Энэхүү подкастад бид сонирхолтой, онцлууштай бүтээлүүдийн тухай ном бүтээгчид, уншигчидтай шимтэй яриа өрнүүлэх бөгөөд тэдгээрийн утга агуулга, бичигдсэн арга хэлбэр, үүх түүх, сонирхолтой баримтуудыг хөндөн ярилцах юм.

Unread

The Book Cafe of Mongolia-ийн Б.Базарсүрэнтэй хамтран бүтээж буй "Номын жор" подкастын гурав дахь дугаарын зочин нь манай Unread-ийн гүйцэтгэх захирал, Arvis Publishing-ийн партнер Б.Батзаяа (Зак) байлаа. Зак Нобелийн энх тайвны шагналт, хүний эрхийн активист Эли Визелийн "Шөнө" хэмээх намтарчилсан бүтээлийг орчуулсан бөгөөд хөтлөгч Базараа түүнтэй номын тухай сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу.

ШИНЭ НОМ: Эли Визелийн "Шөнө" номын тухай + Орчуулагчийн үг

Unread Media

#3 "шөнө" НОМЫН ТУХАЙ

Румын улсад төрсөн Эли Визель бол хоёрдугаар дайны үед нацистуудын еврейчүүдийг хоморголон устгах, хэлмэгдүүлэх жигшүүрт хэргийн золиос болсон хүн. Тэрээр хорих лагерьт гэр бүлийн хамт ачигдан ирж, аав, ээж, эгч, дүүгээ алджээ. Эли Визель энэ номдоо, тухайн үед хорих лагериуд руу еврейчүүдийг хэрхэн авч явж, хэрхэн хорьж байсан, тэнд өдөр хоног хэрхэн өнгөрдөг байсан талаар, хүн гэдэг тийм нөхцөлд хэрхэн хувирч өөрчлөгддөг талаар өгүүлсэн нь хүн төрөлхтөнд чухал баримт, сургамж болон үлдсэн билээ.

Ингээд подкастаа сонсоцгооё.

SOUNDCLOUD ДЭЭР СОНСОХ

YOUTUBE ДЭЭР СОНСОХ

Подкаст маань дараах сувгуудаар хүрнэ:

Google Podcasts

Soundcloud

Youtube

Unread

Подкастын өмнөх дугаартай танилцах:

"Номын жор" подкаст #1: "Тэнгэрийн цаг болоогүй" туужийн тухай Я.Баяраагийн хамт

"Номын жор" подкаст #2: "8 км 400 м" номын тухай Ч.Ганжавхлангийн хамт