Орчин цагийн нийгмийн харилцаанд төлбөр, тооцоо онцгой чухал үүрэгтэй. Тухайлбал, АНУ-д Paypal, Venmo, ОХУ-д Apple pay, Google Pay, Тайваньд Rabbit Line Pay, Сингапурт Rikid Pay зэрэг төлбөрийн апп-ууд өргөн хэрэглэгдэж буй. Харин манай улсад анхны цахим мөнгө болох Candy шинэчлэгдэж, финтек салбарт цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж эхэлсэн нь MonPay байлаа.
Мобифинанс ББСБ нь MonPay-ээр дамжуулан хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөхүйц бүтээгдэхүүн хүргэхээр зорьж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд технологийн томоохон шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Үүний дүнд цахим төлбөрийн ухаалаг шийдэл MonPay апп хэрэглэгчдийн хүртээл болж, хэрэгцээнд нийцсээр хоёр жил өнгөрчээ. Тиймээс тэдний бүтээсэн үнэ цэн, хэрэглэгчдэдээ зориулсан соёлыг энэ удаагийн нийтлэлээрээ онцолж байна.
Татах: iOS | Android | HarmonyOS
Сошиал хуудас: Website | Facebook | Instagram
IBAN ДАНСНЫ ДУГААРЛАЛТ
Өнгөрсөн оноос MonPay дансны бүтэц шинэчлэгдэн, IBAN олон улсын банкны дансны дугаарлалттай стандартын дагуу гүйлгээ хүлээн авах, шилжүүлэх боломжтой болсон. IBAN буюу International Bank Acccount Number гэдэг нь олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий ISO 13616 1, 2 стандартын дагуу үүсгэсэн харилцагчийн дансны дугаар юм.
Одоогийн стандартыг Европын холбооны бүх улс, Швейцар, Кипр, Арабын Нэгдсэн Эмират, Их Британи зэрэг дэлхийн 75 гаруй улс ашигладаг бөгөөд манай улсын хувьд "Үндэсний төлбөрийн системийн тухай хууль"-ийн дагуу банк болон цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 2022-2024 он хүртэл IBAN дансны нэгдсэн дугаарлалтад шилжиж байгаа юм.
Ингэснээр,
- Төлбөр боловсруулах хугацаа багасаж, гүйлгээ шуурхай болсон.
- Дэлхийн бусад оронд байрладаг үйлчлүүлэгчдэд нэхэмжлэх гаргах боломжтой. Жишээлбэл, MonPay апп-аар бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг компани, хувь хүмүүс гадаадын банкнаас IBAN данс руугаа шилжүүлэг авахад илүү хялбар болсон.
- Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал илүү сайжирна.
- Дансны дугаар давхардах эрсдэл үүсэхгүй зэрэг давуу талтай юм.
MonPay bond
Мобифинанс ББСБ нь MonPay апп-аар дамжуулан хамгийн анхны цахим мөнгөөр арилжих боломжтой нээлттэй бондыг олон нийтэд санал болгосон. Бондын арилжааг анх удаа дижиталаар зохион байгуулсан нь олон хүнд хүрч, технологийн шийдлийг иргэдэд илүү ойртуулсан юм. Нийт 12 сарын хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 мянган ширхэг бондыг арилжаалж тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Хэрэглэгч үнэт цаасны данс нээлгэхээс эхлээд хугацааны эцэст өгөөж авах хүртэлх бүх шат дамжлага Monpay апп-аар хийгдсэн. Анхны арилжаанд 92 мянган хэрэглэгч системд хандаж 35 минутын дотор амжилттай дууссан байна.
Замын хураамж
Апп-д бүртгүүлээд авто зам ашигласны төлбөрөө автоматаар төлнө. Монгол Улсын замын нийт урт 15 мянган км, хураамж авах 35 цэг байдаг. Хотоос гарч ороход тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд бэлэн мөнгө хураалгах, карт уншуулж саатах асуудал бишгүй тохиодог. Харин MonPay апп-ийг ашигласнаар пост дээрх камер таны машины бүртгэлтэй улсын дугаарыг таних үед, цахим данснаас төлбөр автоматаар суутгагдана.
Зээлийн хөгжүүлэлт
MonPay зээлийн үйлчилгээгээ тасралтгүй хөгжүүлж хэрэглэгчдийн хүсэлтээр сая төгрөг хүртэлх зээлийг нэгээс хоёр сарын хугацаатайгаар сонгон авах боломжтой болсон. Хиймэл оюун ухаанд суурилсан зээлийн систем нь хэрэглэгчдийн хэрэглээнд үндэслэн зээл, хүүгийн хэмжээг тооцдог онцлогтой. Хүүг өдрөөр тооцох тул эрт төлөх тусам бага хүү төлнө. Жишээ нь та сая төгрөгийн зээл аваад, нэг өдрийн дараа эргүүлэн төлөхөд ердөө 624 төгрөг байх юм.
