Зуны дэлгэр цаг айлчлан ирж буй эдгээр өдрүүдэд хүн бүрийн сэтгэл санаа сэргэг бөгөөд соргог байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Чухамхүү жилийн энэ үе бол өөрийгөө илэрхийлэх, хэв маягаа шинэчлэх, өнгөө олох хамгийн тохиромжтой үе билээ.
Тиймдээ ч бид энэ удаагийн дугаараа shoppy.mn-тэй хамтран хүргэж байгаа ба “Life Style Innovator” хэмээх философитой, БНСУ-ын алдарт The KOLON брэндтэй хийж буй хамтралыг нь онцолж байна.
Тэдний хувьд бид бүгдийн хүсэн хүлээдэг Playtime хөгжмийн наадмаар поп-ап дэлгүүрээ нээж байгаа төдийгүй уншигч та энэ зуны өнгө төрхөө тэндээс бүрдүүлэх боломжтой. Мэдээж хамтран ажиллаж буй арван брэндийнх нь тухай илүү дэлгэрэнгүйг голын нүүрүүддээ багтаасны сацуу хамгийн сүүлийн нүүрт 10 хувийн хямдралын купон бэлдлээ. Хайчилж аваад Playtime дээр ашиглахаа мартуузай.
Мөн энэ сарын 11-ний өдөр Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож буйтай холбогдуулан 2016 онд хийж асан Гавж Д.Нямсамбуу гуайн “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагыг эх хувилбараар нь сийрүүлснийг онцлууштай. Тэрээр Өмнөд Энэтхэгт 10 гаруй жил суралцсан ба 2024 оноос Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар ажиллаж байгаа билээ.
Үргэлжлүүлэн цахим худалдааны зах зээлийн тухай онцлох баримтуудыг 10 тоо булангаас уншиж, удаах нүүрээс сүүлийн үед эрэлт нь ихэд нэмэгдээд байгаа “Ойн инженер” мэргэжлийн талаар мэдэж аваарай. Онцлон дуулгахад Оюу толгой компани эл мэргэжлээр суралцахыг хүссэн оюутнуудад тэтгэлэгт хамрагдах боломжийг олгож байгаа гэнэ.
Мэдээж шинжлэх ухааны салбарт өрнөж байгаа шинэ мэдээ, мэдээллийг бид орхигдуулсангүй. Ховор төрлийн удамшлын эмгэгтэй нярайд зориулан зөвхөн түүний ДНХ-д нийцүүлэн бүтээсэн эмчилгээг амжилттай хэрэгжүүлсэн судалгааг онцлов. Хүн төрөлхтний хөгжлийн түлхүүр болсон шинжлэх ухааны мэдээллээс бүү хоцроорой.
онцлох нийтлэлүүд
7 хоногийн тойм - Ерөнхий сайд огцров + Сошиалыг доргитол муудалцав + Робот арми байгуулав: Өнгөрсөн 7 хоногт болсон дотоод, гадаадын онцлох үйл явдлуудын мэдээг тоймлон бэлтгэв. Унших
Би хэрхэн ажилладаг вэ? - Ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалаа хуваалцдаг тус булангийн энэ удаагийн дугаарт Тэргүүн их хамба ламын Ажлын албаны дарга Д.Нямсамбуу оролцлоо. Унших
Оюу толгой: "Од" болоод буй ойн инженер мэргэжлээр тэтгэлэгтэй суралцах боломж - Оюу толгой компани "100 сая мод өвлүүлэн үлдээе" хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Унших
Тавдугаар сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд - Үндэсний номын баяр тохиосон өнгөрөгч сард олон олон шинэ бүтээл хэвлэгдсэн бөгөөд манай редакцын зүгээс 37 дахь удаагийн “Номын баяр”-аас онцлох 37 бүтээлийг нэрлэсэн билээ. Иймд тус нийтлэлд дурдаагүй цоо шинэ арван бүтээлийг энэ удаагийн дугаараар танилцуулж байна. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд