Эрчүүд хэзээ ч том болдоггүй гэдэгтэй та санал нийлэх үү?

Хэрэв эрчүүд үнэхээр том болдог байсан бол дэлхий дээр техник технологитой холбоотой хобби, спорт ингэтлээ хөгжихгүй байх байлаа. Хүүхэд насныхаа гэнэн мөрөөдлийг сэтгэлдээ тээн, сониуч зангаа гээлгүй, үргэлж шинийг эрэлхийлдэг болохоор л эрчүүд үргэлж өөрийгөө сорьж, амьдралдаа адал явдал нэмдэг биз ээ.

Маргааш буюу гуравдугаар сарын 18-ны өдөр “Монгол цэргийн өдөр” хэмээх албан ёсны нэршилтэй ч манай улсад энэ өдөр аав, ах, дүү, нөхөр, хайртай хүмүүсээ баярлуулдаг сонирхолтой ёс бий.

Тиймээс хэзээ ч хүүхэд зангаа гээгээгүй эрчүүддээ зориулан бид технологийн бэлгүүдээр ээлжит хөтчөө бэлдлээ. Технологийн бүтээгдэхүүнд дургүй эр хүн гэж бараг л үгүй тул энэ хөтчийн сонголтууд таны хайртай нэгэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн энэ өдрийг тохиолдуулан монгол эрчүүдийн өмнө тулгарч буй асуудлуудыг ч хөндөх учиртай. Жишээ нь, 2024 оны байдлаар монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.8, харин эрчүүдийнх 67.6 жил байна. Энэ мэтчилэн "хээгүй, гүндүүгүй" гэж тодорхойлогддог монгол эр хүний ард ямар асуудлууд нуугдаж буйг бид 10 тоо буландаа тоймлов.

Үргэлжлүүлэн, А7 нүүрээс Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад НҮБ-ын MINUSCA Энхийг сахиулах ажиллагаанд тагнуулын офицерын үүрэг гүйцэтгэж буй Д.Эрдэнэбилэгийн ярилцлагыг унших боломжтой. Сонирхуулахад, өдгөө Монгол Улс дэлхийн 191 орноос НҮБ-д цэрэг хандивлагч орны жагсаалтад 18-т бичигдэж байгаа аж. Харин А11 нүүрээс орчин цагийн хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт, эрчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал, тэдэнд тулгарч буй сорилтуудын тухай сонирхолтой нийтлэлийг уншаарай.

Төгсгөлд нь, А12 нүүрэнд эрчүүддээ зориулан бэлэг хайж буй бүсгүйчүүдэд маань хэрэг болох бяцхан урамшуулал буйг дуулгая.


ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

Би хэрхэн ажилладаг вэ?- Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад НҮБ-ын MINUSCA Энхийг сахиулах ажиллагаанд тагнуулын офицерын үүрэг гүйцэтгэж буй ахмад Д.Эрдэнэбилэгтэй энхийг сахиулах ажиллагааны талаар ярилцлаа.

10 тоо- Монгол эр хүний ард ямар асуудлууд нуугдаж буйг илтгэх 10 тоог энэхүү буландаа багтаав.

Бэлгийн хөтөч-Монгол цэргийн өдөртэй холбогдуулан уншигч та ойр дотнын эрэгтэй хүндээ өгөх бэлэг хайж буй бол бидний зүгээс эрчүүдэд өгч болох 8 бэлгийг онцоллоо.

Монгол цэргийн өдөр: Бүх эрчүүдийн баяр мөн үү? - Цэргийн алба хаагаагүй хүн Цэргийн баяр тэмдэглэж болох уу? хэмээх жил бүр эрчүүдийн хамгийн их “санаа чилээдэг” асуултад хариулт өгөв.

түгээлтийн цэгүүд 

- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС