Энэхүү подкастад бид сонирхолтой, онцлууштай бүтээлүүдийн тухай ном бүтээгчид, уншигчидтай шимтэй яриа өрнүүлэх бөгөөд тэдгээрийн утга агуулга, бичигдсэн арга хэлбэр, үүх түүх, сонирхолтой баримтуудыг хөндөн ярилцах юм.

Unread

The Book Cafe of Mongolia-ийн Б.Базарсүрэнтэй хамтран бүтээж буй "Номын жор" подкастынхаа дөрөв дэх дугаарт бид "Unlimited Media Group"-ийн гүйцэтгэх захирал, Ц.Балдоржийн шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргалыг урьж, "25" номынх нь тухай хөөрөлдсөн юм.

"25" номын тухай

"Залуу насыг минь бүтээлцсэн хүн бүхэнд зориулав" хэмээн нээсэн энэ номдоо Ж.Тэгшжаргал өөрийн амьдрал, залуу насны тухай гоёмсог эссэнүүд болоод 23 настайд нь Монголын сэтгүүл зүйн дээд Ц.Балдоржийн шагналыг авчирсан нийтлэл сурвалжилгуудаа эмхэтгэсэн юм. Тэгшээ гэр бүл, аав ээжийнхээ тухай, хүүхэд насны дуртгал, хайртай зохиолч, дуртай хөгжмийнхөө талаар гээд өөрийн ертөнцийг уран гоёор нээсэн билээ.

"Өдий хүртэл надад ирсэн амьдралын туршлага, зөвлөгөөнүүдийг хогийн сав руу нясалж байх зуур минь хэн нэгэн залуу хүн ирээд хэрэг гарган зөвлөгөө хүсвэл “Хэнийг ч бүү сонс, 4.5 тэрбум жилийн турш эргэлдсээр байгаа энэ дэлхий дээр толгой нь эргэж, самуураагүй нэг ч хүн үлдээгүй” гэж хэлнэ дээ гэж бодоод инээмсэглэн алхсан тэр мөчөөс би жинхэнэ өөрийнхөөрөө амьдарч эхэлсэн билээ."

Ж.Тэгшжаргал

Ингээд подкастаа сонсоцгооё.

SOUNDCLOUD ДЭЭР СОНСОХ

Подкаст маань дараах сувгуудаар хүрнэ:

Google Podcasts

Soundcloud

Youtube

Unread

Ж.Тэгшжаргалын "25" номыг уншаад төрсөн сэтгэгдэл

Unread Media

Подкастын өмнөх дугаартай танилцах:

"Номын жор" подкаст #1: "Тэнгэрийн цаг болоогүй" туужийн тухай Я.Баяраагийн хамт

"Номын жор" подкаст #2: "8 км 400 м" номын тухай Ч.Ганжавхлангийн хамт

"Номын жор" подкаст #3: "Шөнө" номын тухай Б.Батзаяагийн хамт