Мөн зээлийн эрхэндээ тохируулан хэдэн ч удаа зээлэх боломж нээгдсэн ба тун удахгүй хоёр жилийн ойгоо тохиолдуулан зээлийн боломжоо нэмж 1,5 сая хүртэлх хэмжээгээр олгох гэнэ.
Лого хөгжүүлэлт, шинэлэг UX UI дизайн
Апп-ийн шинэ дүр төрх нь хэрэглэгч бүрд хүртээмжтэй, ашиглахад хялбар, шинэлэг дизайнтай. Хэрэглэгч апп руу ормогц хэтэвчний үлдэгдэл, боломжит зээлийн хэмжээ тод харагдах бөгөөд гүйлгээ хийх, хэтэвчээ цэнэглэх үйлдлүүдийг илүү гарт ойр, хялбар байдлаар шийдсэн аж.
Light болон dark mode өнгөний сонголтоос хэрэглэгч өөрийн хэрэгцээ шаардлага, орчны гэрэл зэргээс хамааруулан тохируулан сонгож хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Мөн апп-ийн программчлалын хэл бүрэн өөрчлөгдсөн бөгөөд ингэснээр цэс хоорондын шилжилт хурдан, хялбар үйл ажиллагаатай болжээ.
Шинэчлэгдсэн MonPay App-аас онцлох зүйлс
Unread
Messenger
Monpay апп-д бүртгэлтэй бүх хэрэглэгчид мессенжерийн үйлчилгээнд нэвтрэн бүртгэл үүсгэснээр зурвас илгээх, шилжүүлэг хийх, нэхэмжлэх, тооцоо хуваах болон групп чат үүсгэн чатлах боломжтой. Мөн бизнес эрхлэгчдэдээ зориулан хүссэн үедээ онлайн дэлгүүр нээж 1.2 сая гаруй хэрэглэгчдэд өөрсдийн үйлчилгээгээ хялбар хүргэх, групп чатаар дамжуулах бүтээгдэхүүний тайлбар, үнэ, зургийг оруулан онлайнаар худалдаалах давуу талтай юм.
ХИЙМОРЬ-CHECK урамшуулал + Сайн үйлсийн аян
MonPay хоёр жилийн ойгоо тохиолдуулан хэрэглэгчдэдээ ээлжит нэгэн бэлэг бэлджээ.
Хэрэглэгч та апп-аараа урамшууллын QR код уншуулан “Хоёр төгрөг” төлж хийморио шалгаад iPad Pro, Airpod, Samsung, Huawei гар утас, ухаалаг чихэвч хожих боломжтойгоос гадна MonPay дансандаа мөнгө, купон зэргээс бэлгэнд авна. Харин таны төлсөн хоёр төгрөгийн нийт дүнг 22 дахин үржүүлж “Ид шидийн орон – Дундговь” төсөлд хандивлах юм. Урамшууллын хугацаа энэ сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх ба хэрэглэгч бүр нэг удаа оролцож хүн бүр бэлэг хожих боломжтой.
Мэдүүштэй нь: Хөнгөлөлтийн эрх авсан хэрэглэгчийн эрх MonPay app-н “Миний бэлэг” хэсэгт харагдана. Харин бодит бэлэг хожсон хэрэглэгчид мессеж болон апп-аар мэдэгдэл очно. Хөнгөлөлтийн эрхийг нэг удаагийн худалдан авалтдаа ашиглах ба мөнгөн дүнгийн үлдэгдэл болон үнийн дүнгийн зөрүү хадгалагдахгүй байна.
Д Дорж Төмөртогоо 2022.09.13 103.242.45.183
Танай хамт олонд маш их талархаж байгаагаа үгээр хэлэхийн аргагүй байдаг даа , Мөнгө хэрэгтэй үед тус дэм болдог шүү та нартаа ажлын амжилт хүсэн ёрөөе.
T Tsend ayush 2022.09.12 202.126.90.87
Tanai hamt olond ajilin amjilt hvsie hurdan shuurhai vilchilge vzvldegt hugatsaga urtasgawal zvger bna
U Urnaa 2022.09.08 202.126.88.115
Маш таатай байна.Баярлалаа .Үйлчилгээгээ улам сайн хүн хүрсэн хялбар болгосонд.Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.Зээл олголтоо нэмж хугацаагаа уртасгавал бүр сайн байна.Харилцанчддаа улам их урамшуулал зарлаарай.