Өнгөрсөн 20 гаруй хоногийн турш манай нийгэм улс төрөөр амьсгаллаа. Бараг сонгуулийн үеэр ч ингээгүй санагдана. Зарим нь ч сүүлдээ залхах хэмжээнд хүртлээ л талцаж, мэтгэлцэж байна.
“Огцрох амархан” жагсаалаас үүдэлтэй энэхүү тодорхойгүй байдал ямартай ч энэ долоо хоногт нэг талдаа гарах болов уу. Учир нь жагсаалын гол дүр болох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт өөрт нь Үндсэн хуулиар олгогдсон хөзөр болох “Итгэл хүлээлгэх санал хураалт”-аа ашиглаж, УИХ-д албан ёсоор хүсэлтээ өгсөн юм.
Хуулийн дагуу түүний энэ хүсэлтийг “Гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэх” учиртай. Ийнхүү УИХ өнөөдөр буюу 2025 оны 6-р сарын 2-ны өдөр 14:00 цагаас хуралдаж эл асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.
Энгийнээр тайлбарлавал, та бидний өнгөрсөн зун сонгосон УИХ-ын 126 гишүүн өөрсдийн баталсан хууль дүрмийг нь хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид албаа амжилттай хашна гэдэгт итгэж байгаа эсэх дээр санал хураах юм.
Олонх буюу 63+1 гишүүний саналаар уг санал хураалтын дүн гарах бөгөөд итгэж байгаа тохиолдолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албаа үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ. Гэсэн ч нөгөө талд жагсагчдын шаардлагын нэгт түүнийг огцруулах шаардлага бичигдэж буйг мартаж болохгүй. Харин гишүүдийн олонх нь үл итгэсэн тохиолдолд түүнийг огцорсонд тооцож, 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох хуулийн заалттай. Сонирхуулахад, энэхүү зүйл заалтыг Үндсэн хуульд 2019 онд нэмж байсан билээ.
Тэгэхээр УИХ-ын гишүүдийн сонголт нэг талд тайван жагсаал өрнүүлсэн залуусын олон хоногийн хүч хөдөлмөрийн үр дүнг үзүүлэх бол нөгөө талд магад энэ цаг үеийн улс төр, нийгмийн хамгийн чухал шийдвэр болох юм. Аль ч тохиолдолд ард түмний төлөөллийн сонголт нь мэргэн байг!
онцлох нийтлэлүүд
7 хоногийн тойм - Засагладын хямрал + Австрийн айлчлал + Хүлэгүүдийн амжилт: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуудыг тоймлов. Унших
Би хэрхэн ажилладаг вэ? - Чингис хаан Үндэсний музейн ахлах тайлбарлагч О.Энхцолмон: Дэлхийн музейн өдрийг тохиолдуулан салбарын мэргэжилтнийг урьж ярилцав. Унших
Duolingo яагаад цагийн гарз вэ? - Шинээр гадаад хэл сурах гэж байгаа бол шууд Duolingo татахаасаа өмнө уг нийтлэлийг уншаарай. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд