Өнгөрсөн долоо хоногт олон улсын анхаарлыг татсан нэгэн чухал үйл явдал тохиосон нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад худалдааны шинэчилсэн бодлого, тэр дундаа тарифын хэмжээ байв.
Тэрээр АНУ-тай худалдаа хийдэг бүх улсын бүх төрлийн бараанд 10 хувийн суурь тариф нийтээр ногдуулж, мөн 60 гаруй улсад нэмэлтээр 50 хүртэл хувийн өндөр тариф тогтоох шийдвэр гаргасан юм.
Энэ цочирдом шийдвэр улсад орон бүрд аль хэдийн маргаан, хэлэлцүүлэг дагуулаад амжив.
Бидний хувьд олон хэрэгцээт бараагаа импортоор авдаг тул уг шийдвэрийн нөлөөг анхааралтай ажиглах нь чухал. Ямар ч байсан одоогийн байдлаар уг шийдвэрийн хүрээнд Монгол Улс ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлтгүйгээр 10 хувийн суурь тарифтай улс орнуудын тоонд багтаж байгаа. Гэсэн хэдий ч бидний худалдаа наймаа тогтмол хийдэг улсууд энэхүү “дайн”-д хамгийн ихээр хамрагдаж буй нь тоохгүй өнгөрүүлэх асуудал огт биш.
Иймд А8-9-р нүүрэнд Трампын тарифын бодлогыг энгийнээр тайлбарлаж, А11-р нүүрт Трампын шийдвэрүүдийн үр нөлөөг бодитоор амсаж буй, АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа өөр өөр өнцгийг багтаасныг сонирхоорой.
А7-р нүүрт байх “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын буланд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ина Марчюлёните бидэнтэй ажлын арга барилаа хуваалцсан юм. Геополитикийн хувьд эгзэгтэй энэ үед түүний ярилцлагыг алдалгүй уншаарай.
Харин А12-р нүүрээс BYD брэндийн цахилгаан автомашины тухай сонирхолтой нийтлэлийг сонирхоод үзээрэй. Цаашлаад хаврын урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан хавар яагаад бид ядардаг тухай, мөн хүний биологийн хэмнэл үүнтэй хэрхэн холбогддогийг тайлбарласан Мэдүүштэй булангийн шинэхэн нийтлэлийг А13-р нүүртээ хэвлэлээ.
онцлох нийтлэлүүд
Би хэрхэн ажилладаг вэ? - Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитегийн ярилцлагыг энэ дугаарт багтаав. Унших
Трампын тогтоож буй шинэ дэлхий - Трампын тариффын бодлого дэлхий дахинд хэрхэн нөлөөлж буйг голын өнгөт нүүрэнд сийрүүлэв.
Трампын бодлого тэдэнд хэрхэн нөлөөлөв? - Дональд Трампын бодлого АНУ-д сурч ажилладаг Монголчууд, цаашлаад Монголд байгаа бидэнд хэр зэрэг нөлөөлөх вэ? сэдвийн хүрээнд өөрсдийн бодит түүхээ хуваалцав.
BYD - Хятадын Цахиурын хөндий гэж нэрлэгддэг Шэньжэнь хотноо BYD группийн Ази, Номхон далайн бүс нутгийн дилерүүдийн чуулга дээр нээлтээ хийсэн цахилгаан машины тухай нийтлэв. Унших
Хавар ирж, хэмнэл солигдов уу? - Хавар яагаад бид ядардаг тухай, мөн хүний биологийн хэмнэл үүнтэй хэрхэн холбогддогийг тайлбарлав. Унших
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД
- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд