Х.Чойбалсаны Монгол Ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлтийн дагуу БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар дээрх ялалтын өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр тэмдэглэн өнгөрөөх тогтоол гаргаж, цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгосон байна.
Үүний дараа 2003 онд УИХ-аас баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-иар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болжээ.
Цэргийн баяр өнөө цагт
Цэргийн баяр цэргийн алба хаагаагүй хүмүүст хамааралгүй гэх хошигнол жил бүр нийгмийн сүлжээгээр тархдаг. Гэтэл Монгол Улсын үндсэн хуулийн 2011 оны нэмэлт өөрчлөлтөөр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” хэмээснийг “Монгол цэргийн өдөр” болгон нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдалтай гэж үзэн батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгосон билээ.
Мөн нийтлэлийнхээ эхэнд дурдсанчлан Монгол цэргийн баяр бол монголчууд бидний дэлхийн бусад орноос ялгарах нэгэн онцлог тэмдэглэлт өдөр. Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр буюу жил бүрийн арван нэгдүгээр сарын 19-ний өдрийг бид тэр бүр мэддэггүй. Харин Монгол цэргийн өдөр нь бидний хувьд “Үндэсний эрэгтэйчүүдийн өдөр” гэж хэлж болохуйц чухал өдөр тул зөвхөн батлан хамгаалахын салбарт хамаарах бус бүх нийтэд хамаарах тэмдэглэлт өдөр төдийгүй зэрэгцээ түүх, соёлын нэгэн сонирхолтой онцлог юм.
Эр цэргийн баяр хаяанд дөхсөн энэ үед эрхэм найздаа, хайртай залуудаа, ахдаа, аавдаа, ажлын залуудаа бэлэг хайж байгаа бол хамгийн тохиромжтой шилдэг бүтээгдэхүүнүүдийг нэг дор багцалсан Cloud Nine-ийн Цэргийн баярын багцуудыг бид танд санал болгож байна.
ROUNDLAB – Солонгосын №1 нарны тос болон тонер үйлдвэрлэгч брэнд
Ядарсан, стрессдсэн арьсыг хамгийн чанартай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр амрааж, хамгаалахад зориулагдсан ROUNDLAB брэнд нь 2017 онд байгуулагджээ. Тэр цагаас зөвхөн БНСУ-д төдийгүй дэлхий дахинаа алдаршиж, бүх насныхан, хүйс харгалзахгүй хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүнүүдээрээ алдаршсан бөгөөд Солонгосын хамгийн том O’live Young сүлжээ дэлгүүрт хамгийн борлуулалт өндөртэй брэнд болсон юм.
Энэхүү брэнд нь бүтээгдэхүүнд орсон түүхий эдээ зөвхөн Солонгосоос олборлодог бөгөөд Ulleungdo далайн гүний ус агуулсан Докдо цуврал, Inje ойгоос авсан хус модны шүүсийг агуулсан чийгшүүлэх цуврал, Komundo арлын мугворт ургамлыг ашигласан арьсыг тайвшруулах цуврал, Jeongseon мужийн шошны ханд агуулсан арьсны хамгаалах ханыг бэхжүүлэх цувралуудаараа алдартай.
CLOUD NINE дэлгүүр нь 2020 оноос хойш Монгол Улсад цорын ганц албан ёсны эрхтэйгээр ROUNDLAB брэндийг хэрэглэгчдэдээ хүргэж байгаа ба олон мянган монгол хэрэглэгчдийн хамгийн хайртай K-BEAUTY брэнд болж чадсан билээ.
Монгол цэргийн өдөрт зориулсан онцгой урамшуулал
Монгол цэргийн өдөрт зориулсан онцгой урамшуулал
ROUNDLAB брэндийн эрэгтэй арьс арчилгааны цувралууд онцгой үнийн саналтай худалдаалагдаж байгаа бөгөөд Unread Today сонины эрхэм уншигч та A12 нүүрэнд байрласан купонтойгоо CLOUD NINE дэлгүүрийн салбарт 4-р сарын 30 хүртэл очсоноор ROUNDLAB брэндийн бүх бүтээгдэхүүнийг 10% хямдралтай худалдан авах боломжтой.