Уулзалтын өрөө, танхимын сургалт бүгд бидний ухаалаг утас, суурин компьютерт шилжин Zoom, Microsoft teams гэх мэтчилэн видео платформуудын нөлөөгөөр бизнесийн уламжлалт хэв загвар ч цаг, минут тутам хувьсан өөрчлөгдөж байна.  Дэлхийг тэр чигт нь нөмрөөд буй аюулт өвчнөөс улбаатай энэхүү технологийн дэвшил бидэнд урьд хожид байгаагүйгээр ашиггүй зардлаа хэмнэх, бүтээмжээ сайжруулах шинэ боломжуудыг нээсээр. 
Zoom, Microsoft Teams, Telegram, Skype зэрэг хамгийн түгээмэл ашиглагдаж буй видео платформуудыг илүү үр дүнтэй ашиглахад туслах зөвлөгөөг Юнителийн E-MEETING дата багц танд хүргэж байна. 

ZOOM


Гурван жилийн өмнө IPO хийх үедээ дэлхий даяар дөнгөж 10 сая хэрэглэгчтэй байсан онлайн видео хурлын платформ болох Zoom өнгөрсөн оны дунд үе гэхэд 300 сая хэрэглэгчтэй болж, үүлэн технологийн зах зээл дээр огцом тэсрэлт хийж чадсан билээ. Өнгөрсөн онд app store дээрээс хамгийн олон удаа татагдсан тус аппын онцлох тохиргоонуудаас дурдвал:

1. POWERPOINT AS A BACKGROUND

Онлайн уулзалтын явцад бараг хэн бүхэнд өөрийн бэлдсэн илтгэлээ бусдад танилцуулах хэрэгцээ тулгардаг байх. “Share screen” товч ашиглах үед илтгэгч зөвхөн өөрийн дуу хоолойгоороо дамжуулан илтгэлээ танилцуулах сул талтай байдаг. Та хэрэв яг л бодит уулзалтын өрөөнд байгаа мэт слайдаа бусдад тайлбарлахыг хүсэж байвал “powerpoint as a background” сонголтыг идэвхижүүлээрэй. Энэ сонголтыг идэвхжүүлсэн үед таны ард талын дэвсгэр зураг илтгэлийн слайдаар солигдох болно.

Share screen→Advanced→Powerpoint as a virtual background

2. TOUCH MY APPEARENCE

Зайлшгүй камераа өгөх ёстой хурлын үеэр эмэгтэйчүүд гэртээ байгаа хэдий ч нүүрнийхээ өө сэвийг далдлах зорилгоор хөнгөхөн будалт хийх шаардлагатай болдог шүү дээ. Хэрвээ та хуралд зориулан нүүрээ будахаас залхаж буй бол “touch my appearence”, “adjust for low light” тохиргоонуудыг ашиглан харагдах байдлаа илүү сайжруулах боломжтой. Гэрэл багатай орчинд байгаа бол зайлшгүй “adjust for low light” тохиргоог идэвхжүүлээрэй. Камерны гэрлээ нэмж өгсөнөөр нүүр тань илүү гэрэлтсэн, өнгөлөг харагдах болно.

Settings→Video→ My video→ Touch my appearence

3. SPACE BAR TO UNMUTE

Хамгийн туршлагатай онлайн уулзалт зохион байгуулагчид ч ид хурлын үеэр микрофоноо хаалттай ярих аль эсэхүл яриа дууссан үед микрофон хаахаа мартах явдал түгээмэл. Видео хурлыг замбараагүй болгож хувиргадаг энэхүү санамсаргүй алдааг олон удаа давтахаас сэргийлэн микрофоноо spacebar товчоор нээж, хааж хэвшээрэй. Курсор гүйлгэхээс хамаагүй хялбар байх болно шүү.

4. BREAKOUT ROOM 

Олон хүнийг хамарсан уулзалтын үеэр зөвхөн өөрийн багийн гишүүдтэйгээ түр хугацаанд хуралдах хэрэгцээ тулгарвал үндсэн уулзалтаас тусдаа “breakout room” үүсгэх боломж Zoom платформ дээр байдаг.

