Их хотын гудамжинд өнгө нэмэн алаглах GS25 сүлжээ дэлгүүр бол энэхүү дугаарын гол дүр. Учир юу вэ гэвэл тэд анхны салбараа нээснээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Ийнхүү тэд 5-р сарын 18-нд 4 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Зав чөлөөгүй, завсар зайгүй амьдралын хэмнэлтэй бидэнд тухтай орчин, найрсаг үйлчилгээ, шинэхэн бүтээгдэхүүнээр үйлчилдэг тэд төрсөн өдрөөрөө өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн талаараа болон цаашид юу хийх тухайгаа сониноор дамжуулан уншигч та бүхэнтэй хуваалцаж буйг хүлээн авна уу.

Харин “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын буландаа саяхан YouTube суваг нь 1,000,000 захиалагчтай болсон Mesmerism-ийн хамтран үүсгэн байгуулагч Д.Ганцогттой ярилцав. Ес дэх жилдээ контентын салбарт ажиллаж яваа түүний яриа контент бүтээгч болох хүсэлтэй хэн бүхэнд урам зориг өгөх биз ээ. Вебээс бүрэн эхээр нь уншаарай.

Голын нүүрүүдэд Европын Холбооноос бусад орнуудад үзүүлдэг эдийн засгийн дэмжлэг буюу “Budget Support”-ийн талаар сонирхолтой агуулгыг багтаав. Энэхүү дэмжлэг нь Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд олгогддог буцалтгүй тусламж бөгөөд өдгөө дэлхийн 90 орчим оронд олгоод буй. Мэдээж тэдгээрийн нэг нь манай улс. Тэдний энэ дэмжлэгийн талаар дэлгэрэнгүйн болон бодит байдал дээр хэрхэн ач тусаа өгч байгааг батлах нэгэн сонирхолтой түүхийг хуваалцав. Мөн Европын Холбооны дэмжлэгийн талаарх чухал тоонуудыг арван тоо булангаас үзэж сонирхохоо мартуузай.

Үргэлжлүүлэн 37 дахь удаагийн Номын баярт зориулан бэлтгэсэн залуу зохиолчдын 10 ертөнц, 10 өнцөг нийтлэлтэй танилцах боломжтой. Хэвлэмэл бүтээлийн салбарт шинэ салхи тогтмол сэнгэнэсээр байх нь чухал ч Монголд бүтээл туурвина, хэвлүүлнэ, түгээнэ гэдэг олон суурь шалтгаануудын улмаас хүнд даваа тул залуу зохиолчдын зоригийг мохоодог нь нууц биш. Ийм ч учраас бид тэдний дуу хоолой, өнгө төрхийг уншигч та бүхэнтэй холбохыг эрмэлзсэн юм.


Онцлох нийтлэлүүд

7 хоногийн тойм - Огцрох амархан + Цуутай айлчлал + Хориотой спорт: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуудыг тоймлов. Унших

Би хэрхэн ажилладаг вэ? - Mesmerism сувгийн хамтран үүсгэн байгуулагч Д.Ганцогт: YouTube хуудаснаа 1 сая захиалагчтай болсон, монгол хэл дээр контент бүтээдэг 3 дахь контент бүтээгчтэй ярилцав. Унших

10 ертөнц, 10 өнцөг - Залуу зохиолчид: 37 дахь удаагийн Үндэсний номыг баяртай холбогдуулан анхны бүтээлээ өлгийдөн авсан залуу зохиолчдын түүхийг хуваалцав. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

түгээлтийн цэгүүд

- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд