НҮБ-ын “World Investment Report” 2024 тайланд дурдсанаар, өнгөрсөн жил дэлхийн улс орнууд нийт 1.3 их наяд долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийжээ. Харин Монгол Улсын хувьд 2023 оны байдлаар 3.5 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан байна. Энэ хэмжээ хангалттай юу гэвэл, мэдээж үгүй.
Хэрэв бид эдийн засгаа тэлж, олон улсын туршлагаас суралцан, салбаруудыг төрөлжүүлэхийг хүсвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр татахаас өөр аргагүй. Харин гол асуудал нь хэрхэн зөв, зохистойгоор хүлээн авах вэ гэдэгт оршино. Үүний зэрэгцээ эдийн засгийн үндсэн хөдөлгөгч хүч, ачааны хүндийг үүрч яваа бизнес эрхлэгчдийн ажиллах таатай орчныг бүрдүүлэх ч мөн чухал. Иймээс бид энэхүү шинэ дугаараа “Бизнест ээлтэй Монгол” сэдвийн хүрээнд бүтээв.
А7 нүүрээс та дэлхий даяар 30 гаруй мянган ажилтантай Arcadis компанийн АНУ-ын Нью-Йорк хот дахь төв салбарт ажиллаж буй тогтвортой хөгжлийн зөвлөх Х.Булгантамиртай танилцах боломжтой. А8-9 нүүртээ бид “Монголд бизнес эрхлэхэд таатай орчин бүрдсэн үү?” гэсэн асуултад бодитой хариулт өгөхийг хичээлээ. Үнэн үг гашуун ч явдалд тустай гэдэг шүү дээ.
Үргэлжлүүлэн А10 нүүрт гадаадын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг 10 тоогоор тодорхойлсон бол "Яагаад гадаадын хөрөнгө оруулалт гэж?" хэмээх асуултад дотоодын санхүү, хөрөнгө оруулалтын салбарын 10 төлөөлөгч ямар хариулт өгснийг А11 нүүрээс уншаарай.
Харин А12 нүүрт Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “хайрын даавар” хэмээн нэрлэгддэг окситоцин дааврын шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлав. Цайны цаг булангаас манай үнэнч уншигчийн хайртдаа зориулсан сэтгэл хөдөлгөм мэндчилгээтэй танилцаарай. Эцэст нь, гэгээн хайрын өдрөө хаана, хэрхэн өнгөрүүлэхээ сонгож чадаагүй байгаа уншигчдадаа зориулж, Everything Guide буландаа олон сонирхолтой арга хэмжээг багтаалаа.
онцлох нийтлэлүүд
Монголд бизнес эрхлэх таатай юу?: Нийгмийн үл үзэгдэх хөдөлгүүр, хөшүүрэг болж буй дотоодын бизнес эрхлэгчдээс дээрх асуултыг асуувал тийм ч эерэг хариулт хэлэхгүй болов уу. Тэгвэл энэхүү таагүй нөхцөлийн үндэс болсон асуудлууд юу вэ? Эдгээрийг хэрхэн засаж, сайжруулж болох вэ? гэдэг дээр бид хариулт олохоор хичээсэн юм.
Яагаад гадаадын хөрөнгө оруулалт чухал гэж? 10 ертөнц, 10 өнцөг буландаа бид санхүү, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөгчдийг урьж, "Яагаад гадаадын хөрөнгө оруулалт гэж?" гэсэн нэг асуултыг асууж, хариултыг нь сонслоо.
Гадаадын хөрөнгө оруулалтын өгөөжийг 10 тоонд: Монгол банкны мэдээлснээр өнгөрсөн оны байдлаар манай улс 3.5 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татжээ. Харин дэлхий дахинд энэ тоо хэр өндөр дүнтэй байсан бол? Дэлхийн улсууд ГШХО-ыг ашиглан хэрхэн хурдацтайгаар эдийн засгаа тэлж байна вэ? зэрэг олон сонирхолтой баримтууд бид 10 тоонд тоймлолоо.
Хайрын даавар "Окситоцин": Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан бидний хэлж заншсанаар “хайрын бодис” хэмээн нэрлэдэг окситоцин дааврыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлав.
түгээлтийн цэгүүд
- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС
Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.