Settings→Meeting→ Break out room

5. NON VERBAL FEEDBACK

Уулзалтын үеэр "non-verbal-feedback" сонголтыг идэвхжүүлсэн үед илтгэгчийн яриаг таслахгүйгээр та өөрийн саналаа илэрхийлэх боломжтой. Саналыг нь дэмжиж байгаа эсэх болоод яриаг нь хурдлуулж аль эсэхүл удаашруулмаар байгаагаа тэмдэгтийн тусламжтай илэрхийлж болно.

Settings→Meeting→ Non-verbal-feedback

6. SUPPRESS BACKGROUND NOISE

Гэр гэрээсээ хуралдах үед орчны чимээ хамгийн бэрхшээлтэй зүйлсийн нэг. Чухал асуудал хэлэлцэж байх явцад гэнэтхэн хүүхэд уйлах, нохой хуцах чимээ яриаг тань бусниулах аюултай. Орчны чимээг сарниулах “suppress background noise” тохиргоог ашиглан энэ асуудлыг шийдэж болно. Auto, high, medium, low гэх сонголтуудаас өөрийн ажиллаж буй орчиндоо тохируулан сонгоход хангалттай.

Settings→Audio→ Suppress background noise

Танд дуулгахад Юнителээс Microsoft Teams, Zoom, Skype, Telegram зэрэг 4 төрлийн апп ашиглан онлайнаар хичээлээ үзэж, дижиталаар хуралдахад зориулсан E-MEETING ДАТА багцыг гаргасан. Та 7 болон 30 хоногийн 2 төрлийн багцаас сонгон 50%OFF үнээр дата багцаа идэвхжүүлж илүү үр дүнтэй хуралдах боломжтой.


Microsoft Teams


Zoom-ийн гол өрсөлдөгч гэж хэлж болох Microsoft Teams хэрэглэгчдийн тоо өнгөрөгч онд 50 хувиар нэмэгдэж 115 саяд хүрсэн юм. Microsoft-ийн хэрэглээний программуудтай зохицон ажилладаг гэдгээрээ тус платформ нь өрсөлдөгчдөөсөө давуу талтай.

1. TRANSFER MEETING DEVICES

Төхөөрөмжөө маш хялбар сольж болдог энэхүү тохиргоод олон хэрэглэгч ам сайтай байдаг. Өглөөний цайгаа уух зуураа гар утсаараа хуралдаа оролцож, үргэлжлүүлэн суурин компьютер дээрээ хурлаа үргэлжлүүлэх шаардлага тулгарвал та тус программын нүүр цонхон дээр гарч ирэх төхөрөөмжөө солих сонголтыг идэвхижүүлэхэд л хангалттай.

2. POLLS DURING MEETINGS

Хурлын дундуур хамтрагчдаасаа яаралтай санал цуглуулах хэрэгцээ бидэнд олонтоо тулгардаг. Хэрвээ танай баг Microsoft Team ашигладаг бол заавал хурал дуусахыг хүлээхгүйгээр Microsoft Forms ашиглан хамтрагчдынхаа саналыг цуглуулж , гарсан үр дүнг нь тэр дариудаа онлайн уулзалтын дэлгэцэн дээр харуулж болно. Ашиглахад энгийн хэрнээ цаг хэмнэх хамгийн шилдэг тохиргоо.

Meeting details→ Add tab→Microsoft Form new poll

3. MUTE ATTENDEES

Уулзалтын явцад аль нэгэн оролцогчийн яриаг таслах улмаар микрофоныг нь хаах шаардлага гарвал "mute attendees" тохиргоог идэвхижүүлнэ үү. Хурал зохион байгуулагч энэ тохиргоог хэдэн ч хүн дээр ашиглаж болно.

Meeting details→ Meeting options→ Allow attendees to unmute

4. INSIGHTS

Бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж буй багш нарт хамгийн хэрэгцээтэй тохиргооны нэг бол "Insights". Та тус цэснээс хичээлд хамрагдаж буй нийт хүүхдийн идэвх, онлайн хичээлд зарцуулж байгаа цаг гэх мэтчилэн дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн хүссэн хугацааны хүрээнд харж улмаар тайлан хэлбэрээр татаж авах боломжтой.

5. NOISE SUPPRESSION

Zoom-тэй адил Microsoft Teams платформд ч орчны чимээг багасгах зориулалт бүхий "noise suppresion" тохиргоо бий.

