Энэхүү подкастад бид сонирхолтой, онцлууштай бүтээлүүдийн тухай ном бүтээгчид, уншигчидтай шимтэй яриа өрнүүлэх бөгөөд тэдгээрийн утга агуулга, бичигдсэн арга хэлбэр, үүх түүх, сонирхолтой баримтуудыг хөндөн ярилцах юм.

Unread Media

The Book Cafe of Mongolia-ийн Б.Базарсүрэнтэй хамтран хүргэж буй подкастын энэ удаагийн дугаарт "8 км 400 м" баримтат гэрэл зургийн номын зохиогч Ч.Ганжавхлан оролцлоо. Жакийг зарим нь "Ид шидийн орон" төслийг санаачлагчдын нэг гэдгээр нь мэдэх байх. Харин авьяаслаг гэрэл зурагчин гэдгийг нь тэр бүр мэдэхгүй байж магадгүй юм. Нэлээд олон жил зураг авч буй тэрээр "Тусгал" гэрэл зургийн клубийн гишүүн бөгөөд нийгмийн амьдралыг гэрэл зургийн хальснаа буулган бодол эргэцүүллийн хамтаар эмхэтгэсэн нь энэ юм.

#2 - "8 км 400 м" НОМЫН ТУХАЙ

Ч.Ганжавхлангийн баримтат гэрэл зургийг "8 км 400 м" хэмээх номыг уншаад сэтгэгдлээ ийн буулгаж байсан билээ. Тэгвэл подкастын энэ дугаарт Ч.Ганжавхлан номынхоо тухай өөрөө ярьсан юм. Энэ номыг яагаад бүтээх болсон, гэрэл зургуудаа хэрхэн авсан, өгүүллүүдээ хэрхэн бичсэн тухайгаа өөрийн сайн найз Базараатай хуваалцсан нь нэн сонирхолтой.

Ингээд подкастаа сонсоцгооё.

SOUNDCLOUD ДЭЭР СОНСОХ

YOUTUBE ДЭЭР СОНСОХ

Подкаст маань дараах сувгуудаар хүрнэ:

Google Podcasts
Soundcloud
Youtube

Unread Media

Подкастын өмнөх дугаартай танилцах:

"Номын жор" подкаст #1: "Тэнгэрийн цаг болоогүй" туужийн тухай Я.Баяраагийн хамт