Эрхэм уншигч танд шинэ долоо хоногийн мэнд дэвшүүлье!

Баяр наадам сайхан болж байна уу? Амралт, аяллаар дүүрэн долоодугаар сарын ээлжит дугаараа бид долоо хоногийн өмнө урьдчилан бэлтгэж уншигч танд илгээлээ. Хэдий урьдчилан бэлтгэсэн ч агуулгын хувьд огт хуучрахгүй гэдгийг баттай хэлэх байна.

Манай  долоо хоног тутмын сонины 46 дахь дугаарын хамтрагчаар 29 дэх жилдээ Монгол Улсын үүрэн холбооны салбарын түүхийг бичилцэж яваа Мобиком групп ажиллалаа.

Тэд 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа уншигч та бүхэнтэй хуваалцаж, чанартай боловсролыг дэмжих, инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах зорилгын хүрээнд хийсэн бүтээснээ хуваалцаж буй. Хэддүгээр нүүрээс дэлгэрүүлэн харахаа уншигч та хэдийн мэдэж буй биз ээ. 

Баяр наадамтай холбогдуулан бид монгол ахуйг сэргээн сануулах ХХ зууны арван романыг санал болгосныг A13 нүүрээс танилцаарай. Мөн “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын буланд “Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” номын зохиолч Мари Фавэругийн ажлын арга барил, амьдралын зарчмыг сийрүүлэв. Тэрээр Парисын Нантерийн Их сургуулийн багш, дэд профессор, түүх судлаачаар ажилладаг бөгөөд бидний үүх түүхийн тухай хүүрнэн бичих явцдаа ямар аргаар, хэрхэн ажилласан бэ гэдгийг ярилцлагадаа хуваалцсан билээ. 

Үргэлжлүүлэн шинэ хэлд шамдан суралцахаар зэхэж буй хэн бүхэнд зориулж, хэл сурах явц бидний тархинд хэрхэн нөлөөлдөг талаар шинжлэх ухаанч нийтлэл бэлдсэнийг бас алгасалгүй уншаарай.

Уншигч та сайхан наадаарай. Наадмын дараа шинэ дугаараар эргэн уулзацгаая. 

Даваа гарагт дандаа гарчигла.


онцлох нийтлэлүүд

Би хэрхэн ажилладаг вэ? - "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" номын зохиолч, Парисын Нантерийн Их сургуулийн багш, дэд профессор, түүх судлаач, зохиолч Мари Фавэру: Тэрээр “Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” номын зохиолч агаад Парисын Нантерийн Их сургуулийн багш, дэд профессор, түүх судлаачаар ажилладаг билээ. Унших

Мэдүүштэй - Хос хэлтэй байх нь таны тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?: Бидний дунд төрөл бүрийн хэл сурах хэрэгцээ, сонирхол нэмэгдсээр буй. Тэгвэл нэг хэлээс нөгөө хэлийн хооронд шилжих, насанд хүрсэн хойноо шинээр хэл сурах нь бидний тархинд хэрхэн нөлөөлдөг бол? Энэ талаар сонирхолтой нийтлэлийг хуваалцаж байна. Унших

Мэдүүштэй - Алслагдсан бүсээс дэлхийн боловсролд: “Smart Education” төсөл: Мобиком группээс дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй “Smart Education” төслөөс онцлох үр дүнгүүдийг хуваалцаж байна.

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

түгээлтийн цэгүүд

- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд