Юун түрүүнд уншигч та бүхэнд XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилээ угтан золгож буй сар шинийн мэнд дэвшүүлье. 

Бид Монгол төрт ёсны хамгийн том баяр болох сар шинийн баярт зориулан энэ удаагийн дугаараа бэлтгэлээ. Их Монгол Улсын байлдан дагуулалтын үед Чингис хаан цагаан сарыг мал төллөж, өвс ногоо дэлгэрэх үеэр тэмдэглэх зарлиг буулгахаас өмнө намрын налгар цагт “Цагаан идээний баяр” тэмдэглэдэг байсныг та мэдэх үү? Энэ мэт цагаан сартай холбоотой онцлох 10 тоог А10 нүүрээс уншаарай. А7 нүүрт байрлах “Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн зочноор МУ-ын Ардын багш, СГЗ Л.Дашнямын ярилцлагыг онцоллоо. Тэрээр бараг нэг жарны турш Монгол судлалын салбарт ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа төр нийгмийн зүтгэлтэн, эрдэм шинжилгээний ажилтан, зохиолч, орчуулагч, судлаач, багш, захирал зэрэг цөөнгүй албанд хүчин зүтгэж буй билээ. 

Манай редакц жил бүр уламжлал болгон гаргадаг сар шинийн бэлгийн хөтчийг А8,9-р нүүрээс сонирхох боломжтой. Энд онцлох бэлгүүдийг тайлбар, үнийн мэдээллийн хамт багтаасан тул бэлэг сонгох ажлыг тань хөнгөвчлөнө гэдэгт найдаж байна. Үргэлжлүүлэн А11 нүүрт “Залуу мэргэжилтнүүдэд зориулсан цагаан сараар “цомхон” ёслох гарын авлага”-ыг хуваалцлаа. Алив юуг ч бололцооноос давуулан гүйцэтгэх гэж хүндрүүлэх хэрэггүй. Гол философио ойлгоод, бэлгэдлээ дагахад л болох юм шүү.

Биднийг цагаан сарын бэлтгэл ажлаа базааж байх хооронд Apple iPhone SE цувралын дөрөвдүгээр үе болох iPhone 16e гар утсаа танилцууллаа. А13 нүүрээс дэлгэрэнгүй нийтлэлтэй танилцаарай.    

Билгийн тооллын луу жилийн хамгийн сүүлийн дугаараа таалан болгооно уу.


онцлох нийтлэлүүд

Би хэрхэн ажилладаг вэ? - Амьдралынхаа багагүй хугацааг Монгол судлалын салбарт зориулж яваа Монгол Улсын Ардын багш, СГЗ Л.Дашням энэ удаагийн ярилцлагын буланд оролцлоо. Унших

Бэлгийн хөтөч - Бууз, баншаа базаах, дээл хувцсаа бэлдэх, гэр орноо цэмцийлгэх гээд төрөл бүрийн ажил ундардаг эл баярыг "бэлэг ажиллагаа"-гүйгээр төсөөлөхийн аргагүй биз ээ. Иймд манай редакц уламжлал ёсоор сар шинийн баярт зориулсан бэлгийн хөтчөө уншигч та бүхэнд өргөн барьж байна. Унших

Мэдүүштэй - Манай редакцын зорилтот уншигчид болох залуу мэргэжилтнүүд өдөр тутмын амьдралын хэв маяг, ахуйгаас шалтгаалан цагаан сараа өнөөг хүртэл сургаж ирсэн ёс уламжлалын дагуу тэмдэглэхэд ярвигтай байж мэднэ. Иймд бид сар шинийн баярыг байгаа газартаа "цомхон" тэмдэглэх зөвлөгөөг эмхэтгэн хүргэж байна. Унших

Номын тухай - Энэ цаг үед монгол үндэстний хуваагдал, үндэстний онцлог, сэтгэхүйн ялгарлын талаарх сэдвийг хүчтэй хөндөж буй зохиолчдын нэг бол Г.Аюурзана. Түүний хамгийн сүүлд уншигчдын хүртээл болгосон "Монгол хүн” хэмээх гурвалсан бүтээлийн тухай бид шинэхэн нийтлэлдээ онцоллоо. Унших


түгээлтийн цэгүүд

- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС

Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.