Unread-ийн хамт олон ээлжит хамтарсан төслөө танилцуулж байна. Энэ бол Vajra буюу Б.Базарсүрэнтэй хамтран хүргэх "Номын жор" подкаст юм. Тэрээр 2013 оноос хойш олон номын уулзалт, ярилцлагыг санаачлан монгол зохиолчдыг уншигчидтай холбож ирсэн бөгөөд тэдгээр ярилцлагаа нэгтгэн 2015 онд "Номын жор" хэмээх ном бичсэн нь тун саяхан Өвөр Монголд хэвлэгдсэн юм. Мөн түүний идэвхтэй эрхлэн явуулдаг The Book Cafe Of Mongolia фэйсбүүк групп өдгөө 67 гаруй мянган гишүүнтэй, номын хорхойтнуудын чуулах дуртай газар болжээ.

Энэхүү подкастад бид чансаатай сайн бүтээлүүдийн тухай ном бүтээгчид, уншигчидтай шимтэй яриа өрнүүлэх бөгөөд ном бүтээлүүдийн утга агуулга, бичигдсэн арга хэлбэр, үүх түүх, сонирхолтой баримтуудыг нарийн хөндөж уншигчдынхаа оюуны цангааг тайлах болно. Подкастын эхний бүлгийн дугаарууд долоо хоног бүр хагас сайн өдөр цацагдах бол хоёрдугаар бүлэг нь 14 хоног тутамд хүрэх юм.

#1 - "Тэнгэрийн цаг болоогүй" туужийн тухай

Подкастын эхний дугаарт Базараа яруу найрагч, утга зохиолч Я.Баярааг урин зохиолч Дашийн Оюунчимэгийн "Тэнгэрийн цаг болоогүй" хэмээх туужийн талаар хөөрөлдсөн юм. Дугаарын зочин маань уг зохиолыг ярихын сацуу утга зохиолын талаар олон сонирхолтой баримт, ойлголтыг тайлбарлан таниулсныг та бүхэн сонсох болно.

Ингээд подкастаа сонсоцгооё.

SOUNDCLOUD дээр сонсох

YOUTUBE ДЭЭР СОНСОХ

Подкаст маань дараах сувгуудаар хүрнэ:

Google Podcasts
Soundcloud
Youtube


Unread Media