Энэ жил манай редакц 10 нас хүрч байна. Юун түрүүнд, өнгөрөгч арван жилд биднийг дэмжиж, уншиж, хамтдаа өсөж хөгжсөн уншигч танд баярлалаа. Ойн баяраа тохиолдуулан бид онцгой нэгэн цувралыг зарлаж байна. Энэ бол “Хамгийн нөлөө бүхий 21”. Өнөөгийн нийгэмд өөрчлөлт авчирч, хандлагыг тодорхойлж, ирээдүйг бүтээж буй хүмүүсийн тухай цуврал. Хэн нөлөөлж байна? Хэн өөрчлөлтийг авчирч байна? Хэн маргаашийг бүтээж байна? Хариултыг бид тун удахгүй хүргэх болно.

Энэ удаагийн ярилцлагын буланд нэгэн онцгой зочин орсон нь Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга. Тэрбээр манай буланд хоёр дахь удаагаа оролцож буй анхны зочин гэдгээрээ онцлог бөгөөд түүний карьерын өөрчлөлтөөс авсан сургамж, эргэцүүллийг А7 нүүрнээс унших боломжтой. Үргэлжлүүлэн A8-A9 нүүрт өнгөрөгч долоо хоногт зохиогдсон “Data + AI Conference” чуулганы үеэр танилцуулсан Монгол Улсын их өгөгдөл, хиймэл оюуны стратегийн анхны хувилбараас онцлох мэдээг  тоймлолоо. 

Цаашлаад АНУ, Хятадын худалдааны дайн Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаарх мэргэжилтнүүдийн байр суурийг А12 нүүрэнд тусгалаа. Үргэлжлүүлэн бизнесүүд хэрхэн тогтвортой хөгжлийн зорилтуудыг өөрсдийн давуу талаа болгох вэ? хэмээх сонирхолтой агуулгыг А13 нүүрнээс уншаарай. 

Хамгийн сүүлийн нүүрэнд бүтээлч санаа гаргаж, салбараа доргиож буй хамгийн нөлөө бүхий 21 CMO нарыг хайх эрлээ албан ёсоор эхлүүлж буйгаа бид зарлалаа. 

Ингээд төрөл бүрийн агуулгаар төрөлжүүлж бэлдсэн 25 дахь дугаарыг маань хүлээн авна уу.
 


онцлох нийтлэлүүд 

Би хэрхэн ажилладаг вэ? - "Сүү" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга манай редакцын ярилцлагын буланд хоёр дахь удаагаа оролцож буй, энэ удаа бид түүний карьерийн өөрчлөлтийн талаар ийнхүү ярилцав. Унших

Монгол Улсын хиймэл оюуны стратеги - A8-A9 нүүрт өнгөрөгч долоо хоногт зохиогдсон “Data + AI Conference” чуулганы үеэр танилцуулсан Монгол Улсын хиймэл оюуны стратегийг тоймлов.

Мэдүүштэй - АНУ, Хятадын худалдааны дайн Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаарх мэргэжилтнүүдийн байр суурийг буулгав.

Тогтвортой хөгжил - Ногоон бизнесийн хэрэгжилт Монгол улс болон олон улсад ямар түвшинд буйг энэхүү нийтлэлдээ тусгав. Унших


түгээлтийн цэгүүд

- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС


Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.