Монголчууд эртнээс "Олны хүч оломгүй далай” хэмээх хэлц үгээр дамжуулан эв нэгдэл, хамтын хүчийг үнэлж, дээдлэн ирсэн ард түмэн. Тиймдээ ч уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд дэлхий нийтийн өмнө тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхийн тулд бид улс үндэстнээрээ хуваагдах бус нэгдэх, зөрчилдөх бус хэлэлцэх шаардлагатай юм.
Яг л энэ шалтгаанаас үүдэн жил бүрийн нэгдүгээр сард Швейцарын Давос хэмээх "даруухан" хотноо энэ дэлхийн хамгийн "хүчирхэг" хүмүүс цугларч, хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том асуудлуудыг хэрхэн хамтын оролцоотойгоор шийдвэрлэж болох талаар хэлэлцэн гарц гаргалгааг эрэлхийлдэг. Дэлхий нийтээрээ ирэх өдрүүдэд Давос руу анхаарлаа хандуулж буй энэ цагт манай редакц сонины шинэхэн дугаартаа Дэлхийн Эдийн Засгийн Форум (ДЭЗФ)-ыг онцолж байна.
ДЭЗФ-тай зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Капитолын ордонд зохиогдоход хэдхэн цаг үлдээд буй энэ үед ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Д.Трампын тухай онцлох 10 тоог А10 нүүрэндээ дэлгэрүүлэн бичлээ.
Үргэлжлүүлэн А10 нүүрээс 21 жилийн түүхт “Алтан сарнай 2024” наадмын ялагч болсон онцлох төслүүдийг алдаршуулав. Бид хамтын ажиллагаа, нэгэндээ итгэх итгэлцлээ нэмэгдүүлж чадваас нийгэмдээ ямар гайхалтай гэрлийг түгээж чадахыг баталсан эдгээр түүхүүд таны сэтгэлд оч бадраах нь лавтай.
Тэрчлэн өнгөрөгч долоо хоногт Засгийн газар, “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан билээ. Энэхүү түүхэн мөчтэй холбогдуулан бид энэ төрлийн хөрөнгө оруулалтыг тоо баримт, бодит жишээнд тулгуурлан тайлбарласныг А12 нүүрээс дэлгэрүүлэн унших боломжтой.
Шинэхэн дугаараа таалан уншаарай.
ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
7 хоногийн тойм: Ухралт + Халалт + Нэршил
Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуудыг тоймлов. Унших
Дэлхийн эдийн засгийн Олимпыг тайлбарлах нь
Швейцарын Давос хотноо өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 25-ныг хүртэл 55 дахь удаагийн Дэлхийн Эдийн Засгийн Форум (ДЭЗФ) зохиогдох болно. Энэ дэлхийн хамгийн "хүчирхэг" хүмүүс эдгээр өдрүүдэд нэгэн дээвэр дор цугларч, хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том асуудлуудыг хэрхэн хамтын оролцоотойгоор шийдвэрлэж болох талаар хэлэлцэх учиртай. Дэлхий нийтээрээ ирэх өдрүүдэд Давос руу анхаарлаа хандуулж буй энэ үед бид голын нүүрэндээ ДЭЗФ-ыг онцлов.
Доналд Трампыг 10 тоонд
Бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж эхэлсэн даруйд АНУ дахь TikTok-ийн үйл ажиллагааг эргэн сэргээж, дуулиан дэгдээж буй АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Д.Трампын үйл хэрэг, түүний карьер, хувийн амьдралыг нь тойрсон сонирхолтой баримтуудыг 10 тоонд багтаав.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай
Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар, “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан билээ. Энэхүү түүхэн мөчтэй холбогдуулан бид энэ төрлийн хөрөнгө оруулалтыг тоо баримт, бодит жишээнд тулгуурлан тайлбарлав. Унших
Норовирус
Ковидийн халдварыг арай хийн мартаж байтал өнгөрөгч 12-р сард нэгэн шинэ вирусийн дэгдэлт гарсан гэх мэдээ биднийг түгшээгээд амжлаа. Тэгвэл үнэхээр энэ шинэ вирус дараагийн цар тахалыг үүсгэж дахиад л бид хөл хорионд орох уу? зэрэг эргэлзээтэй асуултуудад хариулав. Унших
түгээлтийн цэгүүд
- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС
-Үндэсний номын сан
Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.