Profile picture→ Settings→ Devices→ Noise suppresion

TELEGRAM


“Хэрэглэгчдийнхээ нууцлал, аюулгүй байдлыг нэгд тавина” гэх уриагаараа алдаршсан Telegram аппыг идэвхтэй хэрэглэгчдийн тоо хэдийнээ хагас тэрбум даваад буй билээ. Бүх төрлийн төхөөрөмжөөс хандах боломж, үүлэн технологи дээр суурилсан хязгааргүй файлын багтаамж гээд өөрийн онцлогоороо Whatsapp-ыг өрсөлдөөнөөс шахаж буй тус апп энэ оны эхний сарын байдлаар дэлхий даяар хамгийн олон удаа татагдсан аппын жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

1. CHAT FOLDERS

Хэрвээ та байгууллага болон хувийн хэрэгцээндээ Telegram аппыг ашигладаг бол хэдэн зуун мессеж inbox дотор тань цугларсан байгаа нь гарцаагүй. Тэдгээр мессеж дундаас өөрт хэрэгцээт мэдээллийг хайж олоход хүндрэлтэй байгаа бол компьютерийн файлууд цэгцэлдэгтэй адил мессежээ ч ангилах боломжтой шүү.

Settings→Folder→Create new folder

2. EDIT SENT MESSAGES

Хувийн зүгээс, тус аппын хамгийн таалагддаг тохиргоо бол яалтачгүй илгээсэн мессэжээ засаж болдог тохиргоо билээ. Болдогсон бол бүх чат апп энэ тохиргоог өөр дээрээ нэмээсэй гэж хүсдэг шүү. Ялангуяа ажлын харилцааны явцад алдаатай мессэж явуулан устгахаас илүүтэй шууд текстээ засчих нь хамаагүй албан ёсны мэдрэмж харилцагчид тань төрүүлдэг.

3. PRIVATE LOCK 

Өндөр нууцлал шаардсан албаны харилцааг тус аппаар дамжуулан явуулж байгаа нөхцөлд тусгайлан нэг болон хэд хэдэн чатыг нууц үгээр давхар хамгаалж болно. Telegram хэрэглэгчдийнхээ нууцлалыг нэгдүгээрт тавьдаг хэмээн дээр дурдсан шүү дээ.

4. QUICK SEARCH

Хэн нэгэнтэй чатлах явцдаа youtube видео, gif зураг илгээх шаардлагатай болбол шуудхан @ дараад хайх зүйлээ бичихэд хангалттай. Апп-аасаа гарч хайлт хийх шаардлага огт байхгүй.

SKYPE


Олон жилийн туршид онлайн дуудлага хийх үедээ Skype ашиглаж дадсан хүмүүст зориулан тус апп Meet Now хэмээх шинэхэн видео хурлын платформыг олон нийтэд танилцуулсан билээ. Одоогийн байдлаар Zoom, Google meet, Microsoft Teams-тэй харьцуулахад харьцангүй цөөн хүн хэрэглэж буй хэдий ч энгийн хэрэглээнд тохиромжтой бөгөөд найдвартай платформ хэмээн онцолмоор байна.

1. USE MOBILE AS A SKYPE CAMERA

Ухаалаг гар утастай харьцуулахад суурин компьютерийн камер нягтаршил муутайг хэн бүхэн мэднэ. Хэрвээ та компьютерийн камерныхаа чанарыг сайжруулахыг хүсэж байвал утсан дээрээ дурын IP camera апп татан авч, Skype-тайгаа холбож болно.

Settings→ Audio&Video→ External camera

2. RECORD SKYPE CALLS

Skype Meet-ээр хийж буй онлайн уулзалтыг хэрэв та бичиж авсан бол 30 хүртэлх хоногийн хугацаанд өөрийн хаяг дээр хадгалж болохоо мэдэх үү? Уулзалтын бичлэгээ зайлшгүй татаж аван, компьютер болон утасныхаа багтаамжийг нэмэх шаардлагагүй гэсэн үг.

3. BLUR BACKGROUND

Хэрвээ та өөрийн орчноо бусдад харуулахыг хүсэхгүй байвал” blur my background” сонголтыг идэвхжүүлнэ үү. Энэ сонголт таны ардах орчинг манантуулж, зөвхөн царайн дээр тань фокус өгөх болно.

Settings→Audio&Video → Blur my background