Бидний эх орон зуны улиралд өнгөө засан, хэзээ хэзээнээс илүү үзэсгэлэн төгөлдрийг цогцлоож, аянчин олны цуваа үл тасрах нь эгэл дасал болжээ. Энэ удаа бид хүний амьдралд өнгө нэмдэг цөөн хэдэн адал явдлын нэг болох аялал гэх сэдвийг сониныхоо гол дүрээр сонголоо.
“Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын энэ удаагийн дугаарт Breitling компанийн Гүйцэтгэх захирал Жорж Керн оролцлоо. Тун саяхан Breitling брэндийн албан ёсны дэлгүүр Монгол Улсад нээлтээ хийсэн билээ. Тэрээр 2017 оноос Breitling компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй бөгөөд түүний удирдлагын эхний таван жилд л Breitling-ийн орлого хоёр дахин өсөж, дэлхийн топ 10 тансаг бугуйн цагны брэндийн нэг болжээ.
Монгол хүн бүрийн дотор хэзээ нэгэн цагт эх орноороо хөндлөн гулд аялна даа гэх хүсэл буцалж байдаг нь лавтай. Тэгвэл голын нүүрэнд багтаасан “Unread-ийн зүгээс санал болгож буй аялахад таатай 10 газар”-ыг хадгалж аваад хүслийн жагсаалт болгон ашиглаарай. Дотоодын аялал жуулчлал хөгжихийн хэрээр хариуцлагатай аялал жуулчлал гэх сэдэв ч багагүй хөндөгдөх болсон. Иймд уншигч та бүхэн аялал зугаалгын эдгээр саруудад эх орондоо ээлтэй хандаж, цэвэр тунгалаг, ариун дагшин байдалд нь үл халдахыг уриалж байна.
Улсын их баяр наадмын үеэр монголчууд болон япончуудын хамгийн их анхаарсан үйл явдал бол Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал байлаа. Уг айлчлалыг Олон улсын эдийн засгийн дээд сургуулийн зочин профессор Икэда Норихико шашин шүтлэгийн талаас хэрхэн тайлбарласныг А11 нүүрээс уншаарай.
Мөн А12 нүүрт сар бүр гардаг тогтвортой хөгжлийн товхимлын шинэ дугаарыг онцоллоо. Байгаль орчныг сүйтгэгч жинхэнэ хэргийн эздийг олж мэдье.
Ирэх даваа гарагт шинэ сэдэв, сэргэг мэдрэмжтэйгээр эргэн уулзацгаая.
Даваа гарагт дандаа гарчигла.

онцлох нийтлэлүүд
Би хэрхэн ажилладаг вэ? - Би Франц-Герман гаралтай хүн. Францад улс төр судлал, Швейцарт бизнесийн удирдлага чиглэлээр суралцаж төгсөөд улмаар ажлын гараагаа өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний зах зээлээс эхэлж, Kraft Foods группт брэнд менежерээр ажиллаж байлаа ...
Мэдүүштэй - "Бурхад дайтах цагаар: Японы Эзэн Хааны айлчлалын эргэн тойронд" Унших
Тогтвортой хөгжил - Үнэндээ жилдээ нэг удаа төлөвлөн байж явдаг аяллаа байгальд ээлтэй эсэхийг бодох утгагүй санагдаж магадгүй. Эгэл бидний аяллаас илүү хувийн онгоцоор жилд хэдэн зуун удаа нисэх “баячууд”, томоохон компаниудад л хариуцлага тооцохдоо анхаарах нь зүйтэй байж болох юм ... Унших
Мэдүүштэй - Энэ намар дэлхий дахинд нээлтээ хийх бүтээлүүдээс кино сонирхогчдын дунд хамгийн их хүлээлт үүсгээд буй 10 киног энэ удаагийн нийтлэлээрээ танилцуулж байна. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд

Сэтгэгдэл бичих

