Патиарын энэ удаагийн дугаарт Unread-ийн гэрэл зурагчин Б.Анарбаярын хамтран зохион байгуулсан "Moto Nomad Rally 2023" аяллын гэрэл зургуудаас толилуулж байна.
Австрали, Америк, Ирланд, Их Британийн 12 аялагч, 14 хоногийн хугацаанд 2300 километрийн турш Монгол орны үзэсгэлэнт газруудаар аялсан бөгөөд уг аяллыг Австралийн иргэн Will Schofield санаачилжээ. Уул уурхайн инженер мэргэжилтэй тэрээр арван настайгаасаа мотоцикл сонирхож эхэлсэн ба энэ төрлийн экстрийм аялал зохион байгуулах мөрөөдлөө Монгол Улсаар эхлүүлсэн нь энэ юм.
26-64 настай 14 хүний бүрэлдэхүүнтэй баг цастай, бороотой аль ч цаг агаарыг ч үл ажран Монгол орны долоон аймгаар аялжээ.
Аян зам амар байгаагүй ба 14 хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн ч хоёр гишүүн бэртэл болон сэтгэлзүйн бэлэн бус байдлын улмаас аяллаа орхих шийдвэрт хүрчээ. Ингээд 12 хүн цааш үргэлжлүүлэв.
Тэдний аяллын чухал зорилгуудын нэг нь нүүдэлчин соёлыг нүдээр үзэх байлаа. Энэхүү зорилгодоо ч хүрч, очсон айл бүрдээ идээний дээдээр дайлуулж, Монгол түмний зочломтгой аалийг мэдэрсэн аж.
"Ихэнх газар нь хувийн эзэмшлийнх, тэр чинээгээрээ хууль дүрэм хатуу Австрали улсын хувьд энэ төрлийн аялал зохионо гэдэг тун ярвигтай. Харин Монгол Улс тийм биш. Өргөн уудам тал нутагтай, үзэсгэлсэнт сайхан газар оронтой. Байгалийн гайхамшгийг мэдэрч, олон зууны түүхтэй нүүдэлчин ардын аж амьдралтай танилцах боломж энд л байсан. Аяллаа дараа жил мөн адил зохион байгуулах төлөвлөгөөтэй буцаж байна.
"Moto Nomad Rally 2023" аяллын хамтран зохион байгуулагч Will Schofield