Баярын урт амралт дууслаа. Зуны амралтаас өмнө бодсон санаснаа гүйцээх өдрүүд эхэлж байна. Энэ цаг үед бид сонины дугаараараа нийгмийн асуудлыг хөндөхийг зорьсон юм. 

Удаан ярилцсаны эцэст бидний сонгосон нийгмийн асуудал бол цахим залилан. Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд бүртгэгдсэн цахим залилангийн тоо даруй 15 дахин өсжээ. Ийм өндөр өсөлттэй салбар тийм ч олон байхгүй л болов уу. Хамгийн аюултай нь залуус ч гэсэн цахим залилангийн хохирогч болж байна. Ёстой л нас, хүйс ялгахгүй цахим орчимд аж төрж байгаа хүнд бүрд халдах боломжтой тахал аж.

Үүнийг бид энэ удаагийн гол нийтлэл болох A8-A9-р нүүрийн “10 ертөнц, 10 өнцөг: Шинэ цагийн тахалд өртөгсөд” нийтлэлээрээ хөндлөө. Цахим залилангийн хохирогч болсон залуу хүмүүсийн түүх уншигч танд ч гэсэн нэгийг бодуулж, сэтгэл санаа, хөрөнгө мөнгөөрөө хохирохоос сэргийлж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Харин А10-р нүүрийн 10 тоо булангаас Монгол Улсын цахим залилантай холбоотой хамгийн сүүлийн үеийн тоо баримтуудыг олж мэдээрэй. 

Үргэлжлүүлэн өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг татсан мөрийтэй тоглоомыг хориглох тухай хуультай холбогдуулан бооцоот таавар болон бооцоот тоглоомын ялгааг тайлбарлав. A11 нүүрийн уг нийтлэл уншигч танд ирээдүйг тодорхойлж буй цахим спортын салбарын амин чухал хэсэг болох бооцоот тааврын тухай өөр нэгэн өнцгийг харуулах болно. 

Технологиор дагнасан энэ дугаарт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн Mobile World Congress 2025 арга хэмжээнээс онцлох 8 төхөөрөмжийг багтаахаа ч мартсангүй. Дэлхийн гар утасны салбар хаашаа чиглэж буйг A12 нүүрээс уншаарай. 

Эцэст нь уншигч таныг цахим орчинд хянуур байж, санхүүгийн шийдвэрүүддээ няхуур хандахыг зөвлөе.


онцлох нийтлэлүүд

Долоо хоногийн тойм - Энэ долоо хоногт дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудыг багцлав. Унших

Би хэрхэн ажилладаг вэ? - "Найрагчийн мөрөөр" медиа төслийг санаачлан хэрэгжүүлж, энэхүү төслийнхөө хүрээнд “Дурсамжийн газрын зураг” хэмээх цоо шинэхэн зохиолоо хэдхэн хоногийн өмнө өлгийдөн аваад буй зохиолч У.Бямбанямтай ярилцав. Унших

10 ертөнц, 10 өнцөг - Төрөл бүрийн цахим залиланд хохирсон залуусын бодит түүхийг хуваалцав. Унших

Techworm: Технологийн салбарын хамгийн том цугларалтуудын нэг болох Mobile World Congress-оос 8 төхөөрөмжийг онцлов. Унших

Techworm: Цахим спортоо аврах нь: Таавар ба тоглоомын ялгааг тайлбарлав. Унших


ТҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД

- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС